Эдгээр зүйлийг буруу хийдэг байснаас болж нуруу минь байнга өвддөг байсан. Энэ алдаагаа зассанаас хойш нуруу өвдөнө гэдгийг ор тас мартсан

2

Нурууны архаг өвчин хүний амьдралын чанарыг эрс муутгадаг. Биеийн хөдөлгөөн, сэтгэл санаа, ажил төрөл, амралтанд ч муугаар нөлөөлнө. Зарим тохиолдолд орноосоо ч босож чадахааргүйгээр нуруу хүчтэй өвддөг: янгинана, хатгана, лугшина гээд ямар ч байдлаар булчинд ачаалал өгч өвдөх ажээ. Хэрвээ та нурууны архаг өвчтэй бол хэд хэдэн төрлийн амархан дасгалыг мэддэг байх ёстой. Эдгээр дасгалын тусламжтайгаар та нурууны өвчнийг намдааж чадна. Нурууны архаг өвчин нь ихэнх тохиолдолд нуруу нугасны бүлэг булчинтай холбоотой байдаг. Өндөр настнуудын хувьд бэртэж гэмтэх магадлал нэмэгддэг бөгөөд энэ нь нурууны булчинд сөргөөр нөлөөлж эхэлдэг байна.

 

Нурууны архаг өвчнийг дарах 4 аргыг судалцгаая.

1. Эгц суу

Бага байхад ээж эсвэл багш нар тэгшхэн суу гэж хэлдэг байсныг санаж байгаа биз дээ? Тэд үнэний ортой үг хэлдэг байжээ. Нурууны буруу байрлал нь нурууны архаг өвчлөлд хүргэх үндсэн шалтгаан болдог. Хэрвээ та суугаа байрлалд ажил хийдэг бол сууж байгаа сандлаа сайтар ажиглаарай, таны нурууны ачааллыг багасгаж чадаж байна уу? Үүнээс гадна хөлийн байрлал ч гэсэн чухал үүрэг гүйцэтгэнэ. Итгэх эсэх нь таны өөрийн хэрэг. Хөлөө намхавтар сандал дээр тавиарай, өөрөөр хэлбэл өвдөг өгзөгнөөс бага зэрэг дээр түвшинд байх ёстой – энэ бол нурууны өвчнийг багасгах хамгийн шалгарсан байрлал юм.

 

2. Тэгшхэн зогс

Хэрвээ та өдөржингөө зогсдог ажил хийдэг бол өөрийн эрхгүй бөгтийж эхлэх нь дамжиггүй. Бөгтийхөд үнэхээр нурууны өвчин багасдаг, гэхдээ энэ бөгтийлт нурууны өөрийнх нь биш та л хүчээр буюу хиймлээр бөгтийлгөж байгаа шүү дээ. Үүний оронд зогсох байрлалаа өөрчилж болно. Толгойгоо доош унжуулах хэрэггүй – эгц байлгана. Мөрөө тэгшил бас гэдэсний булчингаа тат, ингэснээр нуруу өөрийнхөөрөө тэгшрээд ирнэ. Зөв зогсож чадвал нурууны булчингийн ачааллыг багасгах боломжтой.

 

3. Дасгал сургуулилтаа орхиж болохгүй

Нуруу өвдөж байхад юун дасгал хийх манатай гэж боддог. Эцсийн эцэст хэн л өвчтэй үедээ спортоор хичээллэхийг хүсэх вэ дээ?

Нурууны архаг өвчин хөдөлсөн үед хэдэн өдөр спортоос хөндийрч амарч болно, энэ үеэр үрэвслийг дарах эмийн бэлдмэл ч уудаг. Гэхдээ булчингийн хэвийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор спорт зааланд хэдэн хоногийн дараанаас заавал явах хэрэгтэй. Хэрвээ та суугаа хэв маягаар өдрийг өнгөрөөдөг бөгөөд нурууны өвчний шаналалаас болоод бэлтгэл сургуулилтаас зугтаадаг бол эмчийн зөвлөсөн дасгалыг аажим хийж эхлэх л хэрэгтэй. Биеийн хөнгөхөн халаалт, сунгалтын дасгал өвчнийг яаж дарж байгааг та мэдрээд баярлах болно.

 

4. Зөв байрлалд унтах

Нойрны “зөв” байрлал гэдгийг та өөрийн унтдаг байрлалаа гэж ойлгож яваа болов уу – үнэндээ нойрсох байрлалаа ухаантайгаар сонгох нь  таны эрүүл мэндэд нэн тустай ажээ.

Ихэнх нь хоёр гурван хувилбараас өөрт тохиромжтой байрлалыг сонгодог.

  • Хажуугаараа хэвтээд өвдгөө бага зэрэг цээж рүүгээ татаж авчирна.
  • Нуруугаараа дээш харан хэвтээд өвдөг доороо жижгэвтэр дэр ивж тавина.

Доош харан унтах нь  нурууны өвчлөлд хүргэх магадлалтай, гэхдээ үнэхээр доошоо харж унтмаар байвал гуян доороо дэр ивж ачааллыг багасгаарай.

Нурууны өвчнийг багасгахад туслах сунгалтын дасгал

Шалан дээр йогийн дэвсгэр дэвсээд нуруугаараа дээш харан хэвтэнэ, хөлийн хуруу дээш тааз руу чиглэсэн байна. Зүүн өвдгөө зөөлөн нугалаад хөлөө цээжиндээ авчирна, гуяны арын хэсгээс гараараа бариарай. Энэ байрлалд 20 секунд орчим барина, хөлөө аажим буулгаад нөгөө хөлөөрөө сунгалтын дасгалыг гүйцэтгэнэ. Дасгалыг 3 удаагийн давтамжтай хийнэ.

Дөрвөн хөллөнө, гар мөрний ташуу байрласан байна, өвдөг гуяны ташуу. Амьсгалаа гаргахдаа нуруугаа гэдийлгэнэ, харин амьсгалаа авахдаа нурууны булчинг чангална. Энэ дасгалыг аажим хийх бөгөөд нэг байрлалд 10 секунд барина. Нийт 10 удаа хийнэ.

4
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *