Ердөө 4 орцын тусламжтайгаар хүзүү болон цээжний арьсаа 20 настных мэт харагдуулаарай

1

Хүзүү болон цээжний үрчлээ нь нүүрний үрчлээнээс эрт гардаг. Хэрвээ эртнээс арчилж чадвал энэ асуудлаас зайлсхийж болно.

Хүзүү болон цээжний үрчлээ нь унтах байрлалаас ихээхэн шалтгаална. Унтахдаа хүзүү, цээжний арьсанд ачаалал өгөхөөргүй байрлалыг сонгохыг зөвлөж байна.

Ихэнх бүсгүйчүүд нүүрэндээ л чийгшүүлэгч тос түрхдэг, цаашлаад хүзүү, цээжиндээ тэр болгон түрхдэггүй. Ингэснээр тэр орчмын арьс зохих шим тэжээл, чийг авч чадахгүйд хүрнэ.

Үүнээс гадна нар үрчлээтэхэд нөлөөлнө. Хэт ягаан туяа нь арьс хөгшрөх, уян хатан чанараа алдахад хүргэдэг ажээ. Тиймээс арьсаа хамгаалахын тулд нарны тосыг зөвхөн нүүрэндээ бус мөн хүзүү, цээжиндээ заавал түрхэж байхыг анхааруулж байна.

Зуун наст болон оливийн тос нь хүзүү, цээжний арьсны үрчлээг арилгахад нөлөөлнө.

Зуун наст нь алимны хүчил агуулах тул арьсны уян хатан чанарыг хангана.

Зуун настын гелийг та шууд зуун настын ургамлаас авч хэрэглэх буюу ургамлын навчнаас шүүсийг шахаж хүзүү, цээжиндээ түрхээд 20 минут байлгана. Дараа нь бүлээн урсгал усаар угааж цэвэрлэнэ.

Өөр нэгэн хувилбар бол зуун наст, Е амин дэмийн зуурмаг. 1 ц.х зуун настын гель дээр 2-3 капсул Е амин дэм хийж зуураад асуудалтай хэсэгтээ түрхэж 30-35 минут байлгана. Дараа нь бүлээн усаар угаана.

Оливийн тос нь антиоксидант болон А, Е амин дэмээр баялаг тул арьсны уян хатан чанарыг хангаж үрчлээтэхээс хамгаална. Нүүрэндээ оливийн тос түрхээд 5-8 минутын турш иллэг хийнэ. Оливийн тос хуучин эсийг сэргээж, шинэ эс гарахад нөлөөлнө.

Мөн оливийн тосыг зөгийн бол болон глицеринтэй хольж илүү хүчтэй үйлчилгээтэй маск хийж болно. Орцуудыг адил хэмжээгээр хольж арьсандаа түрхэн 2-3 минут иллэг хийнэ. 15-20 минут байлгаад цэвэрлэнэ.

Хүзүү, цээжний арьс чийг дутагдах тохиолдолд илүү хурдан үрчлээ үүсдэг болохыг анхаарна уу. Тиймээс арьсаа тогтмол чийгшүүлж үрчлээнээс хамгаална.

Хоолны зөв дэглэм баримталж арьсны гоо сайхныг дотроосоо дэмжих нь илүү үр дүнтэй ажээ.

6
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
2
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *