2019 онд шинээр гарсан кинонууд дээрх бидний анзааралгүй өнгөрсөн 20 алдаанууд

0

Хэдэн сая долларын өртгөөр босохын зэрэгцээ алдарт Квентин Тарантино, Мартин Скорсезе нар бүтээсэн ч гэсэн алдаа олддог л юм байна. Интернет хэрэглэгчид кинонууд дээр гарсан бүх л алдааг олж илрүүлэхийг хүсдэг, 2019 оны бүтээл ч мөн үүнээс хоцорсонгүй.

Кинонд дурлагчид 2019 оны шинэ бүтээлүүдийг сайтар шүүж шалгасан байна. Бонуст нь зориулж “Game of Thrones”-ын Starbucks-ын аягыг бодвол бас ч гэж ичихээргүй алдааг мөн танилцуулна.

  • “Long Shot” киноны Шарлиз Тероны бүтээсэн дүр – бүсгүйн бугуйндаа зүүсэн цаг байрлалаа янз бүрээр өөрчлөх юм аа
© Long Shot / AG Studios
  • “Once Upon a Time in… Hollywood” киноны Брэд Питтийн жолоодож байгаа автомашины урд толь нэг бол гарч ирээд л, нэг бол алга болоод л…
© Once Upon a Time… in Hollywood / Columbia Pictures
  • Рик Далтоны үс өөрөө засагдаад байдаг юм уу?
© Once Upon a Time… in Hollywood / Columbia Pictures
  • “Avengers: Endgame” киноны агент Ситуэллийн утас хэтэрхий орчин үеийнх. Киноны үйл явдал 2012 онд өрнөж байгаа, гэхдээ 2016 онд худалдаанд гарсан  Samsung Galaxy S6 утсаар яриад байгааг та анзаарсан уу? Marvel-ийнхан Өмнөд Солонгосын брэндийг дэмждэг гэдгийг ойлгож болно, гэхдээ арай өмнөх загварыг нь ашиглаж болоогүй юм байх даа?
© Avengers: Endgame / Marvel Studios
  • “It: Chapter Two” киноны үнсэлтийн үеэр Биллийн чих Беверлийн дунд болон ядам хурууны дунд байдаг, зургийн камерын өнцөг өөрчлөгдсөний дараа долоовор болон дунд хурууны дунд орсон байна. Камер буцаад хуучиндаа эргэж ороход хуруунууд эхлэл байрлалдаа тавигджээ.
© It Chapter Two / New Line Cinema
  • Флешбэк ч алдаагүй үлдэж чадсангүй. Эддигийн араас гүйж байхад нүдний шил нь ид шидийн юм шиг хэдхэн секундэд алга болно, дараагийн кадр дээр буцаад л гараад ирдэг.
© It Chapter Two / New Line Cinema
  • Бен шкафандаа арайхийж л хажуугаараа багтдаг, дотор нь орсон хойноо харин бүр чөлөөтэй харагдана. Хэсэг хугацааны дараа бүр алиалагч багтах зайтай болчихжээ.
© It Chapter Two / New Line Cinema
  • Дахиад л “It: Chapter Two” хүүхдийн паркад бас л нэг хачирхалтай зүйл болно. Билл өдөр паркад орсон, төөрдөг байшинд цагаас хэтрээгүй, гараад ирсэн гадаа таг харанхуй.
© It Chapter Two / New Line Cinema
  • “Joker” – киноны Хоакин Феникс шатны дээд хэсэг дээр амандаа тамхи зуусан харагдана. Дараа нь тамхиа хаяна, доор буугаад ирсний дараа тамхитайгаа л явна.
© Joker / Warner Bros.
  • “Aladdin” киноны гол дүрийн баатрыг уснаас татаж гаргасан ч хувцас нь хуурай, харин нүүр нь нойтон.
© Aladdin / Walt Disney Pictures
  • Зарц бүсгүй Жасмины хүзүүний зүүлтийг тайлж тусалдаг тэр хэсэг – кадр солигдсоны дараа том ээмэг нь алга болжээ.
© Aladdin / Walt Disney Pictures
  • “Angel of Mine” киноны Нуми Рапас (Лиззи) охины гэрэл зургийг хажуугаас нь дардаг. Сонирхолтой нь, дараа нь хөрөг зураг болон хувирчээ.
© Angel of Mine / Magna Entertainment
  • Дараагийн үйл явдал – Лиззи стакантай уснаас уусан ч ус нь нэмэгдэнэ. Бас тавган дээрх шош нь ч их болжээ.
© Angel of Mine / Magna Entertainment
  • Алита уралдаж байхдаа нэг залууг дайрч унагаадаг. Дараагийн кадрт унасан залуу толгой дээрээ бөмбөг барьж байгааг харна, дахиад кадр солигдлоо нөгөө залуу унасан хэвээрээ, гэхдээ ус зайлуулах хоолой нь байрлалаа өөрчилжээ.
© Alita: Battle Angel / Twentieth Century Fox
  • “Captive State” киноны гол дүрийн бүсгүй машин шатаадаг – дээрээс нь бензин асгана. Дараа нь гал бүхээгнээс эхэлж ассаныг анзаарсан уу?
© Captive State / DreamWorks
  • “Men in Black International” киноны оффис сандлууд яагаад ч юм Крис Хемсворт сууснаас хойш цагийн зүүний эсрэг 1 метр орчим хөдөлжээ.
© Men in Black: International / Columbia Pictures
  • Агент Эйч хоёр ч удаа нэг хүний хажуугаар гүйнэ.
© Men in Black: International / Columbia Pictures
  • Молли өөрийн халаасандаа Пешкинийг хийсний дараа алга болно, хэсэг хугацааны дараа эргээд гараад ирнэ.
© Men in Black: International / Columbia Pictures
  • “The Lion King” хүүхэлдэйн киноны бяцхан Пумба яагаад ч зэрлэг торой шиг харагдахгүй. Зураачид хүүхдүүдэд илүү ойр байх хувилбарыг сонгосон бололтой.
© The Lion King / Walt Disney Pictures © The Maryland Zoo in Baltimore / Pinterest
  • “The Irishman” киноны монтаж алдаатай. Жимм Хофф буудуулахад хүү нь араас нь түшиж авдаг. Нөгөө ракурсаас харахад кадрын ялгаа харагдана: Аль Пачино дайрсан хүнийг унагаасан, харин хүү нь дөнгөж сандлаас өндийж л байна.
© The Irishman / Netflix

 

Бонус “Star Wars: The Mandalorian”

Сайтар ажиглан харвал дэлгэцийн дээд буланд микрофон олж харна шүү. Мэдээж энэ бол “Game of Thrones”-ийн Starbucks-ыг бодвол юу ч биш, гэхдээ шүтэн бишрэгчид нь үүнийг зүгээр орхисонгүй.

Бид 3 дахь оролдлогоосоо л “Star Wars: The Mandalorian” киноны микрофоныг олж харсан. Та хэд дэх оролдлогоороо олж харав?

23
Ха ХаХа Ха
9
ГайхмаарГайхмаар
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Оргил Оргил

    Оргил Оргил

    2019/12/29 at 01:45

    Za yaaahvee yahav hha

  2. Exo-l Nani

    Exo-l Nani

    2019/12/29 at 20:43

    1deh oroldlogooroo olchlooshd kk

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *