Нөхөр нь Google Map-аар явах замаа харж байтал эхнэрийгээ 5 жилийн өмнө хуурч байсныг олж мэджээ

2

Шударга ёс эрт орой хэзээ нэгэнт цагт ялна гэж бид ярьцгаадаг. Хүмүүсийн толгойг хүссэнээрээ эргүүлж, тэднийг хуурч мэхэлж болно, гэхдээ энэ шударга бус үйлдэл хэзээ нэгэн цагт хариугаа авна л гэж бодох ёстой юм. Магадгүй муу зүйл хийснээ мартаж, олон жил өнгөрсөн ч гэсэн хэзээ нэгэн цагт ил болж болно, ямартай ч “Булавч бултайна, даравч далдайна” гэдэг үг байдаг даа. Үйлдэл болгон хариутай гэдгийг л сайн санаж яваарай.

Үнэнч шударга байх – хүн чанарын үүднээс ховор чанар гэж хэлж болох ажээ.

Үнэнч бус байх нь ихэвчлэн гэр бүлийн харилцаан дээр илэрдэг. Нөхөр ч хуурна, эхнэр ч хуурна, хэн нь ч байсан хамаагүй сайнаар хэзээ ч дуусдаггүй.

Саяхан сошиал сувгаар шуугиан тарьсан нэгэн түүх үүний тод жишээ болж өгсөн юм.

Перу улсын нэгэн иргэн эхнэр нь түүнийг хуурч байсныг мэдэнгүүтээ салжээ. Уг түүхийн гол дүрийн баатруудын нэрийг нууцалсан юм.

Google Maps-аар явах замаа харж байтал эхнэрийгээ олж харжээ. Ганцааранг нь биш. Эхнэр нь гудамжны модон сандал дээр суучихсан, харин нууц амраг нь эхнэрийнх нь өвдгийг дэрлээд хэвтчихсэн байгааг харжээ. Эхнэр нь нууц амрагийнхаа толгойг илээд л…

Мэхлэгдсэн нөхөр эхнэрийгээ үсний засалт болон хувцсаар нь шууд таньсан байна. Тодруулж хэлбэл энэ зураг 5 жилийн өмнөх ажээ.

Нөхөр удаан ч бодолгүй салах өргөдлөө шууд өгөөд өөрт тохиолдсон явдлыг  сошиал сувгаар бусадтай хуваалцахаа мартсангүй.

Сошиал сувгийн хэрэглэгчид мэхлэгдсэн нөхрийг санаагаар унах хэрэггүй гэж зоригжуулахыг хичээцгээж байв. Огт мэдээгүй хоцорсноос оройтоод ч болов мэдсэн нь бас болж гэж зарим хэрэглэгчид бичсэн бол зарим нь энэ дэлхий ертөнц яасан өчүүхэн юм дээ, нууц юм ил гараад л ирэх юм гэж сэтгэгдэл үлдээсэн байна. Нөгөө нэг хэсэг нь үнэнч биш эхнэрийг нь буруутгажээ.

Хөөрхий нөхрийг энэ олон жил хуурч мэхэлж байсан нь олон хүний дургүйг хүргэж. Нөгөө талаасаа эцэс төгсгөлгүй аймшиг дунд амьдарч байснаас аймшигтай төгсгөл хийсэннь  дээр болов уу. Та үүнтэй санал нийлэх үү?

133
Ха ХаХа Ха
35
ТэнэглэлТэнэглэл
30
БурууБуруу
28
ХарамсалтайХарамсалтай
28
ГайхмаарГайхмаар
10
ГоёГоё
8
ХөөрхөнХөөрхөн
8
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Gerel Ganbold

    Gerel Ganbold

    2018/10/29 at 09:51

    Bolj bolj aliiin bolgon dandaa emegteichuud hohirj bh estoin..kkk

  2. Tuvshuu Tuvshuu

    Tuvshuu Tuvshuu

    2018/10/29 at 11:44

    Za Google orii baiz

  3. Чимэг

    2018/10/29 at 13:18

    Шууд сал.Лай ш дээ. Сэтгэлд сэвтэй.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *