Өдөр тутмын амьдралд тохиолддог төвөгтэй асуудлуудыг саван ашиглаж шийдэж болох 8 арга заль

0

Саванг зөвхөн гар угаахаас гадна өдөр тутмын амьдралд хэрэглэж болох өөр олон зүйл байдаг. Жишээ нь хаалганы нугас зөөлрүүлэх, толио цантуулахгүй байх, шилээ өнгөлөх гэх мэт. Ингээд бид танд савангаа өөрөөр ашиглаж болох 8 аргыг хүргэхээр бэлтгэлээ.

1. Саван дотроо соронз хийчихвэл шүршүүрт орж байхад доошоо унахгүй

© 5-Minute Crafts / youtube

Усанд орж байхдаа савангаа хаана тавихаа мэддэггүй хүмүүст энэ аргыг хэрэглээд үзэхийг зөвлөж байна. Саван дотроо соронз байрлуулбал угаалтуур дээрээ наагаад л тавьчихна, нойтон газар унах аюулгүй болно.

© 5-Minute Crafts / youtube

1. Шилний тагтай ижил хэмжээтэй нүх гаргана

2. Гаргасан нүхэндээ соронз байрлуулна

3. Соронзыг шилний таглаагаараа хааж таглаад угаалтуурт тогтдог саван бэлэн болно.

 

2. Хагарсан шилний үйрмэг түүнэ

© 5-Minute Crafts / youtube

Шил хагарсан газарт нүдэнд харагдахгүй жижиг хэсгүүд үлдсэн байх боломжтой бөгөөд сайтар цэвэрлэхгүй бол хөл гэмтээх аюултай. Харин тэдгээр харагдахгүй жижиг хэсгүүдийг юу ч үлдээлгүй түүхэд танд нэг ширхэг саван байхад л хангалттай.

Шил хагарсан газар савангаа тавиад нааш цааш нь хөдөлгөхөд л хангалттай. Шилтэй харьцаж байгаа тохиолдол маш болгоомжтой байх ёстойг битгий мартаарай.

 

3. Чахарсан хаалганы дууг дахин сонсохгүй болно

Хэрэв хаалганы нугас муухай дуутай болсон бол нэг ширхэг саван гартаа бариад эргүүлж тойруулаад арчихад л хангалттай. Дараа нь хаалгаа хэдэн удаа онгойлгож хаагаад савангийн хэсгүүдийг нугасны дотогш нэвтрүүлээд л боллоо.

 

4. Хортон шавж устгаж тасалгааны ургамлын насыг уртасгана

© shutterstock.com

Саван ашиглаж гэр болон цэцэрлэгт ургуулдаг ургамлуудын хортон шавжийг устгаж болно. Органик саван сонгож чадвал цэцгэнд ямар нэгэн хор нөлөө үзүүлэхгүй. Савангаа шингэлж цацлага бэлдэх заавар:

  • 1 галлон ус
  • 1 цайны халбага шингэн саван
  • 1 цайны халбага ургамлын тос (Заавал биш)

Бүх орцуудаа хольж сэгсрээд цэцэг рүүгээ багахан хэмжээгээр цацаарай.

 

 

5. Угаалгын өрөөнийхөө толийг цантахаас сэргийлнэ

Усанд орох болгонд угаалгын өрөөний толь цантдаг нь бага зэрэг дургүй хүргэмээр биш гэж үү. Тиймээс саван ашиглан үүнийг шийдэцгээе. Савангаа толин дээгүүрээ аяархан гүйлгэж нимгэн давхарга үүсгэнэ. Дараа нь зөөлөн хөвөн даавуу ашиглан толио гялалзтал нь арчихад л болно.

 

6. Хувцасны шүүгээндээ саван хийж орхивол хувцас гоё үнэртэй болно

Саванд ордог аромагийн орцоос шалтгаалж саван нь эргэн тойрондоо үнэрээ тарааж байдаг. Тиймээс гоё үнэртэй саван сонгоод хувцасны шүүгээндээ хийгээд орхичих. Савангаа нимгэн даавуунд боогоод хийсэн ч болно.

 

7. Нарны шилээ савангаар арчвал өвлийн цагт ч цантахгүй

Хэрэв та нүдний шилээ тунгалаг, цантуулахгүй байлгахыг хүсч байвал энэ аргыг туршаад үзээрэй.

1. Нүдний шилээ бүлээн усанд хэсэг байлгана. Ус хэт халуун байж болохгүй.

2. Хуруун дээрээ багахан шингэн саван аваад шилнийхээ 2 талд түрхээд шил арчдаг зориулалтын алчуураар нь арчина.  (Хатуу саван байсан ч болно)

 

8.Хананд гарсан хадаасны нүхийг бөглөнө

Хананд үлдсэн хадаасны нүх дотор арзайлгам муухай харагддаг. Харин тэрхүү нүхүүдийг элдэв багаж ашиглалгүйгээр саван ашиглаж бөглөж болно. Үүссэн нүхэн дээгүүр савангаа холхиулахад савангийн жижиг хэсгүүд нүхийг бөглөж ор мөргүй мэт харагдана. Ийм л амархан!

24
ГайхмаарГайхмаар
8
БахархмаарБахархмаар
4
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Т

    Т' Амраа

    2020/04/25 at 09:05

    .

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *