“Шингэн алт” хэмээх энэхүү тос биеэс хорт бодисыг гадагшлуулж үрэвслийг дарна

2

Энэтхэгчүүд яагаад “шингэн алт” хэмээн ихээр үнэлж байна вэ? Мэдэхгүй байна уу? Тэгвэл энэхүү нийтлэл танд хэрэгтэй юм байна. Бид ч бас шар тосыг эртнээс хэрэглэж эхэлсэн гэхдээ анагаах чанарыг нь төдийлөн сайн мэддэггүй ажээ.

Бидний зарим нэг нь гэрийн нөхцөлд хэрхэн шар тос гаргаж авах аргыг мэддэггүй, тиймээс нийтлэлийн төгсгөлд аргыг нь бэлдэж оруулсан болно.

Шар тосыг Аюрвед буюу энэтхэгчүүдийн эрүүл амьдралын хэв маягийн шинжлэх ухаан талаас их хэрэглэдэг. Бидний хувьд шар тосыг өргөн хэрэглэдэг боловч зарим нэг нь шар тосны ид шидийг энэтхэгчүүд хэтрүүлж байна гэж үзэх хүмүүс ч бий.

Шар тос нь үнэхээр анагаах чадалтай. Бид өнөө цагт европчуудын адил хоол хүнсээ ургамлын гаралтай тосоор хийж заншжээ. Харин энэтхэгчүүд шар тостой гайхалтай зохицох ургамлыг хүнсэндээ хэрэглэж заншсан байна. Тэд шар тосыг гхи эсвэл ги хэмээнэ.

Гэрийн нөхцөлд шар тос гаргаж авах арга

Гэрийн нөхцөлд гаргаж авсан шар тос нь илүү шим тэжээлтэй, гэхдээ тэр бүр цаг, хүч олдохгүй нь харамсалтай. Тиймээс бэлэн шар тос худалдан авахдаа сайн анхаарч аваарай.

Чанартай шар тосонд онцын үнэр, амт байх ёсгүй – сүүний тос халаасан мэт үнэр үнэртэнэ. Тос зөөлөн, ширхэггүй: хайлуулбал цайрч нэгэн жигд шаргал өнгөтэй болно. Мөн тунадасгүй байх ёстойг анхаарна уу.

Шар тос гаргаж авах жор маш их. Саванд хийж хөөсийг нь хамж аваад ус нь бүрэн уурштал тосоо хайлуулж авах түгээмэл жор бий. Эсвэл сүүн уураг болон шингэнийг нь хадгалж үлдээх зорилгоор шар тос бэлдэнэ, энэ тохиолдолд илүү цайвар шаргал өнгөтэй болдог байна. Ийм шар тосонд хийсэн хоол илүү амттай, шим тэжээлтэй болох ажээ.

Намрын сэрүүн улирал ирэхэд хамрын хөндий хуурайшдаг – тиймээс хамрын үзүүртээ шар тос байнга түрхвэл хамар хуурайших, ханиад томуу хүрэхээс хамгаалж болно. Гоо сайхны хувьд шар тос нь мөн хэрэглээ ихтэй – арьсны гүнд хурдан шингэдэг. Арьсны доод давхаргад хүрснээр арьсанд хуримтлагдсан давс, хортой бодисыг гадагшлуулах үйлчилгээ үзүүлнэ. Шар тосоор арчилсан арьсанд гоо сайхны энгэсэг тавихад гайхалтай шингэж арьс илүү гоёмсог харагддаг байна.

12
Ха ХаХа Ха
7
ГоёГоё
7
ГайхмаарГайхмаар
6
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Tseyen-Oidov Sosorburam

    Tseyen-Oidov Sosorburam

    2017/10/23 at 16:26

    НАад шар тосоо юунаас гаргаж авдгийг тодорхой бичээгүй байна шүү дээ Сүүнээс юм уу

  2. Burenjargal Dashzeveg

    Burenjargal Dashzeveg

    2017/10/23 at 18:46

    Ха ха хаа одоо л гэнэт ухаан орж гэнэ кккк

  3. Ganaa Ganaa

    Ganaa Ganaa

    2017/10/24 at 10:01

    Мөнхтулга Т. Tainna Tainna Bujee KaBujee Ka

  4. Tumurbaatar Tumruu

    Tumurbaatar Tumruu

    2017/10/24 at 12:21

    Haanas awah be

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *