2015 оны хамгийн баян боксчид

0

Энэхүү тулааны спорт дэлхий даяар алдартай. Тулааны өндөр чадалтай боксчид өөрсдийн гэсэн олон дэмжигчидтэй бөгөөд зарим нэг нь үнэндээ маш баян улсууд юм. Ингээд 2015 оны хамгийн баян 10 боксчныг танилцуулъя.

10. Bernard Hopkins (хөрөнгө: 40 сая ам.доллар)

Америкийн дунд жингийн болон хагас-хөнгөн жингийн мэргэжлийн боксчин. Нийт 59 тулааны 51-ийг авч байсан. Дунд жингийн хуучны аварга нэгэн. Аваргын бүсээ 20 удаа баталсан нь дэлхийн рекордод тооцогддог. Түүний хоч нь “The Executioner” ба “The B-Hop” юм.

2015 оны хамгийн баян боксчид 4

 

9. Marvin Hagler (хөрөнгө 45 сая ам.доллар)

Хуучин цагийн энэ боксчин дунд жинд тулалддаг. Олон улсын Боксчдын Танхимын Алдартнуудын нэг, “Marvelous Marvin Hagler” нэрээрээ алдаршсан. Мөн “Жилийн шилдэг боксчин”, “Арван жилийн тулаанч”-аар тус тус шалгарч байжээ.

2015 оны хамгийн баян боксчид 5

8. Muhammad Ali (хөрөнгө: 50 сая)

Аугаа боксчин, тэтгэвэртээ суусан ч нийгмийн идэвхтэй зүтгэлтэн хэвээр байгаа. Fred Stoner дасгалжуулагчтайгаа хамтран тэд олон цомын эзэн болж чадсан. Кентукки алтан бээлий цомыг 6 удаа, Үндэсний алтан бээлийн цомыг 2 удаа, Өсвөр насны сонирхогчдын аварга зэрэг болно.

2015 оны хамгийн баян боксчид 1

7. Vitali Klitschko (65 сая)

Мэргэжлийн хүнд жингийн боксчин, олон удаагийн аварга. “Dr. Ironfist” хочийг нь хүчтэй цохилтоос нь болж өгсөн.

2015 оны хамгийн баян боксчид 6

6. Sugar Ray Leonard (120 сая)

Тэтгэвэртээ гарсан боксчин одоо урмын үгээр бусдыг баясгаж байгаа. Таван төрлийн жинд өөрийн титэмтэй, 1980 онд “10 жилийн шилдэг боксчин”-оор шалгарсан.

2015 оны хамгийн баян боксчид 7

5. Lennox Lewis (130 сая)

Британи, Канадын мэргэжлийн боксчин, хүнд жингийн аварга. Нийт 44 тулааны 41-нийх нь ялагчаас гадна 1988 оны Олимпын алтан медальт.

2015 оны хамгийн баян боксчид 8

4. Oscar De La Hoya (200 сая)

Мексикийн тэтгэвэрт гарсан хүнд жингийн боксчин. Мөн урлагт хүчээ үзсэн бөгөөд 1992 оны Барселоны олимпоос алтан медаль хүртсэн.

2015 оны хамгийн баян боксчид 2

3. Manny Pacquiao (200 сая)

Филиппин гаралтай мэргэжлийн боксчин, 61 тулааны 54-ийг нь ялсан. Боксын олон экспертүүд түүнийг дэлхийн номер 1 боксчинд тооцдог. 7 төрлийн жингийн эзнээр тодорсон цорын ганц боксчин юм.

2015 оны хамгийн баян боксчид 9

2. George Foreman (250 сая)

Тэтгэвэртээ сууж байгаа боксчин маань зохиолч, бизнес эрхлэгч, жүжигчин, эрүүл саруул эрчүүдийн холбооны тэргүүн хийдэг. Олон бокс сонирхогчид түүнийг одоо болтол дурсан санадаг бөгөөд 1973 онд Joe Frazier-ийг 24 настайдаа хэрхэн хэрхэн ялж байснаар нь домог шиг ярьдаг. Тэтгэвэрт гарснаасаа хойш тэрээр гэр ахуйн цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэдэг Russell Hobbs компанийн хэвлэлийн нарийн бичгийн албан тушаалыг хаших болсон. 1999 онд 137 сая долларын орлоготой ажилласан бөгөөд тус компани “George Foreman-ы грилл” гэдэг нэрийг албан ёсоор ашиглах болжээ. Үүнийхээ төлөө компаниас 200 сая доллар авсан гэдгээ ч боксчин албан ёсоор мэдэгджээ.

2015 оны хамгийн баян боксчид 10

1. Floyd Mayweather Jr. (380 сая)

Өнөөгийн хамгийн баян бөгөөд хамгийн үнэтэй боксчинд тооцогдож байгаа нэгэн. Дэлхийн дахинаа алдартай Америкийн мэргэжлийн боксчин тэрээр таван өөр жингийн зургаан цомтой. 2013-2014 онд 105 сая долларын орлоготой ажилласан нь Forbes сэтгүүлийн жагсаалтаар дэлхийн хамгийн үнэтэй тамирчны тоонд багтжээ.

2015 оны хамгийн баян боксчид 3

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. bb

    2015/05/12 at 21:15

    ene ih munguu avsandaa orood uhetsgeegerei novshnuudaa

  2. wade

    2015/05/12 at 21:22

    Сэтгэгдэл *oscar hela hoya hagas dund jingiishdee hund jin gj uleehima

  3. Зочин

    2015/05/13 at 13:15

    Хэрэгтэй мэдээлэл байна баярлалаа… :)

  4. Зочинbb

    2015/05/13 at 15:00

    bb CHI ,AL YUMYY UR HUUHED GJ BGA BIZDE HOISH UIDEE HURUNGU ULDEEH NI MASH CHUHAL

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *