Судалгаагаар олон хүүхэдтэй ээжүүд урт насалдаг болохыг олж тогтоожээ: Яагаад гэдгийг бид танд хэлж өгье

3

Ээжүүд 3, 4 эсвэл түүнээс ч олон хүүхэдтэй байх ямар хэцүү байдгийг хэнээр ч хэлүүлэлтгүй сайн мэднэ, гэхдээ олон хүүхэдтэй байх нь эерэг нөлөө үзүүлдэг байна. Олон хүүхэдтэй байснаар таны амьдралыг илүү адал явдалтай, гайхалтай хайр энэрлээр дүүрэн байлгаж, нас ахих үед танд хэрэгтэй анхаарал халамж болон дэмжлэгт санаа зовохгүй байж болох баталгаа юм. Тэгэхээр олон хүүхэд төрүүлэх нь бодож байснаас ч илүү олон зүйлийг танд өгнө гэж ойлгоход буруудахгүй. Судлаачид илүү олон хүүхэдтэй байх тусам, урт наслах боломжтой болохыг олж тогтоосон бөгөөд бид танд яагаад гэдгийг хэлж өгөхөөр шийдлээ.

Яагаад олон хүүхэдтэй ээжүүд илүү урт насалдаг талаар бид олж мэдсэн зүйлээ та бүхэнтэйгээ хуваалцах гэж байгаадаа туйлын баяртай байна.

© The Middle / ABC

 

Олон хүүхэдтэй ээж төсөөлж байснаасаа ч илүү сайхан амьдрах боломжтой

Шинэ Хойд Уэльсийн их сургуулийн судлаачдын баг ахимаг насны олон тооны Австраличуудыг судалгаанд хамруулж хэдэн хүүхэдтэйгээс хамаарч, амьдралд нь хэрхэн нөлөөж байгааг олж мэдэхийг зорьжээ. 2 хүүхэдтэй эмэгтэйчүүд нэг ч хүүхэдгүй эмэгтэйтэй харьцуулахад, амь нас барах эрсдэл даруй 17% бага байсан байна. Харин 3 хүүхэдтэй эмэгтэйчүүдийн хувьд амь нас барах эрсдэл 20% бага байсан бөгөөд олон хүүхэдтэй байх тусам амь нас барах эрсдэл улам багассаар байжээ. Тэгвэл эх хүний насжилтад нөлөөлж буй энэхүү гайхалтай нууц юунд оршино вэ?

© krisjenner / Instagram

 

Олон хүүхэд төрүүлэх нь эсийн хөгшрөх явцыг удаашруулдаг

Канад дахь Саймон Фрейзерийн их сургуулийн судлаачдын багийн хийсэн судалгаанаас үзэхэд, олон хүүхэдтэй эмэгтэй хүний эсийн хөгшрөх үйл явц удаан байдаг болох нь батлагджээ. Эрүүл мэндийн шинжлэх ухааны профессор Пабло Непомнаши (Pablo Nepomnaschy) болон постдоктор, судлаач Синди Барха (Cindy Barha) нар Гватемал улсын эмэгтэйчүүдийг судалгаанд хамруулсан бөгөөд тэдний эсийн хөгшрөх үйл явц яах аргагүй удаан үргэлжилж байсан байна. Бусад онолын хувьд, олон хүүхэд төрүүлсэн эмэгтэй хүн амархан хөгширдөг, “хүүхэд төрөх үедээ эхийнхээ эсийн энергийн авч төрдөг” гэж үздэг. Харин шинэ судалгаагаар үүний эсрэг үр дүн гарчээ.

© Desperate Housewives / ABC Studios

Эсийн хөгшрөх үйл явц нь теломеризаци багасахтай холбоотой байдаг, өөрөөр хэлбэл ДНК тус бүрийг хамгаалах үүрэгтэй  хромосом багасах хандлагатай болдог гэхэд буруудахгүй. Профессор Непомнаши болон түүний судалгааны багийнхан теломеризаци нь удаан хугацаанд оршин байгаа эмэгтэйчүүд олон хүүхэдтэй болохыг олж мэдээд ихэд балмагдсан байна. Эрдэмтэд энэ гайхалтай үр дүнд итгэхээс өөр аргагүйд хүрсэн бөгөөд энэ нь олон хүүхэдтэй эмэгтэй хүний эстроген их байдагтай холбоотой байж болзошгүй хэмээн үзжээ. “Эстроген нь хүчтэн антиоксидант бөгөөд теломеризаци багасахаас сэргийлж, эсүүдийг хамгаалах үүрэгтэй байдаг” хэмээн профессор хэлсэн байна.

© Depositphotos.com

 

Нийгмийн байдал болон сэтгэл санаа мөн чухал

Пабло Непомнаши ээжүүдийг урт наслахтай холбоотой байж болох өөр шалтгааныг дурдсан юм. Тэр нийгмийн байдал ээжүүдийн амьдралд нөлөөлдөг гэж үзжээ. Олон хүүхэдтэй ээж найз нөхөд болон гэр бүлээсээ тусламж, дэмжлэг авсан нөхцөлд, энэ нь бие организм болон сэтгэл санаанд нь нөлөөлдөг байна. “Гайхалтай дэмжлэг бодисын солилцооны энергийн түвшинг нэмж, ямар нэгэн асуудал үүсэхээс сэргийлэхээс гадна хөгшрөх үйл явцыг удаашруулдаг байна” хэмээн тэрээр хэлсэн юм.

© Sipa USA / East News

Австралийн Пертийн Эдит Коуаны их сургууль судлаачдын баг 4 эсвэл түүнээс олон хүүхэдтэй гэр бүлүүд амьдралдаа гайхалтай сэтгэл хангалуун байдаг болохыг олж тогтоожээ. Доктор Харман (Harman)-ын хувьд, гэр бүлийн гишүүд бие биенийгээ дэмжих нь халуун дулаан уур амьсгал бүрдүүлдэг болохыг онцолсон байна. “Хүүхдүүд хэзээ ч уйдахгүй, тэдэнд цуг тоглох хэн нэгэн олдож л таараа, бас тэд багаасаа биеэ дааж сурна” хэмээн доктор хэлжээ.

© Overboard / MGM

Та энэхүү онолын талаар юу гэж бодож байна? Та олон хүүхэдтэй ээжийн нэг хүүхэд нь үү эсвэл та өөрөө олон хүүхэдтэй юу? Бид таны сэтгэгдлийг сонсохдоо хэзээд таатай байх болно!

9
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
БурууБуруу
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Turbat Gereltuya

  2. Nertei Ruka

    Nertei Ruka

    2019/03/03 at 10:26

  3. Bayaraa Densmaa

    Bayaraa Densmaa

    2019/03/03 at 11:48

    Dashdavaa Tuul Магсар Өлзиймаа

  4. Suren Javzan

    Suren Javzan

    2019/03/03 at 12:27

    uhuurdum huurhunuudiin energy d tegelgui dee kk

  5. Soniuch Ulzii

    Soniuch Ulzii

    2019/03/03 at 12:47

    Tiim bha ?

  6. Byamba Dorj

    Byamba Dorj

    2019/03/03 at 17:36

    Dulguun Dorj

  7. Munkhnasan Tserendorj

    Munkhnasan Tserendorj

    2019/03/03 at 18:23

  8. Davaajargal Tseden Orig

    Davaajargal Tseden Orig

    2019/03/04 at 01:40

    Франц, Бельги, Шинэ Каледон, Швейцарь, Францын Полинез, Уоллис ба Футуна, Швейцарь,
    Герман, Итали, Португаль, Испани, Канад гэх мэт … бусад бүх дэлхий даяар, Христийн байгууллага нь хүмүүст туслахын тулд Канад улсад бий. Тэд хувь хүмүүсийн хооронд их хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. 10,000 – 9,000,000 €. Гүйлгээ хийхдээ банкнаас шилжүүлэг хийдэг бөгөөд зээлийн хүүг 1.5-аас 2% -ийн хүүтэйгээр төлөх боломжтой. Хэрэв та имэйл илгээхийг сонирхож байгаа бол
    Дэлхийн Банкны Тамгын Газарт хандаарай
    Б.П. 03-2112
    Ерөнхий мэдээлэл ба мэдээлэл
    Лорна Суарэз харилцаа холбооны асуудал хариуцсан ажилтан
    [email protected]
    Төслүүдтэй холбоотой гомдол, асуудлууд
    [email protected]

  9. Болдбат

    2019/03/04 at 19:27

    Юун зээл вэ? Зайл

  10. Mgl Xaan

    Mgl Xaan

    2019/03/05 at 09:49

    Talst Mgl

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *