Дараагийн амралт болтол хол байна уу? Тэгвэл танд амрах 3 аргыг зааж өгье

0

Амралтаа авч чадахгүй удахаар байвал ажлын галзуу өдрүүдийг хэрхэн өнгөрүүлэх тухай та бүхэнд танилцуулж байна.

1. Орчноо өөрчлөх

Орчноо өөрчлөх нь хүний сэтгэл зүй болон сэтгэл санаанд эерэгээр нөлөөлж байгааг олон удаагийн судалгаа, туршилт харуулжээ.

Өдөр болгон нэг л ширээ, компьютер, дөрвөн хана харах нь хүнийг ядрааж дарамтлана. Хэрвээ ажлын байр таны бухимдлыг төрүүлж байгаа бол ямар нэгэн өөрчлөлт хийх цаг болсныг илтгэх ажээ. Өөрчлөхгүй бол улам л стресст орохын дохио болно.

Огцом бүгдийг өөрчлөх хэрэггүй. Ажлын ширээний зохион байгуулалтыг өөрчлөх, шинэ зураг өлгөх, ширээн дээрээ зураг тавих, шинэ цэцэг байрлуулах эсвэл хөгжилтэй бэлэг дурсгалын зүйл зүүсэн ч болно. Боломжтой бол ажлын ширээнийхээ байрлалыг өөрчлөөрэй.

 

2. Өдрийн дэглэмээ өөрчлөх

Бид аливаа өөрчлөлтөөс айдаг. Магадгүй энэ нь бидний сэтгэл санаанд сөргөөр нөлөөлдөг байж болох талтай. Тогтсон дадал нь ямар ч үр дүнгээ өгөхгүй байхад ч гэсэн зууралдсаар л…

Нейробилогчдийн үзэж байгаагаар, хүний тархи байнга шинийг хүсэж байдаг.

Өчүүхэн ч гэсэн өөрчлөлт хүний сэтгэлийг сэргээж ажлын чадамжийг дээшлүүлнэ.

Энэ чадамж нь бүтээлчээр хандахад нөлөөлөх ажээ. Ажлын өдрийн дэглэмийг өөрчилснөөр тархины уян хатан чанар дээшилнэ – тархины шинэ холбоосууд бий болдог байна.

Ажлаа тараад спорт зааланд явдаг байсан бол өглөө болгож өөрчил, өөр газар өдрийн хоолоо ид, стандарт бодлогыг өөрөөр хар.

 

3. Ухаалаг гар утсаа унтраа

Бодит бус сонсогдож болно, яагаад гэвэл утасгүйгээр орчин үеийн амьдралыг төсөөлшгүй. Интернетгүйгээр амьдрах ч гэсэн үр дүнтэй бөгөөд сонирхолтой байж болно.

Найз нөхөдтэйгөө наргиж, ойр дотныхонтойгоо хооллож байхдаа ажлын шугамаар ирсэн шууданд хариулахгүй байж болно. Чөлөөт цагаар ирсэн ажлын дуудлага болгоноос зугтаа гэж бүү ойлгоорой. Өөртөө амрах цаг хугацаа, боломжийг олго.

Ойрын ирээдүйд танд амралт олдохгүй байж магадгүй тиймээс амрах боломж бүрийг ашиглаарай.

3
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *