Хортой бодис ашиглахгүйгээр эвгүй үнэрийг дарах 8 үр дүнтэй арга

0

Гэрээс ямар нэгэн эвгүй үнэр үнэртээд байхад таагүй байдаг. Үнэрээ дарах шалтгаанаар олон хүмүүс агаар цэвэршүүлэгч цацдаг байна.

Нийт гэр бүлийн 75 хувь нь шүршдэг үнэртүүлэгч ашигладаг гэсэн тоо байх бөгөөд энэ нь хүний эрүүл мэндэд  хортой химийн бодисын агууламж ихтэй ажээ.

Агаар үнэртүүлэгчийн сөрөг тал

Фталат гэх химийн бодисыг агаар үнэртүүлэгчид ашиглах бөгөөд Их Британид гоо сайхны бүтээгдэхүүний орцод ашигладаг. 14 төрлийн”байгалийн” болон “үнэргүй” гэсэн тодотголтой агаар үнэртүүлэгчийг судалж үзэхэд 12 нь фталатын агууламжтай байхыг тогтоосон байна.

Үнэртэй лаа: агааржуулалт муутай тасалгаанд үнэртэй лаа асаах нь бас л хүний биед хортой. Энэ төрлийн лаа нь бензол, толуол зэрэг хортой бодис ялгаруулдаг байна.

8 натурал үнэртүүлэгч

1. Эфирийн тос

Жижигхэн шилэн саванд хэдхэн дусал эфирийн тос нэмээд задгай орхино. Хүүхэд, гэрийн тэжээмэл амьтан хүрэхээргүй газар байрлуулаарай.

2. Өвстэй уут

Цаасан эсвэл даавуун уут бэлдэж хатаасан цэцэг, анхилуун үнэртэй амтлагч зэргээр дүүргэнэ. Уутаа хувцасны шкаф зэргээс өлгөхөд таны шкафнаас байгалийн анхилуун үнэр үнэртэх ажээ.

3. Цэцэг

Цэцгийн баглаа авч сэтгүүлийн ширээн дээрээ тавиарай. Тасалгааны үнэрийг сэргээх болно.

4. Гар хийцийн шүршигч

Ус, хүнсний сод, лаймын шүүс холиод шүршигч саванд хийгээрэй. Эрүүл мэндэд хоргүй, хямдхан үнэртүүлэгч бэлэн. Эвгүй үнэрийг дарах хэрэг гарвал цацаад л боллоо.

5. Буцалгасан корица

Ямар ч хортой химийн бодис ялгарахгүй учраас айх хэрэггүй. Саваа усаар дүүргээд хэдхэн ширхэг корица хийж зөөлөн галаар буцалгана. Үнэр нь тун удахгүй гэрээр нэг үнэртэнэ дээ.

6. Нарийн боов хийгээрэй

Энэ бол сайхан арга. Шинэхэн нарийн боов амтархан иднэ, гэрээр дүүрэн анхилуун үнэр. Жигнэмэг, бялуу юу дуртайгаа хий.

7. Нунтаг кофе

Кофены үр аваад өөрөө бутлаарай. Кофе тань амттай болохоос гадна гэр тань сайхан үнэртэнэ.

8. Жимс

Жимсний хальсаар гоожуурын зэвийг арилгаж болохыг та мэдэх биз. Нимбэгийн шүүсийг хүнсний содтой хольж ариун цэврийн өрөөгөө цэвэрлэхээс гадна анхилуун үнэртэй болгоно.

7
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Dashnyam Baigali

    Dashnyam Baigali

    2017/08/21 at 19:03

    Munkhzaya Muzka

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *