Google таны үйлдэл бүрийг хянаж байна!

0

Google компани нь хэрэглэгчдийнхээ мэдээллийг хурааж ашигладаг гэсэн гүтгэлэгт олон удаа өртөж байсан. Гэвч “хэрэглээний нөхцлүүд” гэсэн хэсгийг анхааралтай нягтлах юм бол та өөрийн мэдээллээ тэдэнд сайн дураараа өгөхийг зөвшөөрсөн гэдгээ олж харах болно.

Таниас авсан мэдээллийг тэд хиймэл оюун ухаанаар дамжуулж боловсруулан дараачийн бүтээгдэхүүнийхээ чиглэлийг гаргадаг байна. Гэхдээ энэхүү арга барил нь гурван дутагдалтай:

  1. Хэн нэгэн тэрхүү мэдээллийн агуулах руу нэвтрэх юм бол таньтай холбоотой мэдээлэл бүхэн буруу хүний гарт орох магадлалтай.
  2. Засаг захиргаанаас таны мэдээллийг шаардаж авах боломж бий
  3. Мэдээж таны мэдээллийг рекламын салбарынхан өндөр үнээр худалдаж авч байдаг

Мэдээж таны сайн дураараа хуваалцаж буй мэдээлэл зөвхөн бичгээр хязгаарлагдахгүй гэдгийг санаарай. Яриа, зураг мөн бичлэг гээд цахимаар дамжуулж болох бүх л зүйлс орно.

Таны буруу зүйл хийж байгаа үгүйг түлхүүр үгээр олж мэддэг. Жишээ нь “алан хядлага” гэсэн түлхүүр үг таны хайлт дотор гарч ирвэл тэд таныг илүү түлхүү шалгаж эхэлж мэдэх юм.

Google Chrome браузерт бидний мэдэхгүй Hotword Shared Module хэмээх нэмэлт үйлдэл байдаг бөгөөд тус үйлдэл нь таны зөвшөөрөлгүй дууг чинь бичиж авах үүрэгтэй юм. “Ok, Google” гэж хэлсний дараа л таны дууг бичдэг гэж бодож байгаа бол та том эндүүрч байна. Та Google-ийн бүтээгдэхүүнийг ашиглаж л байгаа бол таны дуу хоолой тэдэнд сонсогдож байгаа гэсэн үг. Магадгүй энэ нь параной мэт сонсогдож болох ч Google компанид таныг тагнах бүрэн боломж бий.

Тэгвэл Google энэ талаар юу гэж хэлсэн бэ:

“Chrome Hotword Shared Module нэмэлт үйлдэл нь Chrome программыг суулгахад цаанаас дагалдаж ирэх бөгөөд үндсэн үйлдлүүдийн жагсаалтанд ордог учраас тохиргоон дээр гарч ирэх албагүй” гэжээ.

Түүнчлэн Google танд өөрийн мэдээллийг устгах боломжийг ч олгож байгаа юм. Ингэхийн тулд та хэрэглэгчийн булан руу орох хэрэгтэй.

https://myactivity.google.com/?restrict=vaa гэсэн хаягаар орж дуут хайлтын түүхээ харах боломжтой бөгөөд хүсвэл устгаж ч болох юм.

Харин https://myactivity.google.com/myactivity хаягаар орох юм бол таны хайсан хайлт, хэрэглэсэн байршил мөн орсон вебсайт болгон гарч ирэх болно. Мэдээж та өөрийн мэдээллийг тэр чигээр нь эсвэл өөрт хэрэгцээгүй гэснийгээ устгах боломжтой.

Дараах хаягуудаар та өөрийн мэдээлэлтэй танилцах боломжтой:

  1. www.google.com/ads/preferences/ – таны сонирхдог сэдвүүд болон ордог сайтууд дээр суурилсан зар сурталчилгаа
  2. maps.google.com/locationhistory – таны байршил
  3. history.google.com/ – таны хайлтын жагсаалт
  4. security.google.com/settings/security/activity – таны хэрэглэгчийн булан руу хаанаас ямар төхөөрөмж ашиглан орсон болохыг мэдэх зориулалттай
  5. security.google.com/settings/security/permissions – бусад аппликейшн болон программуудад хэрэглүүлэх мэдээлэлдээ хязгаар тогтоож болно
  6. www.google.com/takeout – өөрийн бүх мэдээллийг цахим хэлбэрээр хуулж авах
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *