Ихэр эгч дүүс нэг өдөр хүүхдүүдээ төрүүлсэн маш онцгой тохиолдол. Тэдэнд адил төстэй зүйл дэндүү их бий

0

Итгэнэ үү, байна уу таны өөрийн хэрэг. Ихэр хүмүүс хоорондоо нарийн уялдаа холбоотой байдаг гэж эрдэмтэд үздэг юм. Тийм ч бай, үгүй ч бай, ихэр болж төрнө гэдэг сайхан тохиолдол мөнөөс мөн. Та бүгдийн дунд ихэр байгаа бол энэ талаар сэтгэгдлээ үлдээгээрэй. Эцэг, эх ч гэсэн ийм харилцааг мэдэрдэг гэж үзэх болжээ. Ихрүүдийн бусдаас онцгой харилцаа бага наснаас эхлэх бөгөөд жил өнгөрөх тусам улам батждаг. Яг л өнөөдрийн танилцуулах гэж байгаа түүх шиг. Өнөөдөр Жилл, Эрин гэх ихэр эгч дүүсийн түүхийг сонирхуулах гэж байна. Тэд нэг өдөр ээж болцгоожээ.

Магадгүй та бидний дунд Бриана болон Британи Сальер нарын түүхийг санаж байгаа уншигчид байж болох юм. Ихэр эгч дүү хоёр ихэр ах, дүү хоёрт дурлаж гэр бүл болцгоосон. Ихэр хосуудын дундаас хүүхэд төрсөн юм. Интернетэд тэдний хуримын зураг хайвал олдоно. Хувь тавилангийн эрхээр бие биенээ олж хайрлах болсон хос ихрүүдийн бас нэгэн сонирхолтой түүх юм.

Өнөөдрийн түүхэд дурдагдах ихэр эгч дүүс ихэр ах дүүд дурлаагүй, гэхдээ тэдэнд тэр болгонд олдоод байдаг гайхалтай зүйл тохиолджээ. Жилл, Эрин хоёр Калифорнид нэг өдөр хөвгүүдээ өлгийдөн авцгаасан юм. Хөвгүүд хоёул 3,31 кг жинтэй, өндөр нь мөн адил 51 см. Ийм тохиолдлыг аз гэхгүй өөр юу гэлтэй юм бэ дээ?

Эгч Жилл нь дүүгээсээ арай эрт буюу 2019 онд Ян Жастинтай гэр бүл болсон бол Эрин нь цар тахлын үед Зак Чеплактай хуримаа хийжээ. Тэд хуримаа 2021 оны 8 дугаар сард даруухан хийж гэр бүл болцгоосон юм. Арга хэмжээнд зочид хүрэлцэн ирэхээс өмнө Жилл дүүдээ жирэмсэн болсноо дуулгаж л дээ. Сайхан мэдээ сонссон Эрин, хайртай залуугийн хамт ихэд баярласан гэдэг.

Хуримын арга хэмжээс хойш долоо хоног өнгөрөөгүй байхад Эриний гэр бүл сайхан мэдээ дуулгажээ. Тэд Мальдивт бал сараа тэмдэглэн өнгөрүүлж байсан үе.

Ингээд ихэр эгч дүүс нэг өдөр төрчихвөл яана гэж тоглоом шоглоом болгож ярьцгааж л дээ. Хүүхдүүдийн хүйс ч адилхан байгааг ЭХО-гоор мэдэж авцгаасан байна. Эмч нар ихэр эгч дүү хоёрыг 10 хоногийн зайтай төрцгөөнө гэсэн таамаг дэвшүүлсэн гэдэг.

Төрөх арга нь ялгаатай болж таарлаа. Жилл 5 дугаар сарын 5-нд хийсвэр хийлгэж төрөхөөр төлөвлөгдсөн бол Эрин 5 дугаар сарын 15-нд өөрөөрөө төрнө гэсэн таамагтай. Гэхдээ хувь тавилан тэдэнд өөр зүйл бэлджээ. 5 дугаар сарын 5-ны өглөө Эриний ус гарсан тул яаралтай эмнэлэг явахад хүрчээ. Эгчийнхээ мэс засалд санаа зовсондоо тэгсэн үү, яасан – тэр нь үнэндээ чухал биш юм.

5 дугаар сарын 5-нд төлөвлөгдсөн байсан Жиллийн хагалгааны цаг эмнэлгийн ачааллаас болоод хойшилжээ. Ингээд Эрин 5 дугаар сарын 5-ны өдөр 18.39 цагт Сайлас хүүгээ өлгийдөн авсан бол эгч Жилл нь 23.31-д хүүтэй болсон байна. Тэд хүүдээ Оливер гэж нэр хайрлажээ. Шинэхэн ээж нар эмнэлэгт хоёр хоноод гэртээ гарцгаасан.

Ихэр эгч дүүс ээж болсон туршлагаа цуг хуваалцах болжээ. Жилл, Эрин хоёр жирэмсний туршид бие биенээ дэмжсэн. Нэг өдөр хоёул хүүтэй болсондоо хөл нь газар хүрэхгүй баярлацгааж байна. Тэд саяхнаас нэг дүүрэгт ойрхон амьдарцгаах болжээ, 5-хан минут алхаад л нэгнийдээ хүрнэ. Жилл, Эрин хоёр цаашид ч гэсэн бие биедээ боломжоороо тусалж байхаар төлөвлөжээ. Арга ч үгүй биз ээ, тэд одоо нэг л сонирхолтой болцгоосон шүү дээ.

4
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *