Хуучин дугуйгаа хаях гэж бүү яараарай! Уран сэтгэмж, гарын ур дүйгээ багахан ашиглахад л та хэрэгцээтэй зүйл бүтээж чадна

0

Өөрт хэрэггүй эд хогшил болгоноо бид хогийн саванд хаяж заншсан – үүнийг ч буруутгах арга байхгүй. Гэхдээ хуучин эд зүйлсээ гаргаж хаяж чаддаггүй хүмүүс бидний дунд цөөнгүй байна. Зүгээр ч хадгалаад байхгүй тэд багагүй хичээл зүтгэл гарган хэрэггүй эд хогшилдоо хоёр дахь амьдрал бэлэглэнэ. Хэрэггүй хэмээгдэн үүргээ гүйцэтгэсэн дугуйнууд хэрхэн амилж болохыг харцгаая.

Дугуйгаар хийсэн дамар

Машины хэрэггүй дугуйг дамар болгон ашиглах нь хамгийн түгээмэл арга. Зуслантай хүмүүс энэ аргыг сайн мэднэ. Усны шланкыг цэгцтэй хураахад ямар их хөдөлмөр, цаг зарцуулдаг билээ дээ? Дугуйгаар хийсэн дамрыг гараар эргүүлэх бариул ч хийж болж байгаа юм.

 

Гэрлийн бүрхүүл

Дугуйны хуучин обудыг гэрлийн бүрхүүл болгон ашиглах боломжтой. Үнэндээ цахилгааны чамлахааргүй мэдлэгтэй байх ёстой л доо. Мөн цахилгааны ажил гүйцэтгэж байхдаа техникийн аюулгүй байдлын дүрмийг чандлан сахивал зохино.

 

Ширээ

Дугуйны хуучин обудаар иймэрхүү ширээ хийж болох нь ээ. Уг ширээг хийхэд ямар нэгэн хүнд хэцүү зүйл байхгүй. Дугуй л байхад бараг болно. Том ширээ хийхийг хүсвэл хэд хэдэн жижиг дугуй нийлүүлэх боломжтой. Энэ үед дугуйг гагнаж холбовол зүгээр. Тавцанг харин юугаар ч хийж болно шүү: төмөр, мод, хуванцар, тэр ч бүү хэл шилээр. Шилэн ширээ нь илүү өвөрмөц харагдана.

 

Сонирхолтой сандал

Дугуй нь анхнаасаа тавилга хийх зориулалттай байсан юм биш үү гэж бодогдоно. Ийм гайхамшгийг бүтээхийн тулд танд багахан чөлөөт цаг, хэд хэдэн хуучин обуд байхад л хангалттай. Мөн гагнуурын машин, тасдагч хэрэг болох юм байна. Уран сэтгэмжээ ажиллуулаад сэтгэл гаргавал хүссэн сандлаа урлаж болно. Сандлын бүрээсийг өөрийнхөө сонирхолд нийцүүл.

 

Өвөрмөц тосгуур

Зуслангийнхаа хуучин тосгуурыг сольмоор байна уу? Даанч их мөнгө гарах гээд байгаа болохоор нэг л зориг хүрдэггүй. Шинэ тосгуурын материал – нөгөө л муу хуучин дугуйны обуд болно. Энэ тохиолдолд дугуйг бүхлээр нь ашиглана даа. Сантехникийн ажлаа л сайн гүйцэтгэхэд болох нь тэр.

 

Шорлогны зуух

Дугуйны обудаар хийсэн шорлогны зуух – жинхэнэ гарын ур дүйтэй хүний л хийх ажил. Зарим нэг уран гартнууд шорлогоо өөрийн хийсэн зуухан дээр болгож иддэг болжээ.

Уншигч танд бусдад санал болгох өөр арга байгаа юу? Тэгвэл сэтгэгдэл хэсэгт бичиж үлдээгээрэй.

10
ГоёГоё
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *