Оливын тосны санаанд ч оромгүй гайхалтай 10 хэрэглээ

2

Оливын тосыг хүн төрөлхтөн урт удаан хугацаанд хэрэглэсээр иржээ. Антропологи судлаач Анагностис Агеларакис гэх эрхэм эртний Грекчүүд оливын тосыг хүч чадлыг бэлгэдэгч ариун зүйл гэж эрхэмлэдэг байсныг хэлсэн юм. Олимпийн наадамд оролцож буй тамирчид оливын тосыг үхлээс аварна хэмээн үзэж, хэрэглэдэг байв. Түүнчлэн өвчин эмгэг болон хөдөлсөн тархийг эмчлэх зорилгоор хэрэглэдэг байсан гэнэ.

Оливийн тосыг хоол хийхэд ашигладаг байсан ба өнөөдрийг хүртэл энэ уламжлал байсаар байна. Эртний Грекчүүд оливын тосыг цагаан цуу, далайн давс болон зөгийн балтай хольж салат хийдэг байжээ. Үүнийг магадгүй одоо үед хоол хийх жорыг бичсэн номнуудаас олж болох байх. Харин өнөөдөр шинжлэх ухаанчид, эмч болон тогооч нар оливын тосны гайхамшгийг дуу алдан биширцгээж байна. Та үүнийг мэдэх үү? Уг тосны гайхалтай 10 хэрэглээг танилцуулъя.

1. Зүрхний өвчнөөс сэргийлэх

Оливын тосыг хоол хүнсэндээ хэрэглэвэл зүрхний өвчин, даралт ихсэх болон цус харвалтаас сэргийлж чадна. Учир нь оливын тос бол дахин боловсруулаагүй тослог хүчил бөгөөд найрлаганд нь агуулагдах антиоксидантууд болон витамин Е амин дэм нь цусан дахь холестеролын хэмжээг бууруулдаг байна.

2. Алцгеймерийн өвчнөөс сэргийлэх

Газар дундын тэнгисийн улс орнуудад алцгеймерийн өвчлөл харьцангуй бага байдгийг та урьд өмнө сонсож байсан уу? Үүний гол шалтгааныг судлаачид эрж хайсан бөгөөд үр дүнд нь тэдгээр улс орнуудын ард иргэд оливын тосыг тогтмол хэрэглэдэг болох нь тогтоогджээ.

3. Элэг гэмтэхээс сэргийлэх

Оливын тосны өөр нэг ач тус бол элгийг гэмтээдэг эсүүдээс уг чухал эрхтэнийг хамгаалах явдал юм. Оливын тосыг хоол хүнсэндээ хэрэглэж хэвшсэнээр элэг өвчлөнө гэж эмээх хэрэггүй.

4. Арьсыг чийгшүүлэх

Арьс тань хуурайшдаг бол оливын тос хэрэглэ. Арьсаа сайтар угааж цэвэрлэсний дараа оливын тосноос түрхэж, зөөллөн иллэг хийхэд хангалттай.

5. Загатнахыг болиулах

Шавьж хазах, арьс хуурайших болон тууралтаас болж загатнах явдлыг оливын тосны тусламжтай хэвийн болгож болно. Загатнаж буй арьсан дээрээ оливын тосноос бага зэргийг дусааж, боолгүй орхино. Үр дүнд нь загатнахаа болино.

6. Зүсэгдсэн арьсыг эмчлэх

Арьсаа санамсаргүй байдлаар зүссэнээс болж, бактери биед орох эрсдэлтэй байдаг. Тэгвэл энэ тохиолдолд зүссэн хэсэгтээ бага зэрэг оливын тос дусаахад хангалттай. Мөн кокосын тос, лавандын навчны тос, хатаасан каледула, зөгийн лав тос, цайны модны тос болон эфирийн тос энэ гэмтэлд сайн нөлөөтэй.

7. Хумсны толион дахь сөрсөн арьсыг зөөлрүүлэх

Хэрэв таны хумсны толион дахь арьс сөрж, хатуурсан бол хумсаа оливын тосоор угаахад асуудал төвөггүй шийдэгдэнэ.

8. Хагны эсрэг сэргийлэх

Хуурай арьсанд сайн нөлөө үзүүлдэг шиг, хагны эсрэг сайн үйлчилгээтэй. Үсэндээ оливын тос түрхэж, толгойндоо уут углан, хэсэг хугацаанд байлгана. Үүний дараа усанд орж, толгойгоо сайтар угаагаарай.

9. Нүүр будалтыг арилгах

Тос бусад тосыг задладаг. Тийм учраас нүүр будалтыг оливын тосны тусламжтай төвөггүй арилгаж болно. Мөн нүдэндээ оливын тос хэрэглэвэл бактери нүд рүү орохоос сэргийлэхээс гадна батгыг эмчилнэ.

10. Чихний хулхи цэвэрлэх

Орондоо орохын өмнө чих рүүгээ цөөн хэдэн дусал оливын тос дусаагаад, чихнийхээ хулхинаас салаарай. 3-4 өдөрт нэг удаа энэ аргыг ашиглах боломжтой гэдгийг анхаарна уу. Энэ арга үр дүнтэй боловч, та эхлээд мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авсан байх ёстой.

Таны хамгийн дуртай оливын тосны хэрэглээ юу вэ? Бидэнтэй сошиал медиагаар санал бодлоо хуваалцаарай.

26
БахархмаарБахархмаар
11
ХөөрхөнХөөрхөн
11
ГайхмаарГайхмаар
10
БурууБуруу
8
Ха ХаХа Ха
6
ГоёГоё
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *