Спартакийн гайхамшигт нууцтай танилцаарай

0

Спартак зохиол нь саяхан монгол хэлнээ орчуулагдан шинээр хэвлэгдэж гарлаа. Энэхүү зохиолын анхны монгол орчуулга нь социализмийн үед 70аад онд гарсан. Энэ удаад орчуулахдаа баримталсан зарчим нь орчин цагийн монгол хэлэнд ойртуулж, тухайн эх зохиол, зохиолчийн техник, ур чадварыг эвдэхгүй, монгол хэлнээ оновчтой буулгаж, дэлхийн агуу түүхийг мэдлэг оюунд тань хувь оруулахыг зорьжээ.

Энэхүү зохиолд Эртний Ромын бодит түүхээс сэдэвлэсэн МЭӨ 74, 73 онуудад дүрэлзэн ассан дэлхийн түүхэнд хамгийн агуу хүчирхэг нэгдэж чадсан боолуудын бослогыг удирдаж, нууцаар зохион байгуулсан боол Спартакын хүнд хэцүү адармаат тэмцэлт амьдралын тухай өгүүлдэг. Зохиолын гол баатар болох Спартак хэрхэн эрх чөлөөгөө олж авч байгаа, эрх чөлөөний агуу их үнэ цэний тухай ойлголт, түүний амьдрал хувь тавилангийн ээдрээ, адармаатай гал халуун хайр дурлал, тухайн үеийн хүнд дарамттай Ромын Бүгд Найрамдах Улсын нийгмийн бүхий л давхрагуудын амьдралын тухай, улс төрийн бүлэглэлийн тогтолцоо, мөн тухайн үеийн лидерүүд болох Юлий Цезарь, Помпей, Цицерон зэрэг бусад түүхэн алдар суутнуудын хоорондох амьдрал, тэмцлийн тухай адал явдалт, атаархалт, дайсагналыг тод томруун харуулжээ.

10
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.