Гэрийн тэжээмэл амьтдын хачирхалтай 9 зуршил

0

Бид гэрийнхээ бас нэг гишүүн болсон гэрийн тэжээмэл амьтнаа маш сайн ойлгодог гэж боддог боловч заримдаа тэд маань гэмгүй сайхан царайлж байгаад хачин хачин юм хийж эзэн болсон биднийгээ галзууруулах шахдаг.

Яагаад муур өөрийнхөө хоолны савнаас биш бусад өөр савнаас уус уудаг вэ?

Хордохоос айж байгаа нь тэр. Ширээн дээр мартсан аяганаас цайны үлдэгдэл, усны цорго, жорлонгийн суултуураас хүртэл ус уудаг энэ амьтан түүнд тусгайлан зориулж бэлдсэн савнаас ус уудаггүй нь түүний зөрүүд зантай ямар ч холбоогүй юм шүү.

Гэрийн тэжээмэл болохоос хэдэн сая жилийн өмнө энэ амьтан бусад араатны барьсан амьтны үлдэгдлээр хооллодог байсан ба тэр үлдэгдэл нь хэр удсан, муудсан үлдэгдлийн микроб нь ойрын ус руу орсон эсэхийг мэдэхгүй учир муур хоол идсэн газрын ойр ус уудаггүй байжээ.

Гэрийн тэжээмэл амьтдын хачирхалтай 9 зуршил 1

Зараа яагаад шөнө шал дэвслээд байдаг вэ?

Зараа бол шөнийн амьдралтай амьтан бөгөөд өдөржин унтаж байгаад шөнө гарч жижиг хорхой шавьж, заримдаа хулгана, мэлхий хүртэл иддэг. Хэдийгээр гэрийн тэжээмэл зараанд хоол ундыг нь бэлдэж өгдөг боловч зараа шөнөөр хоол унд хайж диван, шкафны ар зэрэг булан тохой бүхий газраар хэсч ан хайдаг билээ. Энэхүү анчны инстинкт, биологийн хэмнэл нь шөнөөр түүнийг босгох ба үүнд ходоод дүүрэн байх эсэх нь хамаагүй. Зарааны явдал, түүний урт хумс, савраас шалтгаалж явж байгаа биш дэвсэлж байгаа мэт санагддаг билээ.

Гэрийн тэжээмэл амьтдын хачирхалтай 9 зуршил 2

Яагаад муур хамаг юмыг хөмөрч хаядаг вэ?

Болхи боодой болохоороо биш гэдэг нь ойлгомжтой. Ер нь муур бол маш сэргэлэн, тэнцвэрээ олохдоо дэндүү гэмээр амьтан. Хэрвээ муур аягатай цай дайраад компьютер луу чинь асгавал тэр таны анхаарлыг татах юм уу эсвэл өвчтэй байгаагийн шинж. Муур бас их тогтворгүй ааштай учраас тэдний тэр хиймэл болхи, хамаг юм татаж унагаасан занг засах нь тийм ч амар биш. Шийтгэвэл байдал бүр ч дордоно. Цорын ганц үр дүнтэй арга нь тэрхүү мууранд арай том, сул чөлөөтэй зай гаргаж өгөх юм. Чөлөөтэй, ганцаараа байх боломж нь энэ амьтныг тайтгаруулж, элдэв ухаангүй үйлдэл хийх нь багасдаг байна.

Гэрийн тэжээмэл амьтдын хачирхалтай 9 зуршил 3

Яагаад нохой муурыг хөөдөг вэ?

Ердөө л сурсан зан нь тэр. Байгаль дэлхий дээр жижиг араатнууд хоорондоо маш их тэмцэлтэй байсаар ирсэн ба хүчтэй нь хүчгүйгээ устгах гэж оролдсоор ирсэн билээ. Бар нь чоно болон түүний бэлтрэгийг алах боломжийг алдана гэж үгүй бол чоно нь боломжтой нөхцөлд үнэг, цөөвөр чоно, арслангийн болон ирвэсийн зулзагыг устгаж орхино. Нохой муурын харилцаа ч гэсэн энэхүү дайсагналын үлдэгдэл болов уу.

Гэрийн тэжээмэл амьтдын хачирхалтай 9 зуршил 4

Тоть яагаад ярьдаг вэ?

Ярьж чаддаг учраас тэр. Сүүлийн үеийн судалгаагаар тоть нь бусад жигүүртнүүдээсээ хамаагүй илүү ухаантай болох нь тогтоогдсон ба  хүний үгийг дуурайж чаддаг нь түүний тархины өвөрмөц бүтэцтэй холбоотой юм байна. Тоть болон өөр шувууны мэдрэлийн эсийг харьцуулан судлах явцад бусад шувуунд байдаггүй тархины хэсэг тотинд байдаг гэдгийг судлаачид олж тогтоосон байна.

Тоть болон дууч шувууны тархинд “сурах цөм” хэмээн нэрлэдэг, дуу тогтоох болон түүнийг дуурайх чадварыг бий болгодог зүйл байдаг байна. Генийн шинжилгээгээр энэхүү “цөм” нь тотинд их өвөрмөцөөр байрлах ба нейроноос бүтсэн олон тооны “хучлагатай” гэнэ. Хучлага хэдий чинээ зузаан байна, тоть төдий чинээ авиа тогтоох, түүнийг дууриан давтах чадвар өндөртэй байх болно.

Гэрийн тэжээмэл амьтдын хачирхалтай 9 зуршил 5

Яагаад нохой таныг сонсох үедээ толгойгоо гилжийлгэдэг вэ?

Анхаарал төвлөрүүлж байгаа учраас. Яагаад ингэдэг талаар хэд хэдэн онол таамаг байх боловч толгойгоо гилжийлгэх нь болж байгаа үйл явцыг ойлгох гэсэн оролдлого гэдэг нь үнэн бололтой. Нохой эзэн нь өөртэй нь ярьж байна гэдгийг маш сайн ойлгодог ба харин яг юуны тухай ярьж байгаа талаар ямар нэг сигнал хүлээж авахын тулд толгойгоо гилжийлгэн анхааралтай сонсдог.

Гэрийн тэжээмэл амьтдын хачирхалтай 9 зуршил 6

Яагаад нохой хуцаж муур мяулдаг вэ?

Зөвхөн танд зориулж. Муур хоорондоо мяулж ярилцдаггүй бол нохойн ойрын төрөл болох чоно хоорондоо хуцдаггүй. (үгүйдээ л гэхэд насанд хүрсэн чоно ингэхгүй)

Нохой янз бүрийн нөхцөлд янз бүрээр хуцах ба тантай тоглож байх үедээ хуцах дуу нь танихгүй хүн хараад хуцах дуунаас эрс өөр. Хүн нохойн өөр өөрөөр хуцдагийг ялгаж сонсох чадвартай ба нохойн хуцах акустик чанар нь энгийн, ойлгомжтой, хүний чихэнд зориулагдсан гэдэг нь одоо нэгэнт тодорхой болжээ. Нохойн гаргах бусад дуу авиа нь “хүний чихэнд зориулагдсан” болох амар хялбар хуцалтаас ихээхэн ялгаатай.

Муурын хувьд ч гэсэн адилхан ба тэрхүү муур мяулж байна гэдэг нь танд сонсогдох гэж, таны анхаарлыг татах гэж л оролдож байгаа нь тэр билээ.

Гэрийн тэжээмэл амьтдын хачирхалтай 9 зуршил 7

Нохой унтахынхаа өмнө яагаад эргэлддэг вэ?

Чоно болон бусад нохой төст амьтад унтахынхаа өмнө орчноо 2 шалтгаанаар эргэн тойрдог. Эхлээд орчны өвсийг налуулж хатгахгүй болгохын тулд, хоёрт энэ хавьд буй могой зэрэг жижиг амьтдад зайлах цаг өгөх гэж тэр. Одоогийн гэрийн нохойнд энэ нь хамаагүй мэт боловч инстинкт гээч зүйлийг яах ч билээ дээ.

Гэрийн тэжээмэл амьтдын хачирхалтай 9 зуршил 8

Муур яагаад хайрцганд дуртай вэ?

Учир нь энэ бол нуугдах болон отолт хийх боломжтой газар. Муурын өвөг эцэг болох жижигхэн араатанд хамгийн жижиг боловч нуугдах боломжтой зүйл болгон чухал байж. Тэрхүү чухал газар нуугдаж, отолт хийж болохоос гадна өөрөөс нь өмнө нуугдах гээд орсон ан авч байж болох юм. Ийм газар олоод авсан муурын өвөг дээдэс эндээ тухтай гээч нь унтаж амарч, орчныг хянаж отолт хийдэг байжээ.

Одоогийн мууранд энэ зан чанар үлдэж хоцорсноос гадна модон болон цаасан хайрцаг нь маш дулаахан байдаг билээ.

Гэрийн тэжээмэл амьтдын хачирхалтай 9 зуршил 9

34
ХөөрхөнХөөрхөн
15
ГайхмаарГайхмаар
6
БахархмаарБахархмаар
5
ТэнэглэлТэнэглэл
4
ГоёГоё
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. terbumtan

    2016/01/24 at 18:47

    shaal solioyoi

  2. Azzaya

    2019/02/11 at 23:09

    Uneheer huurhun bas sonirholtoi yum aa amitan avah gej bgnmaa songohdoo zan aash turhiig ni sudalj avah geed
    Iluu sonirholtoi medeelel oruulaarai bayrlalaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *