Таны эрүүл мэндэд ноцтой асуудал нуугдаж байгааг илтгэх 9 төрлийн толгойн өвчин

2

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага анхааруулж байна: дэлхийн хүн амын насанд хүрэгчдийн 50-70 хувь нь толгойн өвчнөөр шаналдаг гэсэн тооцоо гарчээ. Тэдний ихэнх нь үүнд анхаарал хандуулдаггүй. Өвчин илрэх байдал ч адилгүй: хүчтэй, хүч багатай, лугшсан, дарсан, хурц, битүү бас толгойн аль ч хэсгээр өвдөж болно. Энэ нь бие даасан өвчин байхаас гадна өөр бусад өвчний шинж тэмдэг ч байж болох талтай – энэ тохиолдолд хоёрдогч гэж үзнэ.

Хоёрдогч толгойн өвчин юу хэлээд байгааг, ямар нөхцөлд заавал эмчид үзүүлэх ёстойг мэдэж авцгаая.

1. Энцефалит

© corbacserdar.gmail.com / depositphotos

Энцефалит-ийн үед тархинд үрэвслийн үйл явц явагддаг. Бид уг өвчнийг зөвхөн хачигт хазуулсан тохиолдолд л хүрнэ гэдэг буруу ойлголттой явдаг буюу дулааны улиралд аюулгүйн дүрэм баримтлахад хангалттай гэж боддог: вакцин хийлгээд ой модонд явахдаа анхаарал болгоомжтой явах ёстой. Гэхдээ үнэндээ энэ бол ташаа ойлголт юм.

Энцефалит-ийг өдөөгч нь герпесийн вирус, зарим нэг төрлийн микроб, тэр ч бүү хэл вакцин ч байж болно (гэхдээ маш ховор тохиолдолд). Уг өвчин маш олон шинж тэмдгээр илэрдэг: бие махбодь үрэвсэлд хариу үйлдэл үзүүлэх, тархи бүхэлдээ болон хэсэгчлэн өвдөх. Хэрвээ толгой өвдөхийн зэрэгцээ өндөр халуурч, хоол боловсруулах эрхтэн хямрах, булчингийн үйл ажиллагаа сулрах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид үзүүлээрэй.

 

2. Тирамины нөлөө

Тирамин – мигреньд хүргэх хорт бодис юм. Уг бодис нь гадил, бекон, авокадо болон хөгцөрсөн бяслаганд агуулагддаг. Горгонзола, грюйер эсвэл рокфор зэрэг бяслаг идэх дуртай юу, тэгээд таны толгой байнга өвддөг үү? Тэгвэл эдгээр хүнс таны толгойн өвчний шалтгаан болж байна. Хоол хүнснийхээ дэглэмийг эргэж нэг харахыг зөвлөе.

 

3. Менингит

© corbacserdar.gmail.com / depositphotos

Бүх төрлийн үрэвсэлт өвчний үед хүний толгой хүчтэй эсвэл багахан өвдөнө. Гэхдээ менингит-ийн хувьд толгой өвдөх нь үндсэн шинж тэмдэг ажээ. Уг өвчин хурдан хүндэрдэг, 40 болон үүнээс дээш хэмээр халуурна, халуун буурах нь бага. Толгой өвдөх нь өөр бусад шинж тэмдэг илрэхээс 2-3 хоногийн өмнө илэрнэ, энэ үед ханиадны шинж тэмдэг гэж явах нь элбэг.

Өөр шинж тэмдэг – бөөлжих. Бөөлжсний дараа ч бие хөнгөрөхгүй, байнга дотор муухайрч явна. Шилэн хүзүүний булчин чангарах нь мөн менингитийн шинж тэмдэг болно: өвчтөн эрүүгээ цээжиндээ хүргэж чаддаггүй. Үүнээс гадна толгой эргэнэ, нойрмоглоно, мөн гэрлээс далдирна. Менингит нь судсаар антибиотик тариа хийж эдгэдэг, тийм учраас цаг алдалгүй онош тавиулж эмчилгээг эхлүүлэх шаардлагатай.

 

4. Чамархайн эсвэл шанааны артериит

© corbacserdar.gmail.com / depositphotos

Үрэвслийн үйл явцын үр дагаварт судасны хананд бөглөрөл үүсэх бөгөөд цусан хангамжийн хэвийн үйл ажиллагаа алдагдана. Судасны хана нарийсна, цусан хангамж муудна, хүчилтөрөгч болон шим тэжээлийн бодисын дутагдалд орно. Ихэвчлэн чамархай хэсгийн судас уг үрэвсэлд өртдөг тул толгой хэсэгчилж өвддөг байна. Чамархайн артериит 50 наснаас хойш элбэг тохиолдоно, ялангуяа эмэгтэйчүүд эрсдэлтэй бүлэгт хамаарах ажээ.

Уг өвчнийг цаг тухайд нь танихын тулд яаралтай эмчид үзүүлэх шаардлагатай, эмчид өөрт мэдэгдсэн хэд хэдэн шинж тэмдгийг нарийн хэлээрэй. Хоол зажлахад эрүүний доод хэсгээр өвдөх, өглөө сэрэхэд гар хүндрэх, гуя эсвэл хүзүүгээр хөшиж өвдөх, жин тодорхой шалтгаангүйгээр хасагдах зэрэг нь энэ өвчний шинж тэмдэг болно. Толгойн өвчин ямар байдлаар илрэх вэ – толгой өчүүхэн ч гэсэн ширүүн хөдлөх, дэр дэрлэх үеэр.

 

5. Глаукома

© corbacserdar.gmail.com / depositphotos

Глаукомын үед нүдний дотор даралт ихэссэн байдаг (байнга эсвэл давтамжтайгаар), мөн харааны мэдрэлийн хэвийн үйл ажиллагаа алдагдана. Цаг тухайд нь эмчилгээг эхлүүлэхгүй бол сохрох ч аюултай гэдгийг анхаараарай. Уг өвчний үед байнга толгой өвдөнө – нүдний уг, чамархай хэсгээр өвдөх бөгөөд гэрэлд мэдрэг болдог. Өөр бусад шинж тэмдгүүдээс дурдвал – дотор муухайрах, өндөр хэмээр халуурах, эд зүйлс давхарлаж харагдана.

Гэхдээ сандрах зүйл байхгүй: ханиадны эхний үе шатанд нүдний угаар өвддөг эсвэл нүдний үрэвсэлт өвчний үед ч өвдөнө, бас компьютерын ард олон цагаар сууж ажилласан эсэхээ сайтар бодоорой. Эргэлзээгээ арилгахын тулд эмчид үзүүлсэн нь дээр болов уу.

 

6. Удамшил

Толгойн өвчин бас удамшиж болно. Хэрвээ эцэг эхийн хэн нэгэн мигрениэр шаналдаг бол танд ч гэсэн энэ таагүй өвчин удамших магадлал бий. Мигрениэр эцэг, эх хоёулаа шаналж байсан уу? Тэгвэл удамших магадлал 2 дахин их болно. Эмээ, өвөө болон аав, ээжээсээ асууж лавлаарай – тэдний хэн нэгэн энэ өвчнөөр шаналдаг байж болно.

 

7. Гавлын ясны гипертензи

© corbacserdar.gmail.com / depositphotos

Энэ бол ховор тохиолдох өвчин. Уг өвчин нь цусны даралт ихсэх, толгой өвдөх болон хараа муудах шинж тэмдгээр илэрнэ. Үе үе дотор муухайрна. Ихэвчлэн илүүдэл жинтэй, өөхлөлттэй эмэгтэйчүүдэд илэрдэг.

Энэ өвчний үед цусны даралтыг буулгах нь үндсэн эмчилгээ болох бөгөөд хараа муудахаас урьдчилан сэргийлэх эмчилгээнүүд хийнэ. Эмийн эмчилгээнээс гадна зарим тохиолдолд мэс засал ийдэг. Илүүдэл жинтэй эмэгтэйчүүдийг жиндээ анхаарал тавихыг эмч нар зөвлөж байна, ялангуяа өдөр болгон толгой өвддөг бол эмчид яаралтай үзүүлэхийг анхааруулжээ.

 

8. Бензилийн спиртийн нөлөө

Уг бодис нь жишээ нь үнэртэй усанд агуулагддаг, мөн агааржуулагч зэрэг синтетик нэгдэлтэй зүйлсэд агуулагдана. Бенизилийн спирт нь толгойн өвчний эх сурвалж болно. Хэрвээ та уг үнэрт мэдрэг бол аль болох холдохыг, амьсгалахгүй байхыг хичээгээрэй. Энэ тохиолдолд толгойн өвчин намдана.

 

9. Эмийн тунг хэтрүүлэх

© tomozina1.yandex.ru / depositphotos

Толгойн өвчин архаг эсвэл давтамжтай байж болно. Мөн бөөлжих, зүрхний цохилт ихсэх, айдастай болох зэрэг шинж тэмдгүүд давхар илэрдэг. Өвчин намдаах эмийг замбараагүй хэрэглэснээс болж толгой өвддөг: өвчин хэсэг дарагдана, тэгээд эргээд л өвдөнө, өвчтөн эмийн тунг улам л их нэмэгдүүлнэ.

Хэрвээ ууж байгаа эм нь өөртөө кодеин болон кофеин агуулж байгаа бол бүр ч аюултай: зарим улс орнууд энэ төрлийн эмийг зөвхөн жороор л олгодог туршлагатай. Үр дагавар нь юу вэ: эм нь үйлчлэхээ болиод гаж нөлөө нь ихэснэ.

Толгой өвдөх бүрд өөр ноцтой өвчин тусжээ гэж бодож болохгүй. Гэхдээ нэг дор хэд хэдэн шинж тэмдэг зэрэг илэрч байвал дур мэдэн эмчлэхгүй байхыг зөвлөж байна. Заавал мэргэжлийн эмчид хандан үзүүлээрэй.

9
ГоёГоё
7
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Dora Dorjeva

    Dora Dorjeva

    2019/02/03 at 20:58

    Үнэн бичжээ . Судасны зурагаар тодорхой гардаг

  2. Oogii Oogii

    Oogii Oogii

    2019/02/03 at 21:08

    Dgi RD

  3. Г. Нямжаргал

    Г. Нямжаргал

    2019/02/03 at 22:33

    Boloroo Boloroo

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *