Сонжоо: Та орь ганцаараа эзгүй, цөлөрхөг арал дээр хаягдчихжээ. Энэ газраас та амьд үлдэж чадах уу?

3

Шинжээчид амьд гарах зорилготой таавар хүний тархийг хөгжүүлэх болон биднийг хүнд хэцүү нөхцөл байдалд орох үед юу хийхээ мэддэг болгох ач тустай гэж үздэг. Та завь, хөлөг онгоц эсвэл нисэх онгоц дотор явж байгаад гэнэт осолд орлоо гэж төсөөлье. Та нүдээ нээх үед орь ганцаараа нэгэн арал дээр байна. Танаас өөр хэн ч байхгүй энэ газар та амьд үлдэж чадах болов уу? Хариултыг нь хамтдаа олж мэдэцгээе.

Бид та бүхэнд энэхүү сорилыг бэлдлээ. Заавар: Асуулт болгонд хариулж, тухайн хариултанд харгалзах оноог цугуулан эцсийн үр дүнг мэдээрэй.

1. Тэгэхээр, та үүнийг зүүд гэж битгий бодоорой, бодит байдал гэж бод. Та нэгэн арал дээр байна. Хамгийн түрүүнд юу хийх байсан бэ?

А. Гайхширна, энэ зүүд байгаасай билээ гэж бодно

Б. Арал дээр байгаа учир биеэ шарж эхэлнэ

В. Бусад амьд үлдсэн хүмүүсийг хайна

Г. Ой мод руу хамаг хурдаараа гүйнэ

 

А. 2 оноо

Б. 3 оноо

В. 4 оноо

Г. 1 оноо

 

2. Та бутнаас ув улаан жимс оллоо. Та юу хийх вэ?

А. Органик юм байна, идэхэд ямар ч асуудалгүй

Б. Усанд хийж үзнэ, хэрэв хөвж байвал идэхэд аюулгүй

В. Хэрэв хортой мэт санагдвал, эхлээд маш сайн ойртуулж харна

Г. Жимснээс хол байна, яагаад гэвэл та байгалийн зэрлэг ургамлуудыг мэдэхгүй

 

А. 3 оноо

Б. 1 оноо

В. 2 оноо

Г. 4 оноо

 

3. Та хаанаас ч ус олж ууж чадахгүй байгаагаас гадна ам тань маш их цангаж байгаа. Хэрэв та далайн ус уувал таны биед юу болох вэ?

А. Таны зүрхний хэм болон цусны даралт ихсэнэ

Б. Бага зэрэг давс амтагдахаас биш, өөр ямар ч асуудалгүй

В. Хүмүүс ус уухгүй байж чадна, энэ бол худал зүйл

Г. Далайн уснаас авч 30 минут хүлээвэл, давс ширгэж алга болох ба ус цэвэрхэн болно

 

А. 4 оноо

Б. 3 оноо

В. 1 оноо

Г. 2 оноо

 

4. Хорогдоход хамгийн тохиромжтой газар аль нь вэ?

А. Усны хажууд

Б. Хөлөг онгоц эсвэл нисэх онгоц харагдахаар газар

В. Модны дээр

Г. Эхний хоёр хариулт

 

А. 2 оноо

Б. 3 оноо

В. 1 оноо

Г. 4 оноо

 

5. Та хаана байгаагаа мэдэхгүй бас холбоо барих ямар ч боломжгүй. Та юу хийх ёстой вэ?

А. Хэн нэгэн сонстол маш чангаар орилно

Б. Хэн ч танд туслахгүй учир та дууссан

В. “Туслаач” гэж чулуугаар бичиж, ойролцоох газар нь гал асаана

Г. Хоосон шил хайж, дотор нь захидал бичиж илгээнэ

 

А. 2 оноо

Б. 1 оноо

В. 4 оноо

Г. 3 оноо

 

6. Та хэн нэгний тусламжийг хүлээлгүй завь хийж, арлыг орхиж явахаар шийдсэн. Таны хийх завь ямар хэлбэртэй байх ёстой вэ?

А. Гурвалжин

Б. Дөрвөлжин

В. Таван хошуу

Г. Дугуй

 

А. 3 оноо

Б. 4 оноо

В. 1 оноо

Г. 2 оноо

 

7. Таныг сэлж байх үед махчин загас дайрчээ. Та өөрийгөө хэрхэн хамгаалах ёстой вэ?

А. “Амьдрах сайхан байлаа” гэж хэлнэ

Б. Бүх махчин загаснууд дуунд дуртай учир дуулна

В. Хөдлөхгүй зогсоно, таныг харж чадахгүй

Г. Нүд болон загалмайг нь гараараа таглана

 

А. 3 оноо

Б. 1 оноо

В. 2 оноо

Г. 4 оноо

 

8. Маш халуун байгаагаас гадна таны ам үнэхээр их цангаж байгаа. Та өмнө нь нарны гэрлийг ашиглах талаар сонсож байсан. Танд юу хэрэгтэй вэ?

А. Далайн ус бас томруулдаг шил

Б. Хоёр хувин ус

В. Металл хоолой болон шилэн сав

Г. Хуванцар төмөр утас, ногоон навч бас сав

 

А. 1 оноо

Б. 3 оноо

В. 2 оноо

Г. 4 оноо

 

9. Цаг, энергиэ алдахын оронд нарны гэрлийг ашиглахаар болсон ба та өөрийнхөө шээсийг боловсруулж уухыг илүүд үзжээ. Үр дүн нь ямар байх вэ?

А. Цэвэрхэн учир ямар ч асуудалгүй

Б. Яагаад үгүй гэж, яг нимбэгийн шүүс шиг амтагдана

В. Битгий, зүгээр л битгий

Г. Ямар ч асуудалгүй, хэн ч таныг ийм зүйл хийж байгааг мэдэхгүй

 

А. 2 оноо

Б. 1 оноо

В. 4 оноо

Г. 3 оноо

 

10. Ус бол энэ нөхцөлд хамгийн үнэт зүйл. Нэг талаасаа та цангаагаа тайлах ёстой бол нөгөө талаасаа та усны нөөцөө алдаж болзошгүй. Хүн өдөрт дунджаар хичнээн хэмжээний ус уух ёстой бйдаг вэ?

А. Нөхцөл байдлаас л хамаарна

Б. Биеийн 60% ус учир санаа зоволтгүй

В. 1 литр

Г. Агаарт их хэмжээний ус байдаг тул үүнийг биедээ шингээж авч болно

 

А. 4 оноо

Б. 1 оноо

В. 3 оноо

Г. 2 оноо

Одоо хамтдаа танд амьд үлдэх боломж байгаа эсэхийг мэдэж авцгаая. Авсан оноонуудаа цуглуулж, дараах үр дүнгээс өөрийгөө арал дээр амьд үлдэж чадах эсэхээ мэдээрэй.

 

Үр дүн

10-15 оноо

Харамсалтай нь та эхний шөнөө л таалал төгсөх болно. Та амьд гарах чадвараа улам нэмэгдүүлэх хэрэгтэй.

 

16-25 оноо

Та хэдэн өдрийн турш амьд байж чадна, гэхдээ амьд гарах маш бага хувийн найдвартай. Тэгэхээр ийм зүйл битгий надад тохиолдоосой гэж залбирах л үлдэх шив дээ.

 

26-35 оноо

Тусламж ирэх хүртэл та өөрийнхөө амийг аргалж чадна. Гэхдээ та чадвараа бага зэрэг сайжруулахад гэмгүй.

 

36-40 оноо

Та эзэнгүй арал дээр насан туршдаа ч амьдарч чадна – магадгүй та урьд өмнө нь ингэж байсан ч юм билүү? Та ер нь амьд гарах шоу нэвтрүүлэгт оролцох талаар бодож байсан уу? Хэрэв та оролцвол магадгүй тэргүүн байрыг эзлэхийг ч үгүйсгэхгүй.

14
БахархмаарБахархмаар
9
Ха ХаХа Ха
5
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Lhagwabayr Lhagwa

    Lhagwabayr Lhagwa

    2019/01/03 at 15:14

    32

  2. Banzragch Bayrbat

    Banzragch Bayrbat

    2019/01/05 at 17:16

    Sanaa ni sonirholtoi ch t1 asuulttai bna us us gseer bgaal duuslaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *