Хаяо Миязакигийн шилдэг 10 хүүхэлдэйн кино

4

Энэ дэлхийд Японы найруулагч Хаяо Миязакигийн бүтээлийг мэдэхгүй хүн байхгүй биз ээ. Түүний бүтээл ид шид, гайхамшигт адал явдлаар дүүрэн, урьдчилан таахын аргагүй үйл явдал, сонирхолтой этгээд баатруудтай.

Алдарт хүүхэлдэйн киноны найруулагчийн төрсөн өдөр саяхан болж өнгөрсөнтэй холбогдуулж түүний шилдэг бүтээлүүдийн танилцуулгыг хүргэж байна.

Hauru no ugoku shiro

Софи бол киноны гол баатар, нэгэн том хотод жирийн амьдралаар амьдардаг нэгэн. Гэтэл нэгэн өдөр чөтгөртэй таарах бөгөөд түүнийг муу ёрын хүчээр эмгэн болгон хувиргаж орхино. Софи хуучин төрхөө олж авахын тулд явуулын ордны эрлийн аянд гарах замдаа ид шидтэн, муу санаатан гээд олон хүнтэй учирна.

Хаяо Миязакигийн шилдэг 10 хүүхэлдэйн кино 1

Mononoke-hime

Өөрийн ард иргэдийг ад чөтгөрийн муу санаанаас хамгаалахын тулд залуу хунтайж Ашитака үхлийн хараалыг өөр дээрээ авдаг. Үхлийн хараалаас салах ид шидийг хайж тэрээр хүн, амьтад хоорондоо дайтдаг үлгэрийн орны эрэлд гарна. Тэнд очоод Ашитака гүнж Мононокетэй танилцана, гүнж өөрийн ард иргэдийг Эбоси хэмээх хорон муу санаат шулмаас хамгаалахаар тэмцдэг.

Хаяо Миязакигийн шилдэг 10 хүүхэлдэйн кино 2

Majo no takkyûbin

Бяцхан шулмас Кики 13 нас хүрч сургалтын хөтөлбөрийн дагуу хэсэг хугацаанд хүмүүсийн дунд амьдрах ёстой болно. Нэгэн танихгүй хотод очиж сайн санаатай нарийн боовчинтой танилцах бөгөөд Кикид өөрийн ажил хэрэг болох Яаралтай хүргэлтийн албыг эхлүүлэхэд тусална. Кики өөрийн муур Зизитэй өдөр болгон ажилдаа явж сонирхолтой хүмүүстэй уулзаж учирна.

Хаяо Миязакигийн шилдэг 10 хүүхэлдэйн кино 4

Sen to Chihiro no kamikakushi

Хий үзэгдлээр дүүрсэн нэгэн ертөнцөд Тихиро гэх охин аялж буй тухай өгүүлэх гайхамшигтай түүх юм. Охины эцэг, эх нь гахай болон хувирч хорон санаатай шидтэн Юбабын олзлогсод болжээ. Охин эцэг, эхээ аврах ёстой, яаж аврахаа мэдэхийн тулд Юбаб дээр очиж ажилд орно.

Хаяо Миязакигийн шилдэг 10 хүүхэлдэйн кино 3

Gake no ue no Ponyo

Зан чанараараа тэс өөр хоёр хүүхдийн нөхөрлөлийн тухай – Сооске хүү болон Поньо хэмээх шидтэй загасны нөхөрлөл. Далайн дагина, ид шидтэний охин Поньо нэгэн өдөр хүмүүсийг сонирхохоор гэрээсээ хол сэлэн явжээ. Загасыг санаандгүй эрэг дээр гарган шидэх бөгөөд түүнийг 5 настай Сооске хүү олж авна. Хүүхдүүд бие биендээ дасах үед Поньо хүн болохыг маш ихээр хүсэх болжээ.

Хаяо Миязакигийн шилдэг 10 хүүхэлдэйн кино 5

Tonari no Totoro

Сацуки, Мэй хоёр эгч дүү – нэгэн гайхамшигт, ид шидтэй ертөнцийг олж нээтлээ жирийн охид байлаа. Тэр ертөнцөд сэвсийсэн зөөлөн хүмүүс амьдрах бөгөөд тэр ертөнцийг зөвхөн хүүхдүүд л олж харна. Охидууд ойн савдаг Тоторотой найзлах бөгөөд агаарын аялал охидуудад зориулж зохион байгуулах ажээ. Охидууд ч ид шидийг ашиглан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй ээжтэйгээ уулзаж чадна.

Хаяо Миязакигийн шилдэг 10 хүүхэлдэйн кино 7

Kaze no tani no Naushika

Маш холын ирээдүйд Дэлхийн байгаль сүйджээ – дэлхийг хорт ой бүрхсэн байна. Хүмүүс Салхины хөндийд амьдарна – тэр хөндийд л эрүүл агаартай. Хаант улс энх тунх амьдралтай, хаант улсыг хаан өөрийн далдын хүчтэй охинтойгоо хамтран удирдана. Гэтэл нэгэн өдөр хаант улсын газар нутагт нэгэн онгоц ирж тайван амьдралыг нь сүйтгэнэ хэмээн сүрдүүлэх ажээ.

Хаяо Миязакигийн шилдэг 10 хүүхэлдэйн кино 6

Tenkû no shiro Rapyuta

Биднээс гадна бас нэгэн өөр бодит ертөнцөд агаарт орд харш нь хөвөх бөгөөд Сита охинд нэгэн ид шидтэй чулуу байх ажээ. Энэ чулууны араас далайн дээрэмчин, засгийн газрын агентууд гээд ангуучлах хүн олон, учир нь энэ чулуу маш үнэ цэнэтэй. Охин араас нь хөөх этгээдүүдээс зугтаан Пазу хэмээх хүүтэй танилцана. Найзууд уг чулуу нь Лапута аралд хүрэх түлхүүр гэдгийг олж мэдэх ажээ.

Хаяо Миязакигийн шилдэг 10 хүүхэлдэйн кино 8

Kurenai no buta

Дэлхийн 1-р дайны дараа киноны гол баатар болох нисгэгч Марко Паггот – хүмүүсийн сонин хачин занг гайхширсаар хүмүүсийн хараалыг хүртэж гахайн шинжтэй болон хувирна. Порко Россо (баатар өөрийгөө тэгж нэрлэхээр шийднэ) засгийн газарт ажиллаж агаарын дээрэмчидтэй тэмцэнэ. Түүний адал явдал дуусашгүй.

Хаяо Миязакигийн шилдэг 10 хүүхэлдэйн кино 10

Kaze tachinu

Зиро хүү нисгэгч болж хүчирхэг онгоц жолоодохыг мөрөөднө, харамсалтай түүний хараа муу тул мөрөөдөл нь биелэх боломжгүй. Харин Зиро бууж өгөхийг хүссэнгүй тэрээр өөрийн гэсэн төгс онгоцыг зохион бүтээнэ. Цаг хугацаа өнгөрч Зиро хамгийн мундаг онгоц зохион бүтээгч болно. Амжилтанд хүрэх замд тэрээр Токиогийн газар хөдлөлтийг биеэр туулж, олон хүмүүстэй танилцахаас гадна үзэсгэлэнт Наокотой учирна.

Хаяо Миязакигийн шилдэг 10 хүүхэлдэйн кино 9

76
ГоёГоё
15
ХөөрхөнХөөрхөн
5
ТэнэглэлТэнэглэл
4
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Төгөлдөр Б.

    Төгөлдөр Б.

    2016/01/14 at 14:44

    Zgr l shildeg yeoo ?

  2. kk

    2016/01/15 at 12:59

    bvgdiin vzsiin bna kkk

  3. ganzo

    2016/01/15 at 20:31

    dahiad uzmeer sanagdchla

  4. H

    2016/01/15 at 23:38

    Marnie bas

  5. Халзан Баатар Сайтама

    2016/01/21 at 21:11

    Bugdiine uzsiin bn.
    Tgehdee hamgiin sain bolson n Mononoke gunj, Hauliin ywdag tsaiz 2 gj bdoj bn

  6. Togsoo

    2016/08/12 at 20:34

    Dahaid uzmeer sanagdchihlaa hhh

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *