Сарын тэмдгийн үед бэлгийн хавьталд орж болно, гэхдээ бас жирэмсэлж ч болно

17

Улаан өнгө – гал халуун, эр зоригийн өнгө. Гэхдээ энэ өнгө бүсгүй хүний дотоожинд үзэгдвэл хоёр зүйлийг илэрхийлнэ гэсэн үг – сексээс татгалзах эсвэл өөрийгөө хамгаалалтгүй болжээ гэж ойлгоно.

Гэсэн хэдий ч энэ хоёр хувилбарыг үгүйсгэх бүсгүйчүүд ч бий, сарын тэмдэг ирлээ гээд бэлгийн дур таашаал авахаас татгалзах уу? Хэрвээ бүсгүй танд эвгүй л биш бол энэ үеэр бэлгийн ажил хийхийг зарим нэг эмч нар зөвлөдөг.

Үнэндээ зарим нэг тохиолдолд сарын тэмдэг ирсэн үед загас наадуулах нь сайхан санаа байж болно.

Сарын тэмдгийн үед загас наадуулахад мэдрэгдэх таагүй өвчнийг багасгадаг

Энэ үеэр бүсгүйчүүд савны орчмоор таагүй өвчин мэдэрдэг, гэхдээ харилцан адилгүй.: зарим нэг нь өвчин төдий мэдрэх бол зарим нэг нь хүчтэй өвчин мэдэрнэ.

Сарын тэмдэг үзэгдсэн гурав дахь хоногоос эхлээд эстроген болон тестостероны хэмжээ нэмэгдэж эхэлдэг. Үүнээс гадна прогестерон буюу дур хүслийг бууруулах энэ бодис сарын тэмдгийн үеэр хамгийн доод түвшиндээ хүрдэг байна.

Магадгүй энэ л шалтгааны улмаас эмэгтэй хүн сарын тэмдгийн үеэр илүү их хүсэл тачаалтай байдаг гэж зарим эмч нар үзэж байна. Хэрвээ та сарын тэмдэг ирсэн үеэр өөрийгөө хүсэл тачаалдаа шатаж байгааг мэдэрч байгаа бол хэвийн үзэгдэл гэж ойлгох нь.

Хамгаалахаа мартаж болохгүй

“Хамгаалалтгүй” гэдэг үгэнд хэзээ ч ЗА гэж хэлж болохгүй, тэр ч бүү хэл сарын тэмдгийн үед ч гэсэн.

Сарын тэмдэг ирсэн үед жирэмслэх магадлал тун бага, гэсэн хэдий ч үтрээнээс гарч байгаа цус болгон сарын тэмдэг гэж ойлгож болохгүй. Сарын тэмдэг гэдэг бол умайн ханыг бэлдэж байгаа хэрэг юм.

Эр хүний үрийн шингэн эмэгтэй хүний биед ойролцоогоор гурван хоног амьдарч чаддаг. Тэгэхээр сарын тэмдэг дуусахын өмнөхөн бэлгийн харилцаанд орлоо гэхэд үрийн шингэн хоёр хоногийн дараа үр тогтоох ажилдаа орж чадна гэсэн үг юм.

96
ГайхмаарГайхмаар
47
БурууБуруу
46
БахархмаарБахархмаар
46
ХөөрхөнХөөрхөн
41
Ха ХаХа Ха
27
ХарамсалтайХарамсалтай
21
ГоёГоё
21
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *