Таны биед ямар витамин дутагдаж байгааг мэдэхэд тань туслах 8 шинж тэмдэг

3

Сүүлийн хэдэн арван жил витамин дутагдах явдал багасч, эрс сайжирсан боловч хаврын цагаар олон орны, олон янзын хөрөнгө бэлтэй хүмүүс авитаминоз буюу витамин дутагдах өвчнөөр шаналдаг билээ. Гэхдээ энэ нь витаминыг уут уутаар нь уух шалтаг биш юм. Эрдэмтэд зөв, тэнцвэртэй хооллолт хүний биед бүх л хэрэгцээт зүйлсийг өгдөг гэж тогтоожээ. Энэ удаа бид витамины дутагдлаа хэрхэн нөхөх, ингэх явцдаа бие организмдаа ямар нэг хохиролгүй байлгах талаар ярьж өгөх болно.

Таны биед яг одоо ямар витамин дутагдаж байгааг илтгэх хэдэн шинжийг цуглуулан танилцуулж байна. Таны хийх ёстой зүйл бол ердөө толь руу ойртож очин өөрийгөө анхааралтай сайн ажиглах явдал юм.

1. Үс унах

Шалтгаан:

  • В7 витамин (биотин) дутагдсан, хоол хүнсэндээ хэт их түүхий өндөг хэрэглэдэг явдал. Түүхий өндөгний цагаан нь бие организм биотин хүлээн авахад саад болдог авидин ихээр агуулдаг байна.

Юу хийх вэ:

  • В7 витаминыг нэмэгдүүлэхийн тулд хоолондоо бүйлс, шош, ногоон навчнууд, төмс (нухаш болон жигнэсэн байдлаар), гадил хэрэглэх

 

2. Татах

Шалтгаан:

  • Үе үе булчин татах нь танд кальци, магни, кали дутагдаж байгаагийн шинж. Мөн та спортоор идэвхтэй хичээллэдэг бол хүчтэй хөлс ялгарах үед эрдэс их хэмжээгээр биеэс гадагшлан булчин татаж болно.

Юу хийх вэ:

  • Хүнсэндээ аль болох их самар (бүйлс, фундук – ойн самар), ногоон навч, хулуу, гадил, алим ихээр хэрэглэ.

 

3. Нүүрэн дээр юм гарах

Шалтгаан:

  • В7 дутагдаж байгаагийн шинж. Бидний биед өөх хайлуулах витаминуудыг (А, Е , К , Д) нөөцөлж байдаг болов В төрлийн витаминыг байнга нөхөн авч байх хэрэгтэй.

Юу хийх вэ:

  • Эмийн санд зарах битоин бүхий хүнсний нэмэгдлээс гадна хоол хүнсээрээ энэ бодисыг ихээр авах хэрэгтэй. Мөөг, төмс, бяслаг, өнгөт байцаа, чанасан өндөг, буйцаа.

 

4. Үе мөч хөших

Шалтгаан:

  • Витамин В6, В12, В9 (фолийн хүчил)-ээр баяжуулсан хүнс дутагдаж байгаагийн шинж. Эдгээр витаминууд нь цусны эрүүл эд биеийн бүхий л эд эсэд хэрэгтэй хүчилтөрөгч тараахад шаардлагатай нөхцлийг бий болгодог билээ.

Юу хийх вэ:

  • Бүдүүн үрийн үр тариа, шош, цитрус, далайн гаралтай хоол хүнс, шувууны мах идэх хэрэгтэй.

 

5. Гар болон гуян дээр юм гарах

Шалтгаан:

  • А болон Д витамин, орлуулж үл болох өөхөн хүчил зэргийн дутагдлаас болж юм гардаг.

Юу хийх вэ:

  • Транс тос хэрэглэхээ багасгах хэрэгтэй. Грек самар, яргай загас зэргийг хүнсэндээ их хэрэглэнэ. Мөн А витаминыг мартаж болохгүй. Энэ витамин нь ногоон болон хурц өнгөтэй ногоо болох лууван, улаан болон амтат чинжүүнд их байдаг.

 

6. Арьс болон нүдний цагаан шарлах

Шалтгаан:

  • В12 витамин дутагдаж байна.

Юу хийх вэ:

  • Витамин ихтэй хүнс хэрэглэх. Үхэр болон тахианы элэг, сүү, хонины мах, органик тараг, яргай загасанд их байна.

 

7. Буйл үрэвсэх

Шалтгаан:

  • Д витамины дутагдал. Судалгаагаар Д витамины дутагдалтай хүмүүс пародонтоз-оор өвчлөх нь элбэг байдаг байна.

Юу хийх вэ:

  • Кальци, фосфор, Витамин Д-ээр баяжуулсан хоолны дэглэм баримтлах нь шүдний эрүүл мэндэд их ач холбогдолтой. Сүүн бүтээгдэхүүн, бараан өнгөт будаа, том навчит ургамал, лооль, шош, тарган загас, цитрус болон усан үзэм сайн ид.

 

8. Уруулын хоёр талд шархлах

Шалтгаан:

  • Энэ нь биед төмөр, цайраар баяжуулсан витаминууд (В3, В2 , В 12) дутагдахад иймэрхүү шарх бий болдог .

Юу хийх вэ:

  • Шувуу болон загасны мах (яргай загас), өндөг, самар, шош их идэхийг хичээ. Эдгээрийг янз бүрийн ногоотой цуг идвэл сайн үр дүнтэй бөгөөд С витамин нь халдвартай тэмцэх, төмөр алга болохтой тэмцдэг байна.

Эдгээр шинж чанар нь витаминаа хоол хүнсээрээ нөхөж авч зовиурыг арилгах боломжтой шинж гэдгийг санаж байх нь чухал юм. Мөн эдгээр шинж чанар нь витамины дутагдлаас гадна өөр хүнд өвчин, бэрхшээл байж болохыг харуулж болох юм.

Нүүрэн дээр янз бүрийн юм гарах нь харшил, үе мөч хөших нь нугасны хүзүүний хэсэгт ямар нэг зовиур байгааг илтгэж болно. Тиймээс ямар ч нөхцөлд эхлээд эмчтэй зөвлөх хэрэгтэй.

Та витамин их хэрэглэдэг үү? Эсвэл зүгээр л эрүүл зөв, олон янзын хоол идэхийг боддог уу? Бодлоо сэтгэгдэл хэсгээр хуваалцаарай.

22
ХөөрхөнХөөрхөн
7
ГайхмаарГайхмаар
6
ГоёГоё
6
Ха ХаХа Ха
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

12 Сэтгэгдэл

  1. Bundaa Buyndelger

    Bundaa Buyndelger

    2018/03/17 at 21:06

    Dulguun Duk unsharai

  2. Bundaa Buyndelger

    Bundaa Buyndelger

    2018/03/17 at 21:06

    Dulguun Duk unsharai

  3. Jaana Sukhbat Biçak

    Jaana Sukhbat Biçak

    2018/03/17 at 21:13

    Enkh Ujin

  4. Jaana Sukhbat Biçak

    Jaana Sukhbat Biçak

    2018/03/17 at 21:13

    Enkh Ujin

  5. Helen Helen

    Helen Helen

    2018/03/17 at 23:29

    Anji Vanchin

  6. Helen Helen

    Helen Helen

    2018/03/17 at 23:29

    Anji Vanchin

  7. Zolboo Boldsukh

    Zolboo Boldsukh

    2018/03/18 at 00:40

    О. Баярхүү

  8. Zolboo Boldsukh

    Zolboo Boldsukh

    2018/03/18 at 00:40

    О. Баярхүү

  9. Bolortsetseg Badamjav

    Bolortsetseg Badamjav

    2018/03/18 at 01:12

    .

  10. Bolortsetseg Badamjav

    Bolortsetseg Badamjav

    2018/03/18 at 01:12

    .

  11. Tsetsegmaa Lkhamjav

  12. Tsetsegmaa Lkhamjav

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *