Уилл Смитийн тухай хэний ч мэдэхгүй сонирхол татам 10 баримт

2

Кино урлагийн бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн алдартай жүжигчин, АНУ-ын тэрбумтан, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ хүртсэн уран сайхны кинонуудын гол дүрийг бүтээсэн эрхэм гээд түүний цол гуншин, нэр алдрыг дурдаад байвал дуусахгүй биз ээ. “Independece Day”, “Men in Black” болон “I am Legend” зэрэг киногоороо бидний танил болсон жүжигчин залуугийн тухай та хэр их зүйлийг мэдэх вэ? Хамтдаа түүний тухай сонирхолтой баримтуудтай танилцъя.

10. Жинхэнэ нэр

Түүнийг хүмүүс Уилл Смит гэх нэрээр нь сайн мэдэх бөгөөд эцэг, эхээс өгсөн жинхэнэ нэрийг нь төдийлөн сайн мэдэхгүй болов уу. Түүний жинхэнэ нэрийг Уилл Кэрролл Смит (Will Carroll Smith) гэдэг. Тэрээр 1968.09.25-нд төрсөн бөгөөд өдгөө 50 настай юм. Найз нөхөд болон дотны хүмүүс нь түүнийг “Fresh Prince” буюу шинэ ханхүү хэмээн хочилдог байна.

 

9. Эцэг эх болон бага нас

Жүжигчин залуу хар багаасаа дутагдаж, гачигдах зүйлгүй хангалуун амьдралд өсжээ. Түүний эцэг нь хөргөгчний үйлдвэрт ажилладаг байсан бол ээж нь сургуульд удирдах албан тушаал эрхэлдэг байв. Харин сонирхолтой нь түүний амьдарч байсан газрын хөршүүд олон төрлийн шашинтай хүмүүс байсан бөгөөд “Үнэн алдартан”, “Католик” болон “Лал”-ын шашинтнууд амьдардаг байжээ.

 

8. Боловсрол

Боловсролын хувьд алдартай кино од эхлээд Филадельфи хотод орших католик шашинтны сүмд “Baptist” буюу адислагч хийж байсан бөгөөд “MIT”-ээс түүнд тэтгэлэг олгох болсон ч тэрээр сурахаас илүүтэй урлагийн карьерийг сонгосон байна. Саяхны нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа энэ талаар: “SAT-ийн маань оноо хангалттай байсан. Сургуульд орох боломж надад бусадтай харьцуулахад их байлаа. Учир нь манай ээжийн найз боломжийн сайн сургуульд ажилладаг байсан юм” гэж хэлсэн байна. 18 насандаа олонд танигдах гараагаа амжилттай эхэлж, халаасаа зузаатгах болгох болсон түүнд сургуульд сурах шаардлага байгаагүй нь лавтай.

 

7. Карьер

Түүний хүүхэд насны шүтээн нь “Grandmaster Flash” байсан бөгөөд Уилл Смит яг түүн шиг хувцаслаж явах дуртай байжээ. Харин 16 настай байх үедээ Жефф Таун (Jeff Town) гэх залуутай танилцаж, сайн найзууд болсон бөгөөд хамтдаа реп дуу гаргаж, хип хоп чиглэлээр уран бүтээл хийж эхэлжээ. Тэдний хамтлагийн нэрийг “Duo DJ” гэдэг байсан бөгөөд “Jazzy Jeff” болон “The Fresh Prince” хэмээх тайзны нэртэй болцгоосон байна. Хийсэн уран бүтээлүүд нь чанартай байснаас гадна “American Musiс Awards” наадмын шилдэг реп дууны номинацад хүртэл өрсөлдөж байсныг дурдах хэрэгтэй болов уу.

 

6. Кино урлагт хөл тавьсан мөч

Уилл Смит нийт тоглосон кинонуудаасаа асар их хэмжээний мөнгө олсон гэхэд буруудахгүй. 16-20 кинонд гол болон туслах дүрийг бүтээж, ойролцоогоор 100 гаруй сая долларыг халаасалсан байна. Түүний тоглосон нийт кинонуудын ашиг гэхэд 6.6 тэрбум доллар ба энэ амжилтаараа “Box Office”-ийг олон удаа тэргүүлж байсан.

Уилл Смит бол тоглосон 8 кино нь дараалж “Box Office”-ийг тэргүүлсэн анхны жүжигчин юм. Мөн тэрээр “Ali” болон “The Pursuit of Happiness” зэрэг кинонуудын дүрээр Оскарын шагналыг атгаад алдсан билээ. Түүнд хамгийн их ашиг авчирч болох байсан кино бол “Independence Day” бөгөөд энэ кино 817 сая долларын ашиг олж байжээ. Гэвч тэр энэ кинонд тоглохоос татгалзсан юм.

 

5. Нэмэлт мэдээ

Жада Пинкетт Смит болон жүжигчин залуу хоёр Холливудын алдартай хосуудын нэг боловч, Уилл Смит өмнө нь амьдрал зохиож байжээ. Өөрөөр хэлбэл одоогийн эхнэртэйгээ учрахаас өмнө 3 эмэгтэйтэй дэр нэгтгэж байв – тэдгээрийн нэг нь 1992 онд гэр бүл болж байсан Шери Кампино бөгөөд тэдний дундаа Трей гэх хочтой нэг хүү хорвоод мэндэлж байжээ.

Тэр улс төрд ардчилсан намыг дэмждэг. 5000 долларыг Барак Обамагийн сонгуульт ажилд хандивлаж байсан удаа түүнд бий. Мөн ерөнхийлөгчдөд гардуулах “Noble”-ийн энх тайвны шагналын үйл ажиллагааг хөтөлж байсныг дурдах хэрэгтэй байх. Түүнчлэн Уилл Смитийг “Forbes” сэтгүүлээс Америкийн хамгийн баян 40 хүний нэгээр тодруулж байв.

 

4. Шашин шүтлэг

Өмнө нь хэлсэнчлэн Уилл Смит Филадельфи хотод адислагч хийдэг байсан. Багагүй хугацаанд католик сүмд адислагч хийсэн ч зүрх сэтгэл нь урлаг руу эргэлт буцалтгүй урвасан гэхэд болно. Өнөөдөр тэрээр ямар ч шашин шүтдэггүй “бурхангүй” хүн гэж хэлэхэд буруудахгүй. Гэвч тэр жил бүр католик болон бусад шашны сүмүүдэд олон сая доллар хандивладаг байна. Тэр өөрийнхөө хийж байгаа зүйлд итгэх нь хамгийн том дэмжлэг гэж боддог гэнэ.

 

3. Тэр хүүдээ маш их хайртай

1998 онд гаргасан дуу болох “Just the Two of Us” дуун дээр түүний том хүү Трей дуулдаг. Уилл Смит дүүтэйгээ хамтарч ажиллуулдаг студийнхээ нэрийг хүртэл “Treyball Production” гэж хүүгийнхээ нэрээр нэрлэж байжээ. Мөн өөрийн хүү Жэйдентэй хамт “After Earth” кинонд гол дүрийг бүтээсэн.

Энэ бүгдээс харахад түүнийг ямар сайн болохыг, үр хүүхдүүддээ хэр их хайртайг нь харж болно.

 

2. Оскар хүртэх сайхан боломжоо алдаж байсан

2012 онд үзэгчдийн хүртээл болсон “Django Unchained” кинонд туслах дүр бүтээхийг түүнд найруулагч Тарантино санал болгосон ч тэрээр татгалзсан бөгөөд үүний шалтгаан нь Уилл Смит гол дүрд тоглохыг хүссэн байна. Харамсалтай нь найруулагч түүнийг биш Леонардо ДиКаприог сонгож байжээ.

Уилл Смит найруулагчид гол дүрд тоглохгүй ч ДиКаприогийн тоглох гол дүрийг кинонд өөрийнх нь тоглох дүрд алуулахаар зохиолыг өөрчлөхийг хүссэн ч бас л бүтэлгүй болсон байна.

 

1. Уилл Смит болон түүний эхнэр хүүхдүүдэд зориулсан үйлчилгээг нэвтрүүлсэн

Тэд Холливудын завгүй хосууд ч гэлээ Лос Анжелес хотод өөрсдийнхөө хөрөнгөөр “Хүүхдийг Хамгаалах Үйлчилгээ” гэх газрыг байгуулжээ. Тэд энэ газрыг байгуулах санааг анх 20 настай залуу 13 настай дүү охиноо тэврээд сууж байгаа зургийг хараад олсон ба тэд ийм явдал байж болохгүй гэж үзсэн учир хүүхдүүдийн сайн сайхны төлөө уг газрыг байгуулсан ажээ.

6
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *