АНУ-ын Атлантагийн амьтны хүрээлэнд бусдын анхаарлыг татах нэгэн горилл амьдардаг. Түүний нэрийг Анака гэнэ, энэ жил 6 нас хүрчээ. Түүний төрсөн өдөрт зориулж амьтны хүрээлэнгийн ажилтнууд зургийг нь Фейсбүүк-д байршуулжээ. Фэйсбүүкийн хэрэглэгчид төрсөн өдрийн эзэнд баяр хүргээд зогсохгүй түүний гарны талаар ч шуугиад авсан байна.
Анака нэртэй горилл өөрийн этгээд гараараа бусдын анхаарлыг татна
Түүний хурууны үзүүр пигментийн өөрчлөлттэй
Түүний зургийг харсан нэгэн хэрэглэгч Анакаг витилиготой (арьс цайх өвчин) гэж бодсон ч амьтны хүрээлэнгийн ажилтнууд үүнийг үгүйсгэжээ. Энэ бол төрөлхийн мэнгэ, Анака угаасаа л ийм төрсөн байна.
Энэхүү өөрчлөлтөөсөө болоод түүний гар яг л хүнийх шиг харагдана
Мөн хумс нь ч гэсэн хүнийхээс ялгараад байхааргүй, яг л бидний хумсны толь шиг. Анакагийн энэ онцгой шинж түүнийг бусдаас ялгаруулж харагдуулах ажээ. Анакагийн энэ өөрчлөлт нь түүний эрүүл мэнд, амьдралын хэв маягт огт сөргөөр нөлөөлдөггүй гэнэ.
Гайхмаар
Гоё
Ха Ха
Тэнэглэл
Буруу
Хөөрхөн
Бахархмаар
Харамсалтай







Otgoo Sandag
2019/12/28 at 13:10
нилээн хэдэн жилийн дараа хүн болж хувирахийн байлгүй хэхэхэ
Gantulga Danzan
2019/12/28 at 13:53
Удахгүй бас сармагчин нэг хүн болон хувирч гарч ирж бүгд сармагчин гаралтайгаа мэдэх болохнээ манай энд ч уг нь халх боржигон гээд сармагчингуут байсан юм биш үү
Nominjin
2019/12/29 at 13:21
ugaasaa khun gedeg amitan bol vsgui bolohoos yag sarmagchin shig shuu dee. Barag adilhan shu
Nominjin
2019/12/29 at 13:23
Угаасаа хүн гэдэг амьтан сармагчингаас ялгаагүй шүү дээ. Үсгүй болохоос.
Учрал Бат
2019/12/29 at 18:20
Ээж яг хаана хэнтэй үлийгээ хийж явсан байна вэ ккк