Шөлтэй хоолоор бие махбодио цэвэрлэх арга. Ердөө гуравхан өдөр, тэгээд л юу хүссэнээ идэж болох нь…

2

Өдөрт ядаж нэг удаа ч болов шөл уух нь эрүүл мэндэд тустайг бид мэднэ. Хоол судлаачид ч гэсэн шөл уухыг санал болгож байна, яагаад гэвэл эрүүл мэндэд нэн тустай ажээ.

Зөв хооллохыг х үсэж байвал шөлний дэглэмээс эхлэх ёстой. Зарим нэг бүсгүйчүүд хоолны дэглэм баримталж байна гээд бодисын солилцоог удаашруулахад хүргэдэг. Харин ногооны хөнгөхөн шөлний дэглэм сайнаар нөлөөлдөг байна.

 

Шөлний дэглэм

Шөл амархан шингэнэ, дулаацуулна бас хоол боловсруулах эрхтэнд хүнд ачаалал өгөхгүй. Шөл нь шарж түлсэн эсвэл жигнэсэн хоолыг бодвол шим тэжээлээ бага алддаг. Үүнээс гадна хоёрдугаар хоолыг бодвол калори багатай хэдий ч шим тэжээлээрээ дутахгүй.

 

Шөлний дэглэм баримтлахын давуу тал

  1. Өдрийнхөө шөлийг нэг дор хийгээд санаа зовох зүйлгүй.
  2. Бага калоритой учир ихээр ч идэж болно.
  3. Ходоод шингэнээр дүүрэх тул цатгалан мэдрэгдэнэ.
  4. Зөв болгож чадвал амин дэм, эрдэс бодисоор баялаг
  5. Ходоодонд өгөх ачаалал багасч үйл ажиллагааг дэмжинэ.

Үндсэн дэглэм нь бага калори бүхий шөл юм. Харамсалтай нь буцалгах явцад амин дэм, микро элементийн тодорхой хувь устана. Жишээ нь, байцааг буцалгаж байхад фолийн хүчлийн ихэнх хувиа гээнэ, шош, вандуй – 40% нь кальцийн агууламжтай, лууван, бууцай – 3/1 Е амин дэмээ алдана.

Гэхдээ энэ алдагдлыг бууруулах бүрэн боломжтой. Хэд хэдэн зөвлөмжийг дагах хэрэгтэй. Усаа ногоог бүрэн давтал хийнэ. Шөл ширгэсэн бол нэмж хүйтэн ус хийж болохгүй, яагаад гэвэл С амин дэм нь алдагдаж хүчилтөрөгч орно. Шөл буцалж байгаа савны тагийг бүрэн таглана.

Ногоо усанд хэдий хэр богино хугацаанд байна төдий чинээ шим тэжээлээ хадгалж үлдэж чадна. Тиймээс ногоогоо хүйтэн усанд хийснээс буцалсан усанд хийвэл илүү шим тэжээлтэйгээ үлдэнэ. Хэдий амин дэм, шим тэжээлээ гээсэн ч гэсэн эрүүл мэндэд тустай шөл гарахыг мартаж болохгүй. Ширхэглэгээр баялаг шөл болно. Энэ бодис нь муу холестерины хэмжээг багасгаж хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжихэд нөлөөлдөг.

 

Шөлний дэглэм баримтлахад анхаарах ёстой зүйлс

  1. Дэглэмийн үргэлжлэх хугацаа – 1-3 өдөр. 1 сарын дараа л давтаж болно.
  2. Өдөрт 5-6 таваг шөл уух хэрэгтэй.
  3. Ногооныхоос гадна шөлөндөө өөрийн дуртай амтлагч ногоо хийж болно.
  4. Дэглэмийн үеэр ус сайн ууж биеэс хорт бодисыг гадагшлуулна.

Шөлний дэглэмийн үеэр шөлнөөс өөр юу ч идэж болохгүй. Шөлний жор маш их тул өөрийн хүслээр бэлдэх боломжтой. Та бүхэндээ түгээмэл жоруудаас танилцуулахаар бэлдлээ.

 

Тураах ногооны шөл

1. Брокколитой шөл

Тосоо халаагаад хэрчсэн брокколи, цоохор майлз, сонгиноо хийнэ. Зөөлөн гал дээр ногоогоо 5 минут орчим шараад дээрээс нь шөлөө хийнэ.

Ногоог бүрэн болтол буцалгана. Давс, перец болон өөрийн дуртай амтлагч ногоогоор амтална. Зутан болгохыг хүсвэл блендердээрэй.

 

2. Цагаан гаатай луувангийн шөл

Саванд шөлөө хийгээд дээрээс нь хэрчсэн лууван, цагаан гаа, сармисаа хийнэ. Буцлангуут нь галаа багасгана.

Сонгиноо бага зэргийн тосонд шаргал өнгөтэй болтол нь шараад шөлөндөө хийнэ. Шөлөө дахиад 10 минут орчим буцалгаарай. Давс, перец, амтлагчаар амтална.

 

3. Сэвэг зармын шөл

Бага зэргийн тос халаагаад хэрчсэн ногоонуудаа хийнэ: төмс, алим, лууван, сонгино. Зөөлөн гал дээр 10 минут орчим шарна. Шөлөндөө сэвэг зарам, цагаан гаа, гоньд, нунтаг чинжүүгээ хийнэ. Шөлийг ногоо болтол нь буюу ойролцоогоор 30 минут буцалгаад давсыг нь тааруулна.

 

Хориглох заалт

Шөлний дэглэм – калори багатай. Хэрвээ толгой өвдөх эсвэл бие суларч байвал уг дэглэм тохирохгүй байгаагийн шинж. Дэглэмийн үеэр амин дэм эсвэл эрдэс бодис хэрэглэж байхыг зөвлөж байна.

Ходоодны шарх зэрэг хоол боловсруулах архаг өвчтэй хүмүүс уг дэглэм баримтлахыг хориглоно. Бидний санал болгосон дэглэмийг баримтлахаас өмнө эмчтэй зөвлөөрэй.

Гурван өдрийн шөлний дэглэм нь таны зөв хооллолтын анхны алхам байгаасай гэж хүсэж байна.

17
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
4
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Khandsuren Paulenz

    Khandsuren Paulenz

    2018/03/17 at 15:52

    Zorigoo Otgoo

  2. Naran Saran

    Naran Saran

    2018/03/17 at 16:10

    Enkhee Eegii

  3. Sandiv Sansarmaa

    Sandiv Sansarmaa

    2018/03/17 at 16:31

    Tuya Dashtseren

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *