Холливудын жүжигчид өөрсдийн карьерийнхаа туршид тоглоход хамгийн хүндрэлтэй байсан үзэгдлүүдээ нэрлэжээ

1

Хэдийгээр үзэгч бидэнд жүжигчдийн хийж буй ажил амархан мэт харагдавч аливаа уран бүтээлийн цаана асар их хүч хөдөлмөр оршин байдаг билээ. Манай сайт уншигч танд Холливудын алдарт жүжигчдийн замналынхаа туршид тоглоход хамгийн хүндрэлтэй байсан хэмээн нэрлэсэн үзэгдлүүдийг танилцуулж байна.

1. Hugh Jackman – The Greatest Showman

© The Greatest Showman / Bona Film Group and co-producers

Уг киноны дүрийг бүтээхийн тулд жүжигчин Hugh Jackman 10 долоо хоногийн турш өдрийн 10 цагийн сургуулилт хийж байжээ. Ийнхүү хэдийгээр тэрээр 49 настай боловч “The Greatest Showman” кинонд гайхалтай хоолой гаргахаас гадна чамгүй чадварлаг бүжиглэсэн гэдэг. Түүний хувьд “Come Alive” дууг дуулах үзэгдэл хамгийн хүндрэлтэй байсан ажээ.

 

2. Robert Downey Jr. – The Avengers

© Avengers / Marvel Studios and co-producers

Алдарт Төмөр хүний дүрээ бүтээхийн тулд жүжигчин Robert Downey Jr тyлаантай үзэгдэл бүрт давтан зураг авалтад орж байжээ. Зураг дээрх үзэгдлийн зураг авалтад орохдоо жүжигчин Robert Downey Jr харанхуй өрөөнд ганцаараа орж, камерны урд зөвхөн найруулагчийн дууг сонсож жүжиглэсэн ажээ.

 

3. Anne Hathaway – Love and Other Drugs

© Love & Other Drugs / Fox 2000 Pictures and co-producers

Романтик хайрын түүхийг өгүүлэх Love and Other Drugs кинонд тоглох үедээ олон хүмүүсийн өмнө хувцсаа тайлах нь хамгийн хүндрэлтэй байсан тухай жүжигчин Anne Hathaway өгүүлж байжээ. Тэрээр тус кинонд тоглохын тулд жүжигчдийн сонгон шалгаруулалтын үеэр, тоглох үедээ зураг авалтын багийнхан дунд хоёр ч удаа тайчих шаардлагатай болж байсан аж.

 

4. Rupert Grint – Harry Potter and the Chamber of Secrets

© Harry Potter and the Chamber of Secrets / Warner Bros and co-producers

Тус цуврал дээр олон гайхалтай болон айшигтай амьтад гардгийн нэг нь яах аргагүй Арагог гэх үлэмж биет аалз билээ. Тэгвэл жүжигчин Rupert Grint аалз мэт дуурайлган хийсэн роботтой зураг авалтад орохын тулд чамгүй зориг гаргаж байсан тухайгаа мөн дурссан байдаг ажээ. Тэрээр аалзнаас айх өвчтэй нэгэн аж.

 

5. Deep Roy – Charlie and the Chocolate Factory

© Charlie and the Chocolate Factory / Warner Bros and co-producers

“Charlie and the Chocolate Factory” киноны шоколадны үйлдвэрийн ажилчдын хэсгийг үзэхдээ та магадгүй нэг жүжигчнээр тоглуулж, компьютер графикын аргаар олшруулсан гэж таамагласан байж магад. Гэвч үнэн хэрэгтээ уг үзэгдлүүдийг хүн нэг бүр дээр зураг авалт хийж, бичлэгээ эвлүүлж нэг үзэгдэл болгон гаргаж байсан гэдэг.

 

6. Jim Carrey – The Grinch

© How the Grinch Stole Christmas / Universal Pictures an co producers, © PopularImages / Deposiphotos

Grinch-ийн өмсгөл өмсөхөд тун хүнд байснаас гадна өмсөх үедээ маш их хөлөрдөг байсан хэмээн жүжигчин Jim Carrey өгүүлж байжээ. Мөн тэрээр дүр хувиргалд 8 цагийн турш ордог байсан гэдэг. Ийнхүү зураг авалтын үеэр шантрахын ирмэгт ирээд байсан жүжигчин эрд туслахын тулд найруулагч Тагнуулын ерөнхий газрын мэргэжилтэнг урьж, түүнд сэтгэлийн хаттай байх хичээл ч заалгуулж байжээ.

 

7. Peter Weller – Robocop

© RoboCop / Orion Pictures

Шинжлэх ухааны уран зөгнөлт Robocop кинонд тоглох дүрдээ төгс орохын тулд жүжигчин Peter Weller зураг авалт эхлэхээс 7 сарын өмнөөс бэлтгэл хийж эхэлсэн ч эцсийн мөчид түүнд ирүүлсэн робот өмсгөл нь хэтэрхий хүнд жинтэй байсан тул өмнө нь хийхээр бэлдэж байсан хөдөлгөөнүүдээ хийх боломжгүй болж байсан гэдэг. Улмаар өмсгөлийн суга, өвдөг, тохой, хүзүүний хэсгээс хасалт хийж, жинг хөнгөрүүлсэн ч өмнө нь бэлдсэн хөдөлгөөнүүдээ хийх боломж олдоогүй аж.

 

8. Tobey Maguire – Spider-Man

© Spider-Man / Columbia Pictures and co-producers

Spider-Man киноны эхний ангийн найруулагч Sam Raimi ихэнх үзэгдлүүдийг бодитоор хийлгэж байсан гэдэг. Харин жүжигчин Tobey Maguire-т Mary Jane-ийг тосч авангаа унаж буй хоолыг нь барих үзэгдэл тун хүнд байсан аж. Уг үзэгдлийн зураг авалтыг нийт 156 удаа давтан авчээ.

 

9. Emilia Clarke – The Game of Thrones

© Game of Thrones / Home Box Office (HBO) and co-producers

Тус цувралын эхний бүлэгт хөл хүнд болсон Daenerys хүч сэлбэхийн тулд адууны зүрх иддэг билээ. Хэдийгээр тэр зүрх нь бодит мэт дуурайлган хийсэн зөөлөн чихэр байсан ч цус орлуулагч нэмсэн нь маш таагүй амттай байсан тухай жүжигчин бүсгүй ярьсан байдаг. Тэрээр зураг авалтын үеэр бөөлжих шахсан хэмээн дурджээ.

Бүх өнцгөөс зураг авалтыг нийт 28 удаа авч, тэрээр 28 хиймэл зүрх идсэн аж.

 

10. Leonardo DiCaprio — The Revenant

© The Revenant / New Regency Productions and co-producers

Удаан хүлээсэн Оскарын шагналыг нь авч ирсэн “The Revenant” кинонд тоглохын тулд жүжигчин Leonardo DiCaprio чамгүй хичээл зүтгэл гаргаж байжээ. Тэрээр тус киног бодит байдалтай хамгийн ойр болгохын тулд тэсгим хүйтэн уур амьсгалтай орчинд цагийг өнгөрүүлж, түүхий элэг идэж байсан гэдэг.

 

11. Kate Winslet – Titanic

© Titanic / Twentieth Century Fox and co-producers

Найруулагч James Cameron усан дотор зураг авалтад оролцож буй жүжигчдэд хувцас дотроо өмсөх биеийн дулаан барих өмсгөл тараасан ч жүжигчин Kate Winslet түүнийг нь өмсөхөөс татгалзаж, энгийн хувцастай зураг авалтад орж байжээ. Улмаар жүжигчин бүсгүй хатгалгаа тусч бие нь өвдөн уг дүрээсээ бараг татгалзахаар төлөвлөж байсан гэдэг.

 

12. John Rhys-Davies – The Lord of the Rings

© The Lord of the Rings: The Fellowship of the Ring / New Line Cinema and co-producers

“The Lord of the Rings” цувралын эхний ангид Gimli-ийн дүрийг бүтээсэн жүжигчин John Rhys-Davies киноны зураг авалтын үеэр нүүр хувиргалтанд хэрэглэж байсан бүтээгдэхүүн нь өөрт нь харшилж байсан тухай хожим дурссан байдаг. Иймээс тэрээр өөрийн хэсгийн зураг авалтыг 3 хоног тутамд нэг удаа авахаар хүсэлт гаргаж, зарим тохиолдолд орлон тоглогчоо тоглуулж байсан аж.

42
ГайхмаарГайхмаар
10
ХөөрхөнХөөрхөн
9
ХарамсалтайХарамсалтай
8
ГоёГоё
6
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Ganzorig Bayrhvv

    Ganzorig Bayrhvv

    2022/12/18 at 00:41

    Tvvhii eleg zvgeershdee bagaasaa davsalj idej sursan

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *