Таны сонсгол муудаж байгааг илтгэх шинж тэмдгүүд

2

Судалгаагаар 37 сая гаруй америкчуудын чихний сонсгол муудаад байгааг олж тогтоожээ. Сонсгол муудахад нөлөөлж буй олон хүчин зүйл байдаг ба үүнд мөн эрүүл мэнд болон сэтгэл санааны байдал нөлөөлдөг байна. Дэлхий ертөнц нам гүм юм шиг санагдаж эхлэх үед та стресстэж, уурлаж бухимдаад зогсохгүй, өвдөлт мэдрэх болно.

Иймээс сонсгол муудаж байгааг илтгэх шинж тэмдгүүд илэрсэн даруйд тоолгүй өнгөрч хэрхэвч болохгүй. Сонсгол муудах нь аюултай ч, техник технологи өндөр хөгжсөн энэ үед чихний сонсголыг сайжруулах, дэмжих зориулалттай аппарат хэрэгслийг хэрэглээнд нэвтрүүлэх болсныг дурдах хэрэгтэй байх. Ингээд чихний сонсгол муудах үед илрэх шинж тэмдэг болон хэрхэн эмчлэх тухай мэдээг хүргэж байна.

Шалтгаан

Сонсгол муудахад хүргэдэг шалтгаанууд:

  • Нас ахих
  • Чанга дуу чимээ
  • Чихний үрэвсэл
  • Чихний гажиг
  • Чихний хэнгэргийн хальсан дээр холестеатома гарах
  • Өвчин эсвэл үрэвсэл /Улаан бурхан, тэмбүү, гахайн хавдар, менингит гэх мэт/
  • Менирийн өвчин /чих шуугих, толгой эргэх, чихний дотор болон гадна талд юм сонсогдох гэх зэрэг шинж тэмдгүүд илрэнэ/
  • Хавдар
  • Чихэн дотор ямар нэг зүйл орох
  • Эрүүл мэндийн асуудлууд
  • Генийн өөрчлөлт
  • Дархлаа муудах

Шинж тэмдгүүд

Сонсгол муудах нь аажмаар тохиолддог эсвэл гэнэт хурдан болдог эмгэг юм. Сонсгол нь муудаж байгаа хүмүүс ихэнхдээ бусдын хэлсэн юмыг дахин давтаж сонсохыг хүсдэг. Түүнчлэн эрүүл мэнд болон сэтгэл санааны байдал үүнд нөлөөлнө.

  1. Өвдөлт болон даралт нэг эсвэл хоёр чихэнд мэдрэгдэх
  2. Толгой эргэх эсвэл огиудас хүрэх
  3. Чих дүнгэнэж дуугарах
  4. Хүмүүсээс хэлсэн зүйлээ дахиж хэлэхийг хүсэх
  5. Телевиз, радионы дууг хэт чангалж сонсдог болох
  6. Хүмүүсийн ярьж буйг ойлгохоо болих, ойлгохгүй байгаагаасаа болж уурлаж бухимдах
  7. Шинэ хүмүүстэй уулзахдаа ярьж буйг нь муу сонсох учир санаа зовдог болох

Эмчилгээ

Сонсгол муудахын эсрэг хэд хэдэн аргууд бий. Дуу чимээ болон хүний яриаг чангалах, дууг нь тод сонсоход туслах төхөөрөмжүүд байдаг бөгөөд үүнийг гар утастайгаа холбон хэрэглэх боломжтой. Уг төхөөрөмж нь сонсголын бэрхшээлтэй хүмүүст сайн нөлөө үзүүлж байгааг холбогдох газрууд онцолж байна.

9
ГоёГоё
9
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
4
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Azzaya Baatartuul

    Azzaya Baatartuul

    2018/07/14 at 12:54

    Chimgee Tomorbaatar

  2. Batjargal Mojigo

    Batjargal Mojigo

    2018/07/14 at 22:45

    kkk

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *