Танай гэрийг сэтгүүлийн хавтсан дээрх зураг шиг болгох дизайны 10 нууц

0

IKEA–гаар хэсэж байхад нэг л шинж чанарыг агуулсан байхыг анзаардаг юм: сайтар зохион байгуулалттай, маш тухтай.

IKEA-гийн ашигладаг скандинав засал чимэглэлийг та бүхэндээ танилцуулахаар бэлдлээ. Таны гэр сэтгүүлийн хавтас дээрх шиг л тухтай бас эмх цэгцтэй харагдана.

Зөв өнгө сонгох

Өнгө нь өрөөг харагдах байдалд шууд нөлөөлнө: жишээ нь цайвар өнгө нь жижиг өрөөг ч том болгож хувиргах ажээ. Орчин үеийн айлуудыг ажиглаад байхад “50 хувийн цайвар шаргал” өнгө сонгожээ. Сонгодог өнгө хэдий ч засал чимэглэлийн шилдэг хувилбар биш. Хөх, ягаан, гааны гээд саарал туяатай дурын өнгө байж болно – эдгээр өнгө нь зөөлөн, шинэвтэр харагдуулна.

Энэ бол саарал өнгөөр хийсэн туршилт

 

Тод өнгөөр чимнэ

Таны өрөөний өнгө төрхийг ганц тод өнгө чимж өгнө. Энэ нь буйдан дээрх дэр, гэрлийн бүрхүүл, зураг гээд юу ч байж болно.

Тод өнгөөр чимэхээс гадна геометрийн дүрс, абстракт дүрсээр өнгө нэмээрэй.

 

Туршилт хийхээс бүү зайлсхий

Тавилгаа өөрчлөхөөс гадна өөр бусад гоёл чимэглэл, шал зэргийг оролдож болно. “Идэвхтэй” шал сонгосон бол бусад эд хогшил хөнгөн зөөлөн байх ёстойг анхаарна уу, эс бөгөөс галзуурмаар дүр төрх гарна.

 

Орон зайгаар наадах

Өнгөний тусламжтайгаар орон зайг томсгохоос гадна толь ашиглаж өрөөгөө том харагдуулж болно.

 

Зөв гэрэлтүүлэг сонгоно

Гэрэлтүүлэг их байх тусам сайн. Гэрэлтүүлгийн олон төрлийг ашиглаарай: төв гэрэл, цэгэн гэрэл, чиглүүлсэн гэрэлтүүлэг, ширээний, булангийн гэх мэт…

 

Гоёл чимэглэлийг мартаж болохгүй

Амьд ургамлыг ашиглахаас цааргалах хэрэггүй. Ямар ч өрөөг амь оруулна.

Зөөлөн дэвсгэр, бүтээлэг, гоёлын дэр, абстракт зураг, постер, цаг, тод өнгийн савтай цэцэг, сүлжсэн сагс, жимстэй таваг – энэ бүгд өрөөг чимж амь оруулна.

 

Хэтрүүлэх хэрэггүй

Шилдэг сонголт – жирийн хавтгай тааз. Олон давхраат тааз огтоос хэрэггүй.

 

Хэтрүүлж болох ганц зүйл бол – ор

Санаж яваарай: унтлагын өрөөнд ор байгаа бол – хааны хэмжээтэй байх ёстой. Дээр нь томдсон бүтээлэг, олон дэр овоолсон бол шалан дээрээ зөөлөн хивс тавь. Ор таны гэрийн хамгийн тухтай газар байх ёстой, хэвтээ л бол шууд унтах дур хүсэл төрмөөр тийм л ор.

15
ХөөрхөнХөөрхөн
7
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *