
Бид өөрсдөдөө байгаа өө сэв, гажгаас их ичдэг. Хэн нэгний арьс нь ширүүн, барзгар, нөгөө нэгнийх нь ам нь инээмсэглэхдээ мурийна, харин хажуугийн хүн өөрийнхөө сорвиноос ичиж мэс заслын аргаар арилгах юмсан гэж мөрөөднө. Харин одууд яаж байна: тэдний өө сэв нь хүртэл чимэг болж харагдана, бүр тэдэн шиг яг л тийм өө сэв, гажигтай болмоор санагдтал харагдана.
Кира Найтли

Энэ жүжигчин бүсгүйн инээмсэглэл үнэхээр дур булаам. Гэхдээ хэн ч түүний муруй шүдийг анзаараагүй. Түүний шүдний энэ гажиг улам ч чимсэн юм шиг. Тэрээр өөртөө оддын стандартыг тавилгүй өөрөөрөө байгаад нь бид их баярлаж явдаг.
Сандра Буллок

Сандра Буллокийн зүүн нүдний дээр сорви байдаг – бүр багадаа авсан гэдэг. Хүүхэд байхдаа нуурын усанд тоглож байхдаа унаад нүүрээрээ чулуунд цохичихжээ. Тэр үед арьс нь язарсан бөгөөд сорви тогтож эдгэсэн байна.
Жейн Сэймур

Энэ жүжигчин бүсгүйг бид Жеймс Бондын киноны дүрээр нь таних болсон, тэрээр төрөлхийн гетерохромтой: нүдний өнгөнүүд нь өөр. Жейн өөрөө энэ гажигаа бусдаас онцгойрох давуу тал хэмээн хүлээж авдаг.
Тайра Бэнкс

Тайра өөрийн намтраа бичиж байхдаа сэтгэл нь их зовж байжээ. Стресст орж, хоолны дэглэм нь алдагдаж, үр дагаварт нь алопеци болжээ – үс нь ихээр унах өвчин. Аз болж энэ өвчин түүнийг загвар өмсөгчийнхөө ажлаас татгалзахад хүргээгүй, хэсэг хугацааны дараа сэтгэл санаагаа сэргээж чадсан бөгөөд алопеци гэх өвчнөөсөө салжээ.
Падма Лакшми

Америкийн телевизийн алдартай нэвтрүүлэгч богино ханцуйтай даашинз байнга өмсдөг, энэ үед түүний баруун гар дээр байгаа 15 см урт сорвийг харж болно. Падма 14 настайдаа автомашины осолд орж энэ сорвийг авчээ. Бүсгүй сорвио өө сэв гэж хүлээж авдаггүй, өөрийн амьдралын зураг хэмээн үздэг байна. Түүний амьдралын чухал үе бөгөөд том өөрчлөлтийн илэрхийлэл хэмээн хардаг ажээ.
Руби Роуз

Рбуи Роуз батганаас болж зовж явдгаа өөрөө Instagram дээрээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Загвар өмсөгч арьсны эмчид байнга үзүүлдэг гэдгээ ч нуудаггүй. Эмч нарын дүгнэснээр гар утас, бие угаадаг порлон дээр хуримтлагдсан нянгаас үүдэлтэй үрэвсэл гэжээ.
Гаспар Ульель

Энэ жүжигчний сорви нь яг л инээмсэглэж байгаа үед хацар дээр үүсэх хонхорхой шиг харагдана, үнэн хэрэгтээ энэ бол багадаа дэггүйтэж явсны ул мөр юм. 6 настай байхдаа доберман нохой унах гэж дээр нь морджээ. Яг энэ үед нохой унтаж байсан тул цочиж сэрэнгүүтээ хүүгийн хацарт соёогоо зоож. Ингээд л залуу хацар дээрээ сорвитой үлдсэн гэдэг.
Кейт Мосс

Хачирхалтай санагдаж болно, гэхдээ загварын тайзыг эзэгнэсэн алдарт загвар өмсөгч өөрийгөө маажиг хөлтэй гэж хэлдэг. Тийм ч учраас тэрээр хэзээ ч дундаж урттай хувцас өмсдөггүй ажээ.
Кэтрин Зета-Жонс

Хэрвээ та жүжигчний хүзүүг сайтар хараагүй бол түүний сорвийг ажиглаагүй л гэсэн үг. Энэ сорви Кэтринийг бага байхад бий болжээ. Өвчний улмаас түүнд трахеотоми хийхээс өөр арга байгаагүй юм. Охины амьсгалыг дэмжихийн тулд эмч нар хоолойд нь яаралтай гуурс тавих шаардлагатай болсон. Энэ өнгөрсөн явдлыг үл мэдэгдэх жижигхэн сорви түүнд хааяахан санагдуулдаг байна.
Жереми Реннер

Жүжигчин залуугийн хумсны толь бусдынхаас том гэдгийг шүтэн бишрэгчид нь саяхан анзаарчээ. Одоо цагт оддын хуруу, гарыг хүртэл зүгээр орхихоо байж дээ.
Та оддын ямар нэгэн өө сэв, гажгийг олж харж байсан уу?








Тамир Ч.
2019/12/29 at 17:45
Yaj harhawdee t1iin
Tuya Oyun
2019/12/29 at 19:55
Анзаарч яах юм?
Ganbaa Zorigoo
2019/12/29 at 21:56
Chamtai adilhan bas l hunshdee bichih ymaa olj ydahiin
ウーリ ーンツヤ
2019/12/30 at 02:31
Oorsdoo nehh togs biyteich yumshig boli2
Davaasuren Nergui
2019/12/30 at 02:39
Hun bolgon saihan baih albagui. Zuvhun chi uuriiguu hairlaaaaa,,,, ,,
Sumiya Javkhlantuya
2019/12/30 at 19:25
ymar ed nariig bainga harj suudag ch bish hamt amidardag ch bish uu seviig ni yaj anzaarch medhev dee
Батаа Ббтр
2019/12/31 at 01:28
Aaaaa svrtein
Naranbold Chimedregzen
2019/12/31 at 01:52
Togs hvn gej erdooch baihgvi
Nomiko Nomiko
2019/12/31 at 02:04
Сүртэй шд
Benjamin William Johnson
2019/12/31 at 08:11
ТӨГС ХҮН ГЭЖ ХААНА Ч БАЙХГҮЙ, ӨӨРӨӨ ӨНДӨГНӨӨС ТӨРСӨН МЭТ ААШЛАХАА БОЛЬ НОВШОО
Мөнх Эрдэнэ.Д
2019/12/31 at 15:12
Adilhan l hun shdee od bla geed ymar uu sevgui bh ystoi bish