Саяхан иллэг хийлгэсэн мэт мэдрэмж төрүүлэх нурууны 5 дасгал

3

Суугаа ажил хийж байхад нуруунд тааламжтай санагдах нь юу л бол. Таагүй мэдрэмж, өвчин, булчин чангарах – энэ бүгд нурууны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Иллэг хийлгэх боломжгүй ч гэлээ заримдаа сайхан биеэ суллаж амармаар санагддаг – энэ үед танд үр дүнтэй нурууны 5 дасгал тус болно. Ажлын ширээнийхээ ард суугаад хийх бүрэн боломжтой.

Бид оффисын иогийг хийж үзээд өндрөөр үнэлсэн. Сандал дээр сууж хийх дасгал – сунгалтын сонгодог дасгалын хялбаршуулсан хувилбар. Өөрийнхөө нуруунд бэлэг барихыг санал болгож байна. Сүүлд нь таныг бонус ч хүлээж байгаа.

1. Эрвээхийний далавч

Үйлчлэх хэсэг: хүзүү, нурууны зөв байрлалыг сэргээж цусны эргэлтийг идэвхжүүлнэ.

Бэлтгэл байдал: сандал эгц сууна. Хөл мөрний хэмжээний зайтай, хөлийн ул шалан дээр бүхэлдээ хүрсэн байна.

Энэ дасгалыг мөн хэд хэдэн сунгалтын дасгалтай хослуулж хийж болно (могой, завь). Гараа тохойгоор нь нугалаад шилэн хүзүүн дээрээ алгаа зөрүүлж атгана, тохойгоо аль болох алдална. Амьсгал авахдаа цээжээ урагшлуулж гараа дэлгэнэ. Гаргахдаа бэлтгэл байрлалд ирж нуруугаа бөгтийлгөнө. Булчин яаж сунаж байгааг мэдэрсэн үү? Өвчин мэдрэгдэхгүй зөвхөн таатай мэдрэмж л төрөх ёстой.

Давтамж: 5 удаа

 

2. Муурын нуруу

Үйлчлэх хэсэг: нурууны өвчин намдаах, нурууны өөрийн байрлалыг дэмжих

Бэлтгэл байдал: суугаа, нуруу эгц, гар өвдөг дээр.

Амьсгалаа авахдаа цээжээ төвийлгөж далаа аль болох нийлүүлэхийг хичээнэ, мөр эгц байрлалд. Эрүүгээ дээшлүүлнэ. Амьсгалаа гаргахдаа нуруугаа дугуйлж мөрөө аль болох урагшлуулна. Эрүүгээ өвдөгтөө хүргэхийг хичээ.

Давтамж: 8 удаа

 

3. Олс

Үйлчлэх хэсэг: нурууны өвчин намдаана, гэдэс ходоодны үйл ажиллагаа сайжруулна.

Бэлтгэл байдал: суугаа, нуруу эгц, хөлийн ул шаланд бүрэн хүрсэн байна.

Амьсгалаа авсны дараа гаргахдаа мөрөө нэг тал руу болгоод хөдөлгөөнгүй барина. Гараараа сандлын түшлэгээс барьж энэ байрлалд 30 секунд хөдөлгөөнгүй байх ёстой бөгөөд 5 удаа гүнзгий амьсгал авна. Талаа өөрчилнө.

Давтамж: тал тус бүрээр 3 удаа

 

4. Балетчин

Үйлчлэх хэсэг: цусны эргэлтийг идэвхжүүлнэ, хажуугийн болон цээжний булчинг сунгана.

Бэлтгэл байдал: суугаа, нуруу эгц.

Нэг гараараа сандлаас барьж мөрөө суллана. Нөгөө гараа дээш өргөөд хажуу тийш хазайна, булчин татагдаж байгааг мэдэрч байна уу? Их бие урагш эсвэл хойш болох ёсгүйг анхаарна уу.

Давтамж: тал тус бүрээр 10 удаа

 

5. Шувуу

Үйлчлэх хэсэг: хөлийн ядаргаа тайлах, гуя болон нурууны доод хэсгийн булчин суллах.

Бэлтгэл байдал: суугаа, нуруу эгц. Нэг хөлөө нөгөө хөлийн өвдөг орчим тавина.

Цээжин биеэ урагшлуулж яг л “нисэх” гэж байгаа мэт болно, гэдсээрээ гуян дээрээ хүрэхийг хичээгээрэй. Нуруу шулуун байх ёстойг анхаар. Энэ байрлалд 30 секунд барьж амьсгалаа 5 удаа гүнзгий авч гаргаарай. Хөлөө солино.

Давтамж: хөл тус бүрээр 2-3 удаа хийнэ

 

Бонус: нурууны сунгалтын шилдэг дасгал

Энэ дасгалыг оффис дээрээ хийж чадах нь юу л бол, яагаад гэвэл бэлтгэл байдал – газар нуруугаараа хэвтэх ёстой юм. Тиймээс гэртээ тайван нөхцөлд хийсэн дээр.

Пилатесийн дасгалжуулагч нар энэ дасгалд маш дуртай – нуруу, өгзөгний булчин сунгаж тайвшруулдаг байна. Мөн нурууны өвчин багасгахад нөлөөлнө. Уг сунгалтын дасгал – аливаа бэлтгэл сургуулилтын дараа хийхэд мөн тохиромжтой. Унтахаасаа өмнө ч гэсэн хийж болно.

Бэлтгэл байдал: нуруугаараа дээш харан хэвтэнэ.

Хоёр өвдгөө цээжиндээ авчирна. Зүүн өвдгөө хоёр гараараа бариад цээжиндээ наагаарай. Энэ үед баруун хөлөө буулгаж шулуун байрлалд авчирна. Энэ байрлалд 30 секунд байна. Хөлөө сольж дасгалыг гүйцэтгэнэ.

Анхаарах: Нэг хөлөө цээж рүүгээ авчирсан байхад нөгөө хөл шулуун байна. Ингэснээр сунгалтын үр дүн илүү нэмэгдэх болно.

17
БахархмаарБахархмаар
6
ХөөрхөнХөөрхөн
5
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Ganzorig Mygmardorj

  2. Оюунчимэг Оюунаа

    Оюунчимэг Оюунаа

    2018/03/17 at 08:33

    Баярлалаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *