Бидний хувьд байж боломгүй мэт санагдах дэлхийн улс орнуудын өвөрмөц 12 соёл уламжлал. Соёлын шоконд орохдоо бэлэн үү?

0

Аль нэг улс орон руу зорчиж байхдаа бид тэр болгон тухайн улсын уламжлал, соёлыг нь сонирхоод байдаггүй. Сонирхох хэрэгтэй л дээ. Бидний амьдралд хэвийн эсвэл мэдээжийн байх зүйл өөр улс оронд тэс өөрөөр ойлгож хүлээн авдаг байж болох юм. Эсвэл бүр эсрэгээрээ. Аливаа мэдээлэлтэй байх нь аяллын үед амьдралыг хөнгөвчилж өгдөг, үл ойлголцлоос ч зайлсхийхэд тусална.

Соёлын шоконд орох ямар таагүй болохыг та мэдэх байх, тиймээс бидний хувьд энгийн бөгөөд жирийн санагдах ч бусад улс оронд өөрөөр хүлээн авдаг 12 уламжлалыг танд танилцуулахаар бэлдлээ. Бонусын хувьд герман бүсгүйчүүд яагаад ботфорд өмсдөггүй тухай дурдав.

1. Японд ихэнх гудамж нь нэргүй

© wikipedia

Гудамжийг нэршлээр нэрлэхийн оронд Японд квартал эсвэл секцийн дугаар ашигладаг. Тийм учраас Японд: “Би 6 дугаар кварталд амьдардаг” эсвэл “Манай ажил 3 дугаар секцэд байдаг” гэсэн яриаг их сонсох болно. Үндсэн гудамж болон төв замууд л оноосон нэрээр нэрлэгддэг байна.

Эхлээд энэхүү системийг ашиглахад их төвөгтэй санагдаж магадгүй, гэхдээ ямар ч хүн газрын зургаас хайж байгаа квартал, секцээ амархан олох боломжтой. Европын зарим нэг томоохон хотуудын гудамжийг газрын зургаас олоход их хэцүү, цаг их авдгийг та мэдэх биз ээ.

 

2. Скандинавт хөшиг хэрэглэдэггүй

© Isabelle-Ross / Shutterstock

Скандинав болон Төв Европын зарим нэг улс орон (Франц)-д хөшиг гэх зүйл маш ховор тохиолдоно. Энд цонхондоо хөшиг өлгөхгүй байх ёстой. Хажуугаар яваа хүн эсвэл өөдөөс харсан цонхтой айлын хүн хүсвэл тэр айлд юу болж байгааг маш тод харж болохоор.

Тэгээд хувийн орон зай юу болж таарах уу гэж та асуух байх. Учир юунд оршино вэ гэвэл, эдгээр улс орнуудын иргэд хувийн орон зайг маш сайн баримталдаг, хэний ч толгойд бусдыг цонхоор ширтэх бодол орж ирэхгүй.

 

3. Сингапурт хувцсаа хулсан модон дээр хатаадаг

© ints-v / Depositphotos

Сингапурт үзэж харах зүйл ихтэй, ямар ч жуулчныг өөртөө татна. Энд угаасан хувцас, цагаан хэрэгслээ хулсан дээр хатаадаг. Бид угаасан хувцсаа хэц татаж хатаадаг бол тэдний арга ийм л аж.

Өнөөдөр хуванцраар хийсэн хатаагч их хэрэглэх болсон гэдэг, угтаа бол хэдхэн жилийн өмнө хулсан модыг өргөн ажигладаг байжээ. Их этгээд бөгөөд цэвэрхэн харагдаж байгаа биз?

 

4. Энэтхэг шүршүүр

© mago118 / Tripadvisor

Таны мэддэг уламжлалт шүршүүр Энэтхэгт тун ховор. Зарим нэг зочид буудал болон баячуудын гэрт л харж болно. Тус улсын ихэнх ард түмэн хуучны шалгарсан аргаар л усанд ордог байна: хувин, түмпэн хэрэглэж. Усны хангамж хомс тул шүршүүрийн хэрэглээнээс татгалздаг. Тэгээд ч “хувин, түмпэн” энэтхэгийн ард түмний амьдралд их гүн сууж өгсөн тул энэ зуршлаасаа салах амаргүй байна. Барууны улс орнуудад амьдардаг энэтхэгчүүд хүртэл энэ аргаар усанд орох нь энүүхэнд.

Ванны хувьд энэ улсад хориотой хэрэглээ. Ванныг ариун цэврийн шаардлага хангахгүй гэж үздэг. Энэтхэгчүүд тогтоол усанд орвол өөрийгөө ариун бус болгож байна гэж үздэг ажээ.

 

5. Туркэд тахианы цээж махаар хийсэн дессерт байдаг

© wikipedia

Тахианы цээж махаар “Цезарь” салат хийгээд зогсдоггүй юм байна, бүр жинхэнэ амттай дессерт хийдэг ард түмэн бол туркууд. Үүний нотолгоо бол туркийн тавук-гёксу (тур. Tavuk Göğsü) гэдэг нэртэй пудинг. Тахианы цээж махыг жижиглэн татаад сүү, будаа хийж сахар, цинамоноор амтална. Туркийн нэрийн хуудас болсон дессерт хэмээгдэх бөгөөд гадны жуулчдын заавал амтлах ёстой хоолны нэг юм.

 

6. Голландын шат дэлхий дээрх хамгийн нарийхан бөгөөд өндөр

© pocketknife / Tripadvisor

Супер нарийхан шат нь Голландын нэрийн хуудас. Суваг дээр баригдсан байшингуудын салшгүй нэг хэсэг юм. Яагаад гэвэл үерт автахгүйн тулд байшинг нарийхан бөгөөд өндөр барьдаг байсан бөгөөд байшиндаа зохицуулаад шат нь ч мөн адил нарийхан, өндөр байхаас өөр аргагүйд хүрсэн гэдэг.

 

 

7. Үсний уутанцрыг устгахын оронд цайруулна – Бразил

© Matt Symons / Anthony, PacificCoastNews.com / East News

Дэлхийн дахинаа бүсгүйчүүд илүүдэл үснээсээ ямар ч хамаагүй аргаар салах гэж оролдож байхад бразил бүсгүйчүүд эсрэгээрээ өрвийсөн үсийг гоо сайхны илэрхийлэл гэж үздэг. Үсээ хусахын оронд тэд тусгай орцтой бүтээгдэхүүнээр үсээ цайруулдаг. Уг бүтээгдэхүүнийг ямар ч дэлгүүрээс авч болно. Бразил бүсгүйчүүд уг бодисыг нарны тос шиг л наран шарлагын газар биедээ түрхээд сууж байдаг ажээ.

 

8. Кубын цонхнуудад шил байдаггүй

© imagebrokermicrostock / Depositphotos

Кубад инхэнх байшингуудын цонх нь шилгүй байдаг. Нэгдүгээрт, их халуун уур амьсгалтай тул тасалгаандаа агаар байнга оруулах хэрэгтэй. Тиймээс шилний хэрэг огт байхгүй гэж үзнэ. Шилний оронд жалюз эсвэл даавуун хөшиг л харагдана.

Хоёрдугаарт, тус улсын ард иргэдийн ихэнх нь ядуу амьдралтай тул “сонгодог” цонхтой буюу шиллэсэн цонхтой байж чаддаггүй.

За, тэгээд гуравдугаарт, Кубад гэмт хэргийн тоо маш бага, тиймээс цонхны шил хэрэггүй гэж хэлж болно.

 

9. Японы офуро ванн

© imagebrokermicrostock / Depositphotos

Японы бас нэгэн сонирхолтой зүйл нь офуро ванныг модоор урлаж хийдэг. Гэхдээ сүүлийн жилүүдэд хуванцар эсвэл зэвэрдэггүй төмрөөр хийдэг болжээ. Офуро япон айл болгонд бий. Ваннтай усанд орох нь бараг л нэг төрлийн уламжлалт ёс юм. Хүн ваннд хэвтээд мөрөө хүртэл ус хийж модон тагаар нь таглаж усны дулааныг удаан хадгалж хэвтдэг байна.

Уламжлал ёсоор гэр бүлийн гишүүд ээлж дараалан офуро усанд ордог, усыг солихгүйгээр. Гэхдээ усанд хэвтэхээс өмнө эхлээд шүршүүрт биеэ заавал угаадаг ажээ.

 

10. Колумб-д халуун шоколадандаа зүсэм давстай бяслаг хийж уудаг

© HPRIC / Tripadvisor

Колумбчууд шоколаданд хүндэтгэлтэй ханддаг. Бурхдын ундааг заавал бяслагтай уухаас бус дангаар нь уухгүй. Ууж үзсэн олон жуулчдын сэтгэгдлийг харж байхад этгээд гоё амттай байгаад зогсохгүй мартахын аргагүй гэжээ.

 

11. Францад сүүг тасалгааны хэмд хадгалж болдог

© Pack-Shot / Shutterstock

Манай дэлгүүрийн лангуун дээр сүү олон нэр төрлөөрөө зарагддаг болжээ. Ариутгасан, баяжуулсан… гэх мэт. Гэхдээ францын ихэнх дэлгүүрүүд хэт ягаан туяагаар ариутгасан сүү зардаг. Энэ шалтгааны улмаас Францад сүүг хөргөгчинд хадгалдаггүй. Гэхдээ хэрэглэгчдээс сүүг гашлахгүй байна эсвэл цэвэр сүүний амтнаас эрс ялгаатай байна гэж гомдол их ирдэг гэнэ.

 

12. Улаан өнгийн бэх – Өмнөд Солонгос

© GlazkovVladimir77 / Depositphotos

Өмнөд Солонгост хүний нэрийг улаан өнгийн бэхээр бичсэн байвал тухайн хүнийг өөд болсныг илтгэнэ. Тиймээс энэ улсад бал, үзэгний өнгөө сонгохдоо маш анхаарал болгоомжтой хандах хэрэгтэй. Ялангуяа мэндчилгээ бичихдээ алдаа гаргах вий дээ.

 

Бонус: герман бүсгүйчүүд яагаад ботфорт өмсдөггүй вэ?

© Jose Perez / Bauer-Griffin / Contributor / Gettyimages

Герман бүсгүйчүүд ботфорт өмсдөггүй. Бүдүүлэг гэж үздэг байна. Хэрвээ та тус улсын гудамжаар урт түрийтэй гутал өмссөн бүсгүйтэй таарвал хоёр л шалтгаантай гэж ойлгоорой: нэг бол нутгийн “гоо бүсгүй” (тийм ээ, Жулия Робертсийн бүтээсэн дүр) эсвэл тус улсын соёлыг мэдэхгүй гадны бүсгүй алхаж явна гэсэн үг.

Ямар улс орны зан заншил, ойлголт таныг гайхшруулж байв? Энэхүү нийтлэлийг та юугаар баяжуулмаар байна.

12
ГайхмаарГайхмаар
4
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *