Өөрийнхөө гар бичвэрийг компьютерийн фонт болгох арга

0

Компьютер дээр ажиллах үедээ байдаг л нөгөө хэдэн бичвэрийн фонтуудаас залхаад байна уу? Өөрийн гэсэн фонттой болмоор байна уу? Тэр ч байтугай өөрийнхөө гар бичвэрийг компьютерын фонт болгон хэрэглэнэ гэвэл ямар вэ? Доорх аргыг хэрэглэснээр Windows, Linux эсвэл Mac-ын алин дээр нь ч бай өөрийнхөө гар бичмэлийг фонт болгон оруулах боломжтой.

Юуны түрүүнд танд принтер, сканнер, YourFonts.com сайтыг ачаалах интернэт байх хэрэгтэй. Үр дүнд нь та өөрийнхөө компьютер дээрх ямар ч апликейшнд ашиглаж болох фонттой болно. Таны татаж авах загвар ингэж харагдана.

Өөрийнхөө гар бичвэрийг компьютерын фонт болгох арга 1

Та үүнийг хэвлэж аваад тохирох нүдэнд үсэгнүүдээ бичээрэй. Дээрх зураг нь таны бөглөх ёстой хоёр хуудасны нэг нь юм. Харин хоёр дахь хуудас нь таны фонтод багтах тусгай тэмдэгтүүдийг агуулах ёстой.

Загварыг бөглөсний дараа ингэж харагдана.

Өөрийнхөө гар бичвэрийг компьютерын фонт болгох арга 2

Одоо загваруудаа дижитал файл болгон сканнердана. Саарал өнгө 200 dpi-аас дээш байх нь тохиромжтой. Хэрвээ сканнер чинь файлыг PDF өргөтгөлтэй болгосон бол JPG, GIF эсвэл PNG файл болгох хэрэгтэй. Хэрвээ сканнердаад болчихсон бол түүнийгээ дээр дурдсан вэбсайт руу аплоад хийснээр та өөрийн гэсэн фонттой болно.

Фонтоо нэрлэх болон зохиогчийн эрхээр баталгаажуулах процесс ингэж явагдана.

Өөрийнхөө гар бичвэрийг компьютерын фонт болгох арга 3

Бөглөх шаардлагатай хэсгүүдийг бөглөснөөр энэ хуудсанд очно.

Өөрийнхөө гар бичвэрийг компьютерын фонт болгох арга 4

Татаж аваад ажиллах л үлдлээ.

Өөрийнхөө гар бичвэрийг компьютерын фонт болгох арга 5

6
БурууБуруу
2
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. zochin

    2016/01/14 at 12:27

    tolborteim bn shde.

  2. Gantsetseg Ganaa

    Gantsetseg Ganaa

    2016/01/14 at 21:19

    Мөнх-Эрдэнэ Дэлгэрцогт

  3. Ebi Ebi Ebi

    Ebi Ebi Ebi

    2016/01/14 at 23:16

    Yaj yum bol.

  4. ShikiHudagT

    2016/01/15 at 14:38

    Tegvel odooo zvgeer font mongoloor bichehed asuuudaltai bdg shvvdeee tegvel vvniiig hurwuuleed ashiglaj boldog gsn vvnii talaar medee beltgeed oruuulaad uguuuch
    AB — АБ

  5. Soyoloo

    2016/01/16 at 17:45

    http://www.myscriptfont.com/ ene site unegui yum bn

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *