
Алдартнуудад зориулсан Celeb Tattler мэдээний сайт 2022 оны хамгийн алдартай 10 хүний нэрийг зарлажээ. Жилийн хугацаанд Google-ийн хайлтын системээр хайсан давтамжийн тоогоор шалгаруулсан байна.
Дор дурдсан хүмүүсийг сонирхох нь тэдний ажил мэргэжилтэй нь холбоотойгоос гадна тэдний холбогдсон үйл явдал тэр дундаа тарьсан шуугиантай нь холбоотой ажээ.
10 дугаар байр: Зендея

2022 онд сар болгон дунджаар 2,71 сая удаа гүүглээр нэрээ хайлгуулжээ.
9 дүгээр байр: Милли Бобби Браун

2022 онд сар болгон дунджаар 2,78 сая удаа гүүглээр нэрээ хайлгуулжээ.
8 дугаар байр: Уилл Смит

2022 онд сар болгон дунджаар 3,15 сая удаа гүүглээр нэрээ хайлгуулжээ.
Оны эхний хагаст их алдаршсан нь “Оскар”-ын шагнал авсан яг тэр ёслолын үеэр тарьсан шуугиантай нь холбоотой. Та санаж л байгаа даа.
7 дугаар байр: Илон Маск

2022 онд сар болгон дунджаар 3,19 сая удаа гүүглээр нэрээ хайлгуулжээ.
Зохион бүтээгч угаасаа алдартай, дээр нь энэ жил Твиттерийг худалдаж авсан. Худалдаж авах үйл явцыг дуу чимээтэйхэн шиг шуугиан тарьж гүйцэтгэснийг ч бид мэднэ.
6 дугаар байр: Пит Дэвидсон

2022 онд сар болгон дунджаар 3,2 сая удаа гүүглээр нэрээ хайлгуулжээ.
Пит жүжигчний уран бүтээлээрээ олонд танил гэхээс илүүтэй алдартай бүсгүйчүүдтэй нэр холбогддогоороо илүү алдартай.
5 дугаар байр: Ким Кардашьян

2022 онд сар болгон дунджаар 3,4 сая удаа гүүглээр нэрээ хайлгуулжээ.
4 дүгээр байр: Том Брэди

2022 онд сар болгон дунджаар 4,06 сая удаа гүүглээр нэрээ хайлгуулжээ.
Америк хөлбөмбөгийн тамирчин бөгөөд энэхүү жагсаалтад багтсан цорын ганц спортын хүн юм. Жагсаалтад Кристиано Рональдо болон Катарт зохион байгуулагдаж байгаа ДАШТ-ийн бусад тамирчид багтаагүй нь өөрийн эрхгүй сонирхол татна.
3 дугаар байр: II Элизабет

2022 онд сар болгон дунджаар 4,3 сая удаа гүүглээр нэрээ хайлгуулжээ.
2 дугаар байр: Жонни Депп

2022 онд сар болгон дунджаар 5,5 сая удаа гүүглээр нэрээ хайлгуулжээ.
1 дүгээр байр: Эмбер Хёрд

2022 онд сар болгон дунджаар 5,6 сая удаа гүүглээр нэрээ хайлгуулжээ.
Энэхүү жагсаалтаас харахад цуврал кино шиг үргэлжлэлтэй алдартай шүүх хурлын эзэд энэ жагсаалтын тэргүүн байруудыг эзэлжээ.







