iPhone-ыг энергийн үүсгүүр болгож хувиргах болор шиг тунгалаг нарны хавтангууд

0

Өнөөдөр зах зээл дээр байгаа ухаалаг гар утаснууд нь дэлгэцийнхээ хэмжээгээр өрсөлдөж байна. Харин саяхан эрдэмтэн судлаачид дэлгэц, цонх болон бусад нэвт гэрэлтдэг гадаргуунуудыг энергийн цэвэр эх үүсвэр болгож хувиргадаг 100% нэвт гэрэлтэж харагддаг нарны хавтангуудыг бүтээжээ. Мичиганы улсын их сургууль байшингийн цонхноос эхлээд гар утасны дэлгэц гэх мэт бүхий л зүйлд ашигласнаар харагдах орчинд саад болохгүй ч энергийг цуглуулж болох энэхүү болор адил тунгалаг нарны баяжуулагч төхөөрөмжийг бүтээсэн байна.

iPhone-ыг энергийн үүсгүүр болгож хувиргах болор шиг тунгалаг нарны хавтангууд 1
Мичиганы улсын их сургуулийн инженерийн коллежийн судлаачдын багийнхны бүтээл [tweetable]энэ технологи нь хүний нүдэнд үл үзэгдэх нарны гэрлийн тодорхой долгионуудыг шингээдэг бичил органик молекулууд дээр суурилжээ[/tweetable]. Тус сургуулийн химийн инженерчлэл, материалын шинжлэх ухааны профессор Richard Lunt хэлэхдээ “Бид дан хэт ягаан туяа болон ойролцоо хэт улаан долгионыг цуглуулж, хэт улаан туяан дахь өөр долгион болгон тохируулж чадна.” гэжээ.

Шингээгдэж авсан гэрлийн долгионууд пластик нарны баяжуулагч төхөөрөмжийн ирмэгт хавхлагдах ба тэнд байх фотовольтайк хэсгүүд гэрлийн долгионуудыг цахилгаан болгон хувиргадаг байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *