“Joker” киноны тухай онц сонирхолтой 31 баримт. Эдгээр баримтууд танд киног нь үзсэнээс ч илүү сонирхолтой санагдана!

0

Өнгөрсөн 7 хоногт нээлтээ хийсэн “Joker” киноны талаар интернет орчинд хүмүүс ам уралдан ярьцгааж байна. Зарим нь сүүлийн арван хэдэн жилийн хугацаанд гарсан хамгийн шилдэг кино гэж үзэж байгаа бол, эелдэг таатай кино биш учраас гаргахыг нь хориглох хэрэгтэй гэж хэлж байгаа хүмүүс ч байна. Гэхдээ урдаа попкорн тавиад “Joker”-ийн дүрд тухайн жүжигчин хэрхэн хувирсан болохыг үзэх гайхалтай мэдрэмжийг төрүүлдэг бичигдээгүй хуультай.

Киноны талаарх таны бодол ямар байх нь хамаагүй, хүн бүрийн анхаарлыг татаж буй байдал, эсрэг дүр, нийгмийн төрх, хэрцгийлэл болон үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний тухай эргэцүүллийг уг кинонд хэрхэн тусгасныг үгүйсгэх аргагүй. Бид “Joker” киноны тухай сонирхолтой баримтуудыг цуглуулж, уншигчиддаа хүргэхийг зорьлоо. Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

1. “Joker” киноны жүжигчин Joaquin Phoenix кинон дээрх инээдийг инээх эмгэгтэй хүмүүсийн бичлэгээс сурсан.

imdb / Website

 

2. “Joker” кинонд тоглохын тулд жүжигчин Joaquin Phoenix хатуу ширүүн хоолны дэглэм баримталж 23.6 кг турсан.

Vanityfair / Website

 

3. “Joker” кино iMDB-ийн “Бүх цаг үеийн хамгийн өндөр үнэлгээ авсан шилдэг 10 кино” жагсаалтыг эвдсэн.

Warner Bros / Website

 

4. Зураг авалтыг эхлэхийн өмнө, найруулагч Phillips, Joaquin Phoenix-д хандаж, Joker-ийн инээдээс өвдөлт, шаналал мэдэрмээр байна гэж хэлж байсан.

Red Dead / YouTube

 

5. Жүжигчин Joaquin Phoenix болон Heath Ledger нар сайн найзууд байсан

imdb / Website

 

6. Киноны үйл явдлыг албаар 1981 онд өрнүүлэхээр шийдсэн

Vanityfair / Website

 

7. Угаалгын өрөөн дэх бүжиг дэглэлтийг Joaquin Phoenix өөрийнхөөрөө илүү сайжруулсан

The New York Times / YouTube

 

8. Веницийн кино наадмын үеэрх киноны нээлтийн үйл ажиллагаанд хуран цугларсан хүмүүс уг киноны хамт олонд 8 минутын турш баяр хүргэж, алга ташиж, босож зогссон.

toddphillips1 / Instagram

 

9. Ямар ч хол зайнаас, бүрсгэр дүрслэлтэй байсан ч хамаагүй зураг авч байсан папарациудад Todd Phillips маш их уурлаж байсан.

wegotthiscovered / Website

 

10. Joker-ийн гаргадаг нийт 3 төрлийн инээд байдаг: “Цөхөрсөн” инээд, “Байдаг л нэг бусдынх шиг” инээд болон “Үнэн сэтгэлийн баяр баясгалантай” инээд.

Red Dead / YouTube

 

11. Өмнө нь олон жүжигчид Joker-ийн дүрийг бүтээхийн тулд харанхуй газруудад зураг авалт хийлгүүлж байсан бол, Joaquin Phoenix-д энэ талын туршлага огтхон ч байхгүй байсан.

Jake Hamilton / YouTube

 

12. Дүрдээ хувирахаар бэлдэж байх үедээ Phoenix дуугүй киноны од Buster Keaton болон Ray Bolger нарын хөдөлгөөнөөс суралцсан.

Vanityfair / Website

 

13. Дуугүй кино болох “The Man Who Laughs” бас нэгэн чухал нөлөөг шинэ “Joker” кинонд үзүүлсэн.

Red Dead / YouTube

 

14. Joker-ийн шатыг хүмүүс Google Maps дээр хамгийн их хайлт хийж байгаа бөгөөд энэ газар очиж үзэхийг хүсэх хүмүүсийн тоо асар их байгаа гэнэ.

Google Maps / Website

 

15. Кинонд Joaquin Phoenix-ийн гүйдэг хэсэг дүрдээ хувирч буй бас нэгэн хэлбэр байсан бөгөөд үүнийг өөрөөр “Arthur-ын гүйлт” гэж нэрлэж байсан.

Vanityfair / Website

 

16. Бодит амьдрал дээр Аркхам мужийн эмнэлэг Бруклин хотын армийн терминалын барилга юм.

Google Maps / Website

 

17. Arthur-ын алиалагчийн нүүр будалтыг албаар “хуучинсаг” харагдуулах гэж зорьсон – Түүний уруулыг улаан-хүрэн өнгөөр будсан нь цусыг санагдуулсан.

variety.com / Website, toddphillips1 / Instagram

 

18. Киноны өгүүлж буй түүх, “Batman: The Kiliing Joke” комик номын бүтэлгүйтсэн Stand-Up инээдмийн жүжигчний талаар өгүүлдэг.

Red Dead / Youtube, DC Comics / Website

 

19. Robert De Niro бол Phoenix-ийн дуртай жүжигчин бөгөөд тэд кинонд ноцтойгоор ярилцаж буй хэсэг гардаг.

Vanityfair / Website

 

20. Arthur Fleck буюу Joker-ийн дүр нь Joaquin Phoenix-ийн оюун санаан доторх бодит хүн юм.

toddphillips1 / Instagram

 

21. Кино 2019 оны 10-р сард нээлтээ хийснээс хойш Joker гэсэн 741,000 хайлт илэрснийг “Pornhub” вебсайтын зүгээс мэдэгдсэн.

Warner Bros / Website

 

22. Joaquin Phoenix, Joker-ийн дүрийг бүтээхдээ өмнөх Joker-уудын жүжиглэлтээс тэс өөр байх тал дээр хичээж ажилласан гэж хэлжээ.

Kennjii_ / YouTube

 

23. Joker-ийн шат Андерсон болон Шекспирийн өргөн чөлөөний дунд байрлах 167-р гудамж, Бронкс гэх газар байдаг.

Warner Bros / Website

 

24. Хадсон мужийн засар захиргааны барилга Жерси хотод байдаг бөгөөд кинонд Уэйн засаг захиргааны байр гэсэн нэрээр гардаг.

Google Maps / Website

 

25. Найруулагч Phillips, хөгжмийн найруулгыг хийсэн Hildur Guðnadóttir-д бусад кинонууд дээр хийгдэж байсан хөгжмөөс тэс өөрөөр буюу задгай сэтгэхийг хүссэн.

Red Dead / YouTube, hildurness / Twitter

 

26. Киноны зохиол зураг авалтын өмнө ихэнхдээ өөрчлөгдөж байсан бөгөөд жүжигчид үүнд дасан зохицож, зарим тохиолдолд дүрүүдийн харилцан яриаг өөрсдөө найруулан сайжруулж байсан.

Red Dead / YouTube

 

27. Зураг авалтын үеэр Joaquin Phoenix болон De Niro нарын хооронд бага зэрэг хурцадмал байдал үүссэн.

Vanityfair / Website, toddphillips1 / Instagram

 

28. Arthur Fleck-ийн бусдад зодуулдаг хэсгийн зураг авалтыг комик номынхтой яг адилхан хийхийг зорьсон.

Vanityfair / Website

 

29. Зураг авалтын үеийн бичлэгийг үзсэний дараагаар, та зарим хэсгүүд киноноос хасагдсан болохыг анзаарна.

Mr Scissors / YouTube

 

30. 70-аад оны сүүлч болон 80-аад эхэн үеийн маш олон дүрийн хөгжүүлэлт уг кинонд нөлөөлсөн бөгөөд та ижилхэн дүрс бичлэгүүдийг уг киноноос харах боломжтой.

JamieRighetti / Twitter, Red Dead / YouTube

 

31. Joker гэсэн дэлгэцийн гарчгийг эхлээд кинонд оруулсан ч, дараа нь дижитал болгож өөрчилсөн хэмээн киноны найруулагч хэлсэн. Энэ нь хуучинсаг болон эртний өнгө төрхийг харуулахыг зорьсонтой холбоотой юм.

Vanity Fair / YouTube

Та энэ киног үзэж амжсан уу? Хэрэв үзсэн бол ямар санагдсанаа сэтгэгдэл бичих хэсэгт үлдээгээрэй.

16
ГоёГоё
4
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *