Эмэгтэй хүний хувьд өөрийгөө хүндэтгэх үзэл маш чухал бөгөөд үүний 9 ач тусыг мэдэж авцгаая

4

Өөрийгөө хүндэтгэх үзэл /өөрөөр өөртөө итгэлтэй байдал гэж хэлж болно/ бага байснаар харилцаанд сөргөөр нөлөөлж, төвөг учруулдаг.

Харин их байх нь мэдээж хэрэг аз жаргалтай харилцааг шууд бий болгохгүй ч, хүсэж байгаа болон юу хүртэх ёстойгоо илүү сайн мэдэх, болохгүй зүйлийг тэнд нь үлдээх хүч чадал хайрлана.

Ингээд эмэгтэй хүн өөрийгөө хүндэтгэх үзэлтэй байснаар хийж чадах 9 зүйлийг танилцуулж байна.

1. Өөртөө итгэлтэй хүмүүс бусдад таалагдаж байгаа болов уу гэж санаа зовнихгүй – гарцаагүй таалагдана гэдэгт итгэлтэй байдаг

Өөрийгөө хүндэтгэх үзэлтэй хүмүүс бусдаар хүндлүүлж чаддаг ба хэн нэгэн өөрийнх нь талаар юу гэж бодож байгаа бол гэдэгт огтхон ч санаа зовдоггүй. Тэд өөрсдийгөө сайн хүмүүс гэж итгэдэг ба цаг хугацаа үүнийг харуулна гэж боддог. Өөрийгөө хүндэтгэх үзэл бусад хүн таныг юу гэж бодож байгаатай ямар ч хамаагүй. Нэг ёсондоо өөрийгөө хүндэтгэх үзэлтэй эмэгтэй хүн таалагдаж буй залуугийнхаа хажууд биеэ барьж, айж, сандралгүй байж чадна гэсэн үг юм.

2. Өөртөө итгэлтэй хүмүүс харилцаа үнэхээр болж бүтэхгүй байх үед орхиж чаддаг

Энэ нь тэд буруу зүйл хийсэнтэй холбоотой биш. Яагаад гэвэл хүн бүр хоорондоо тохирох албагүй. Заримдаа хоёр хүн хоорондоо таарч тохирохгүй байх явдал цөөнгүй байдаг. Ийм нөхцөл байдал хэнийг нь ч дордуулахгүй – амьдралд тохиолддог л зүйл. Өөртөө итгэлтэй эмэгтэй, эрэгтэй хүн харилцаагаа цааш үргэлжлүүлэхийг хүсэхгүй байвал харилцаандаа цэг тавьж чаддаг байна.

3. Өөртөө итгэлтэй эмэгтэй хил хязгаарыг зөв тогтоодог

Өөрийгөө хүндэтгэх үзэл их байх болон хувийн хил хязгаар эрх тэгш харилцааг бий болгодог. Энэ нь эмэгтэй хүн өөрийн хэрэгцээ болон сэтгэл хөдлөлийг бүхний эхэнд тавих ба бусад хүмүүсийн хэрэгцээ, сэтгэл хөдлөл ямар байгааг огтхон ч хайхрахгүй.

Өөртөө итгэлтэй эмэгтэй хүн харилцаанд юуг хүлээж авах, юуг хүлээж авахгүй байх, юуг зөвшөөрөх, эс зөвшөөрөх зэргийг сайн мэддэг. Тэр бүхнийг хэн хэндээ ашигтай байхаар бодолхийлж байгаагаа мэдрүүлдэг. Энэ төрлийн эмэгтэй асуудлыг дотроо нууцлахгүй. Эр хүний хүслийг хэтрэхээс сэргийлж, хянаж чадна.

4. Өөртөө итгэлтэй эмэгтэй гаргаж буй шийдвэртээ үнэнч байдаг

Тэд өөрийн шийдвэрийг гаргаж чаддаг ба үр дагавар нь ямар ч байсан нүүр тулгарахад бэлэн байдаг. Өөрийгөө хүндлэх үзэлтэй хүмүүс хийж буй үйл хөдлөлдөө эргэлздэггүй, тэд зөв гэж бодсон зүйлээ л хийдэг.

5. Өөртөө итгэлтэй эмэгтэй онгирдоггүй

Тэдэнд өөрийгөө шилдэг нь гэдгийг дэлхий даяар зарлан тунхаглах шаардлага байдаггүй. Зөвхөн найдваргүй хүмүүс л нэр төрөө алдахаас эмээдэг, яагаад гэвэл тэд айдсаа нууж, ололт амжилтаа бусдад гайхуулахыг илүүд үздэг байна.

6. Өөртөө итгэлтэй эмэгтэй үүрэг хариуцлагаа ухамсарладаг

Үйл хөдлөл болон сэтгэл хөдлөлийн хувьд. Тэд өөрийнхөө аз жаргалгүй байгаад хажуу дахь хүнээ огтхон ч буруутгадаггүй. Тэд хажуу дахь хүнээ буруутан гэж бодохыг хүсдэггүй.

Ямар ч нөхцөлд энэ төрлийн эмэгтэйчүүд үүрэг хариуцлагаа ухамсарлаж чаддаг, түүнийгээ дагаад ид шидийн гэмээр өөрчлөлтийг ч хийх нь бий. Тэд гаргасан алдаан дээрээсээ суралцаж, үүрэг хариуцлагатай байж, улам урагшлахыг юу юунаас илүү эрхэмлэдэг.

7. Өөртөө итгэлтэй эмэгтэй бусдыг байгаагаар нь хүлээж авдаг

Өөртөө итгэлтэй хүмүүст хиймэл маск хэрэггүй, бөгж эсвэл бичиг баримт зэрэг нь тэдний юу мэдэрч байгааг илтгэхгүй. Тэд бусдыг байгаагаар нь хүлээж авах ба хайр сэтгэлийн тал дээр хамтрагчаасаа их зүйлийг шаардалгүй, амьдралын хэмнэлээр урагшлахыг илүү үздэг байна.

Гэвч энэ нь тэд өөрийг нь гэхгүй байгаа эр хүнийг хайрласаар байна гэсэн үг биш юм. Хэдий тийм ч, тэд зөв цагтаа зөв зүйлийг хэрхэн хийхээ мэдэж байдаг. Ямар ч үерхэл, нөхөрлөлийг дараагийн шатанд аваачихын тулд тэд бүгдийг хийнэ.

8. Өөртөө итгэлтэй эмэгтэй сөрөг харилцааг дуусгавар болгодог

Тэд хайрыг хүртэхгүй, хүндлүүлэхгүй, халамжлуулахгүй байвал, тэд орхихоос хэзээ ч эмээхгүй. Учир нь тэд илүү сайнтай учирна гэдгээ хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байдаг. Тэд харилцаанд юу болж байна, юу болохгүй байна гэдгийг аль эртнээс мэддэг ба хэрэв цааш үргэлжлүүлэхэд үнэхээр хүндрэлтэй санагдвал цэг тавихад бэлэн байдаг нь нууц биш юм.

Найдваргүй хүмүүс болохгүй байгаа зүйлд цэг тавьж чадалгүй цааш үргэлжлүүлсээр байдаг, учир нь ингэх ёстой гэж буруу боддог. Гэвч өөртөө итгэлтэй эмэгтэй хүн өөрийгөө эхлээд хайрлаж сурвал, хайр гэдэг зүйлийг мэдрүүлэхгүй байгаа бүх зүйлд цэг тавьж сурдаг гэдэгт итгэдэг.

9. Өөртөө итгэлтэй эмэгтэй ухаалаг сонголт хийдэг

Өөртөө итгэлтэй хүмүүс тархи болон зүрхээ сонсож, оновчтой сонголт хийж чаддаг. Өөртөө итгэлтэй хүмүүс мөн өөр бусдаас цаг ямагт суралцаж байдгийг энд дурдах хэрэгтэй байх.

40
БахархмаарБахархмаар
12
ГоёГоё
11
ХөөрхөнХөөрхөн
8
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
5
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Буянхишиг Буянаа

    Буянхишиг Буянаа

    2018/10/06 at 18:59

    Undral Undral Undral

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *