Гар хангалгын талаарх цуу ярианууд илчлэгдлээ

0

Олонх хүний хувьд гар хангалга гэдэг нь ил тод гарчиг болгон дурдахад хориотой зүйл мэт санагддаг. Эрчүүд энэ тал дээр тоглоом наргиа байдлаар ярьж, харин эмэгтэйчүүд хэдэн хундага дарсны дараа өөр зуураа сэм шивнэлддэг. Гэвч энэ асуудлаар үнэнээсээ нухацтай ярилцах нь тун ховор. Гэтэл үнэн хэрэгтээ гар хангалга гэдэг нь хүний эрүүл саруул, онцгой үйл хөдлөл юм байна.

Шинжлэх ухааны талаас:

Бидний амьтнаас ялгарч, хүн гэж нэрлэгдэх шалтгаан юу вэ? Энэ асуултанд олон янзын хариултыг өгч болох боловч нийтлэлийн гарчигтай холбож үзвэл [tweetable]хүний нэг өвөрмөц шинж чанар нь гар хангалгыг харьцангуй олон хийдэг явдал[/tweetable] юм. Хэдийгээр зарим нэг амьтад өөрийгөө жаргаах явдал ажиглагддаг ч хүн шиг хийх нь үгүй.

[tweetable]Гар хангалга хийх ёстой нэг шалтгаан нь эрэгтэй хүний хувьд шинэ, залуу эр бэлгийн эс бий болох зайг үүсгэх юм[/tweetable]. Эмэгтэй хүний бие дэх өндгөн эс шинэ, залуу эр бэлгийн эсийг хүлээж авах нь илүү байдаг аж. Бэлгийн харьцаанд орохгүй удах тохиолдолд гар хангалга хийснээр хуучин, хөгшин эр бэлгийн эсийг гадагшлуулж, шинэ эс бүрдэх орон зайг гаргаж өгч байгаа хэрэг юм.

Гар хангалгын талаарх цуу ярианууд илчлэгдлээ 1

[tweetable]Эмэгтэй хүний хувьд гар хангалгын тусламжтайгаар дур ханах нь түгээмэл байдаг[/tweetable]. Мөн эр бэлгийн эсийг илүү удаан хадгалахад тусалдаг байна. Түүнээс гадна дур ханалтыг өдөөх гар хангалга нь эмэгтэйчүүдэд сексийг илүү ихээр хийх хүсэл төрүүлж, энэ нь цаашлаад үр тогтох боломжийг нэмэгдүүлдэг.

Гар хангалгын талаарх цуу ярианууд илчлэгдлээ 2

Гар хангалгын үр ашиг:
Гар хангалгын үр ашгийг дурдсан жагсаалт үр тогтоохгүйгээр дур ханах, өөртөө таашаал өгөх төдийгөөр хязгаарлагдахгүй. [tweetable]Гар хангалгаар үүсгэгдсэн дур ханалт нь биед эндорфин буюу аз жаргалын дааврыг ялгаруулдаг[/tweetable]. Энэ даавар нь стрессийг арилгаж, нойр хулжихыг үгүй болгож, метаболизмыг өсгөж, сексийн дур хүслийг нэмэгдүүлдэг.
[tweetable]Өөрөө эсвэл хамтрагчийнхаа тусламжтайгаар дур ханаснаар толгой таллаж өвдөхийг ч намдааж болдог[/tweetable] байна.

Алган дээрх үс болон батганы тухайд:
[tweetable]Гар хангалга нь алганд үс ургуулж, хараагүй болгож эсвэл ирээдүйн бэлгийн харилцааг сүйрүүлдэг тухай яриануудыг март[/tweetable]. Олонх мэргэжилтнүүд энгийн гар хангалга нь хэн нэгний хамтрагчтайгаа бий болгох сексийн амьдралыг илүү тааламжтай болгодог гэж үздэг. [tweetable]Гар хангалга хийх нь батга үүсэхэд нөлөөлдөг гэсэн хөгшин хатагтай нарын яриаг ч тоох хэрэггүй[/tweetable]. Эрэгтэйчүүдийн сексийн дур хүсэл нь эрэгтэйчүүдийн дааврыг өсгөдөг ба энэ нь батга үүсгэдэг даавартай адилхан байдаг. Онолын хувьд урт хугацаанд үргэлжилсэн гар хангалга нь андроген дааврын тэнцвэрт бус байдлаас үүдэн батга үүсгэж болно. Гэхдээ олон арьсны эмч нар үүнтэй санал нэгддэггүй.

Хэр их байх ёстой тал дээр:
Хэтэрсэн гар хангалга – Өдөр бүр, өдөрт хэд хэдэн удаа эсвэл хэдэн жилээр үргэлжилсэн гар хангалга нь бие махбодид сульдах, үс унах, мартах, хараа муудах, цавь өвдөх нөлөө үүсгэж магадгүй. Мөн бэлгийн сулрал ч үүсгэж мэднэ. Ноцтой гар хангалгын хэлбэр нь хувийн амьдрал болоод ажил мэргэжлийн талбарт нөлөөлөх аюултай.

6
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2014/08/26 at 02:43

    Lets wankin’

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *