Таны шүдийг бэхжүүлж, пааланг гэмтээхгүй байх ач тустай шилдэг 8 хоол

3

Таны инээмсэглэл бол бусад хүн таныг дүгнэхэд хамгийн эхэнд нөлөөлөх хүчин зүйл. Хэрэв та шүдээ бэхжилттэй, цагаан харагдуулахыг хүсч байвал анхаарал хандуулах хэрэгтэй. Шүдээ угаах болон сойздох нь чухал ч гэлээ идэж ууж байгаа зүйл амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөө үзүүлдэг байна.

Шилдэг хоол хүнс таны биед маш их хэрэгтэйгээс гадна, шүдний эрүүл мэндэд ач тустай. Шүдээ хамгаалахыг хүсч байвал, хоол хүнсэндээ анхаар. Яаж гэдгийг мэдэхэд бэлэн үү? Таны инээмсэглэлийг бусдад гайхалтай харагдуулахад туслах хоолнуудыг танилцуулж байна.

1. Шоколад

Шоколаданд дуртай хүмүүс энэ мэдээг сонсоод баяртай байгаа байх. Хар шоколад шүдийг хамгаалдаг болохыг судалгаагаар олж тогтоожээ. Шокаладанд какао, какаонд таннин агуулагддаг. Таннин нь шүдийг өвчлөхөөс хамгааж, буйлыг үрэвсэхээс сэргийлнэ. Түүнчлэн найрлаганд нь агуулагдах антиоксидантууд амны хөндийд аюул учруулдаг бактерийг устгах ач тустай. Хар шоколад идээд байж дээ!

2. Цоохор майлз

Шаржигнасан цоохор майлз хоол шингээх сайн үр нөлөөтэйгөөс гадна шүдийг хамгаалдаг. Цоохор майлзад агуулагдах фермент нь шүдийг цайруулах, амны хөндий дэх pH-ийн хэмжээг тэнцвэржүүлнэ. Үр дүнд нь таны шүдний паалан гэмтэхээс аврагдах юм.

3. Сүү

Сүү нь витамин Д амин дэмээр баялаг учир шүд болон ясыг бэхжүүлнэ. Сүү уух нь шүдний пааланг засварлахаад зогсохгүй, бэхжүүлдэг байна. Сүүний чихэр эрүүл мэндэд хортой гэж үү? Тэгвэл шар буурцагны сүү уу гэж зөвлөе.

4. Алим

Алим бол амин дэмүүдээр баялаг ба шүдний асуудлыг шийдвэрлэж, цэвэрлэх ач тустай. Иймд та хооллосныхоо дараа нэг ширхэг алим идэж хэвшээрэй. Таны идсэн хоолыг шингэхэд мөн тус болно.

5. Жүрж

Жүржинд агуулагдах хүчил болон амин дэмүүд нь шүдийг эрүүл аргаар цэвэрлэхэд сайн нөлөө үзүүлдэг байна. Гэвч хүчиллэг хэсгийг шүдэн дээрээ удаан байлгавал, шүдний пааланг гэмтээх аюултай гэдгийг мартаж болохгүй. Мөн жүрж идсэнийхээ дараа шүдээ усаар зайлах ёстой гэдгийг анхаарна уу.

6. Яншуй

Яншуйн найрлага нь амьсгалаас гарах эвгүй үнэрийг хэвийн болгохоос гадна, шүдний пааланг гэмтээдэг бактериас хамгаалах ач тустай. Иймд бохь зажлахын оронд бага хэмжээгээр яншуй зажлаж байгаарай.

7. Бяслаг

Бяслагт байдаг хүчиллэг найрлага нь шүдний пааланг гэмтэж, өвчлөхөөс сэргийлнэ. Тиймээс оройн хоолныхоо дараа бага хэмжээгээр бяслаг идэх хэрэгтэй.

8. Мөөг

Мөөг нь дээр дурдсанчлан витамин Д амин дэмээр баялаг учир шүдний кальцийг сайжруулж, улам бэхжүүлдэг байна.

Шүдээ хэрхэн хамгаалах тухай энэ мэдээлэл танд сонирхолтой санагдсан уу? Эдгээр хоол хүнсийг хэрэглэж хэвшээрэй. Найзуудтайгаа энэ мэдээг хуваалцахаа мартав аа.

8
ГайхмаарГайхмаар
7
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *