Үнсэлтийн тухай 20 сонирхолтой баримт

0

1. Шинжлэх ухааны хэллэг

Ургамал бүрт өөрийн гэсэн латин нэр байдаг шиг үнсэлтэнд ч мөн ‘филематологи’ гэсэн шинжлэх ухааны нэршил байдаг байна.

Үнсэлтийн тухай 20 сонирхолтой баримт 1

2. Үнсэлт – гэсэн үгийн тухайд

Энэхүү үг хаанаас гаралтай юм бол оо? Үндэс нь байж болзошгүй хоёр хувилбар байдаг. Эхнийх нь эртний Англи хэлний ‘Cyssan ’ гэсэн үг бол хоёр дахь нь ‘Kuss’ гэсэн Герман үгнээс үүсэлтэй гэж үздэг байна.

Үнсэлтийн тухай 20 сонирхолтой баримт 2

3. Жин бууруулдаг

Өөр нэгэн шинжлэх ухааны үндэслэлээр хүн 1 минут үнсэлцэхэд 2 калори шатаадаг бол үүнтэй ижил хугацаанд их тачаангуйгээр үнсэлцвэл 6 калори шатаадаг гэж үзэж байна. Иймээс хайртай хүнээ ойр ойрхон үнсэж байхыг танд зөвлөж байна.

Үнсэлтийн тухай 20 сонирхолтой баримт 3

4. Их бичигдсэн үг

Хүн төрөлхтөн анх үүсч бий болсон цагаасаа эхлээд үнсэлтийг тухай бичиж ирсэн. Бүх хэл дээр, бүх төрлөөр бичигдсэн үгийн тоонд үнсэлт ордог.

Үнсэлтийн тухай 20 сонирхолтой баримт 4

5. Эрүүл мэндэд

Эрүүл мэндэд тустай гэж үү? Яг ч тийм биш л дээ. Ганц үнсэлтээр сая сая бактер дамждаг. Гэхдээ үүнд хэтэрхий их санаа зовоод хэрэггүй, учир нь гар барих нь үүнээс ч илүү аюултай
байдаг.

Үнсэлтийн тухай 20 сонирхолтой баримт 5

6. Амьдрах хугацааг уртасгадаг

Эрдэмтэд дахиад л бас нэг сонирхолтой үзүүлэлт гаргаж ирсэн байна. Хангалттай их үнсэлцдэг хүмүүс амьдрах хугацаагаа хоёр долоо хоногоор уртасгаж байдаг гэнэ.

Үнсэлтийн тухай 20 сонирхолтой баримт 6

7. Чих гэмтээх аюултай

Үнсэлцэх дандаа эерэг нөлөөтэй байна гэж байхгүй. Нэгэн Хятад залуу хайртай бүсгүйтэйгээ хэт хүчтэй үнсэлцсэнээс болж бүсгүйнх нь чихний хэнгэрэг цооржээ.

Үнсэлтийн тухай 20 сонирхолтой баримт 7

8. Булчингийн үйл ажиллагаа

Та үнсэлцэх үедээ их хэмжээний булчин ажиллуулаг гэдгээ мэдэх үү? Франц үнсэлт ойролцоогоор 34 нүүрний булчинг ажиллуулдаг. Таны уруулыг үрчийлгэж байдаг тэрхүү булчинг – Orbicularis Oris гэж нэрлэдэг.

Үнсэлтийн тухай 20 сонирхолтой баримт 8

9. Дэлхийн рекорд амжилт

Үнсэлттэй холбоотой рекордуудаас дэлгэвэл, 2013 оны 2-р сарын 14-нд Гиннесийн номонд бичигдсэнээр Тайландын Ekkachai & Laksana Tiranarat нэртэй хос 58 цагийн турш тасралтгүй үнсэлцжээ.

Үнсэлтийн тухай 20 сонирхолтой баримт 9

10. Их мэдрэмтгий зүйл

Уруул бол таны биеийн хамгийн мэдрэмтгий хэсэг. Таны гарын хуруунаас 100 дахин илүү мэдрэмтгий байдаг.

Үнсэлтийн тухай 20 сонирхолтой баримт 10

11. Латин хэлээр

Бид үнсэлт нь шинжлэх ухааны нэршилтэй байдаг тухай аль хэдийн дурьдсан. Тэгвэл латинаар уруул дээр үнсэхийг ‘Basium’, хацар дээр бол ‘Osculum’, жинхэнэ гал халуун үнсэлтийг ‘Savolium’ хэмээн тус тус нэрлэдэг гэнэ.

Үнсэлтийн тухай 20 сонирхолтой баримт 11

12. Франц үнсэлт

Энэ ойлголт анх 1923 онд сексийг юу юунаас илүү чухалчилдаг Франц хүнийг басамжилсан маягтай гарч байсан. Мэдээж одоо бол энэ ойлголт бүхэлдээ өөрчлөгдсөн.

Үнсэлтийн тухай 20 сонирхолтой баримт 12

13. Бид зөнгөөрөө хийдэг үү эсвэл суралцдаг уу

Судлаачид одоог хүртэл үнсэлцэх урлагийг хүмүүс суралцдаг уу, зөнгөөрөө хийгддэг үйлдэл үү гэдгийг олж тогтоооогүй л байна. Та магадгүй хүн бүрийн л хийдэг үйлдэл мэтээр харж байж болох юм, гэтэл зарим улс орны соёлд ёс зүйгүйд тооцогдох нь ч байдаг.

Үнсэлтийн тухай 20 сонирхолтой баримт 13

14. Кинонуудад

Орчин үеийн киноны үйл явдалд үнсэлтийг ердийн зүйл мэт үздэг, харин 1930-1968 оны үед үнсэлтийг хориглодог байсан ба кинонд гаргах бол зөвхөн цөөн хэдэн секунд үргэлжлэхийг зөвшөөрдөг байжээ. Гэрлэсэн хосуудын дүр л зөвхөн орондоо үнсэлцэх ёстой байсан ба танихгүй хүмүүсийн хувьд нэг нь үнсэхээр дөхөж ирвэл нөгөө нь холдох, босч зогсох ёстой байжээ.

Үнсэлтийн тухай 20 сонирхолтой баримт 14

15. Эскимос үнсэлт

Үнсэлт гэсэн ойлголт улс орон бүрийн хувьд харилцан адилгүй. Зарим улс орнууд уруул дээрээ үнсдэггүй. Эскимосчууд хамраараа шүргэлцэж үнсэлцдэг гэнэ. Танд утгагүй санагдаж байж болох ч үүнийг туршиж үзсэн хүмүүс үр дүнд нь сэтгэл хангалуун байгаа аж.

Үнсэлтийн тухай 20 сонирхолтой баримт 15

16. XXX

Энэхүү товчилсон үсэг нь үнсэлт гэсэн утгатай. Үнсэлцэх үед таны уруул X хэлбэртэй болдгоос үүдэн ингэж товчлох болсон байна.

Үнсэлтийн тухай 20 сонирхолтой баримт 16

17. Зүйрлэл

Уран зохиол, зургийн урлагаар үнсэлтийг зүйрлэл, бэлэг тэмдэг мэт болгох нь элбэг. Үнсэлт гэсэн үг ч мөн адил ‘kiss of life’, ‘kiss of death’ гэх мэтчилэн хэлц үгэнд түгээмэл ашиглагддаг.

Үнсэлтийн тухай 20 сонирхолтой баримт 17

18. Сүйт бүсгүйгээ үнсэх

Ихэнхи орны соёлд хуримын ёслолын төгсгөл хэсэгт сүйт залуу, сүйт бүсгүйдээ хайртайгаа илэрхийлж үнсдэг. Эртний Ромын соёлд энэхүү үнсэлт нь эхнэр нөхрийн бат бэх харилцааг билэгддэг байсан байна.

Үнсэлтийн тухай 20 сонирхолтой баримт 18

19. Сэтгэл догдлуулж сэрэл хөдөлгөдөг

Хэн нэгэнтэй анх удаа романтик байдлаар үнсэлцэх үед таны биеэс гормон, допамин ялгарч, энэ нь сэрлийг өдөөх шалтгаан болдог. Харин үнсэлтээ хэтрүүлсэн тохиолдолд дуршил буурч, нойр хүрдэг.

Үнсэлтийн тухай 20 сонирхолтой баримт 19

20. Үнсэлцэх үеийн хазайлт

Эрдэмтдийн хийсэн өөр нэг сонирхолтой судалгаагаар хүмүүсийн 65% нь үнсэлцэх үедээ баруун тийшээ хазайдаг болохыг олж мэджээ.

Үнсэлтийн тухай 20 сонирхолтой баримт 22

30
ГоёГоё
14
ГайхмаарГайхмаар
6
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *