Тасалгааны цэцэг, ургамлыг зөв арчилж цэвэрлэх, эрүүл бас өнгө үзэмжтэй байлгах 9 зөвлөгөө

0

Тасалгааны цэцэг, ургамал гэрт үзэмж нэмэхээс гадна агаар цэвэршүүлэн хүний эрүүл мэнд, сэтгэл санаанд ч эерэг нөлөө үзүүлж байдаг билээ. Манай сайт уншигч танд интерьерийн салшгүй нэгэн хэсэг болсон тасалгааны цэцгийг хэрхэн зөв цэвэрлэж, эрүүл, өнгө үзэмжтэй байлгах тухай 9 зөвлөгөөг хүргэхээр бэлдлээ.

1. Цэцгээ цэвэрлэх цаг болсныг хэрхэн мэдэх вэ?

© YAYImages / Deeppositphotos

Тасалгааны цэцэгт цэвэрлэгээ маш чухал. Гэвч тэднийг цэвэрлэх цаг болсныг хэрхэн мэдэх вэ? Тэгвэл та навчийг хуруугаараа арчих эсвэл навч руу үлээх үед мэдэгдэхүйц тоос шороо босч байгаа эсэхийг шалгахад л хангалттай.

Цэвэрлэхдээ даралт багатай усаар шүрших эсвэл шүршигч ашиглан услах зэргээр цэвэрлэх ба ус нь хэт халуун эсвэл хэтэрхий хүйтэн байхаас зaйлсхийх хэрэгтэй.

 

2. Шүршүүрт тавих

© Madhourses / Depositphotos , © SvetlanaIs / Depositphotos

Богино хугацаанд тасалгааны цэцгийг сайтар цэвэрлэхийг хүсдэг бол шүршүүрт тавихад л хангалттай ажээ. Гэхдээ жижиг хэмжээтэй эмзэг цэцгийг тосгуурт тавьж угаах хэрэггүй. Түүнчлэн бороотой өдөр цэцгээ гадна тавьж байгалийн жам ёсоор цэвэрлэх ч боломж танд бий. Ингэж цэвэрлэх тохиолдолд цэцгийн тань саванд илүүдэл ус зaйлуулах нүх байгаа эсэхийг шалгах нь зүйтэй.

 

3. Шүршигч хэрэглэх

© TSViPhoto / Depositphotos

Шүршүүр лүү зөөх боломжгүй мөлхөө цэцэг эсвэл тухайн цэцгийг даралт ихтэй шүршүүрт оруулах нь эрсдэлтэй гэж үзсэн тохиолдолд дээр дурдсанчлан ус шүршигч ашиглан цэцгийг цэвэрлэх боломжтой.

 

4. Хатаж гандсан цэцгийг түүж хаях

© Alena1919 / Depositphotos

Хатсан, шарлаж гандсан цэцэг, навчийг тасалж хаях нь цэцэг цэвэрлэгээний нэг хэсэг гэдгийг бүү мартаарай. Зарим ургамлын хувьд гандсан навч, цэцгийг гараараа таслах боломжтой байдаг бол зарим ургамалд заавал хайч ашиглан үндэстэй нь ойр тайрах хэрэгтэй байдаг тул ямар ургамал цэвэрлэх гэж байгаагаасаа хамааран өөр төрлийн аргуудыг хэрэглэх боломжтой. Ийнхүү хатсан навч, цэцгийг авч хаях нь хортон шавж үүрлэх, мөөгөнцөр үүсэхээс сэргийлдэг аж.

 

5. Зарим төрлийн ургамлыг усаар цэвэрлэж болдоггүй

© AlesMunt / Depositphotos , © succo / Pixabay

Хуягт эсвэл үсэрхэг гадаргуутай ургамлыг гэмтэхээс сэргийлж сойзоор арчиж цэвэрлэдэг ажээ. Ингэхдээ хүүхдийн зөөлөн үстэй сойз сонгон авч хана будаж байгаа мэт хөдөлгөөнөөр арчдаг байна.

 

6. Өдөн тоос шороо цэвэрлэгчээр арчих

© HayDmitriy / Depositphotos , © eltoneiara / Depositphotos

Өдөн тоос шороо цэвэрлэгч нь гэр ахуйн тавилга хэрэгслийг тоос шорооноос цэвэрлэхээс гадна том навчим ургамлыг цэвэрлэхэд ч хэрэглэгддэг.

 

7. Чийгтэй алчуураар арчих

© Valerii_Honcharuk / Depositphotos

Хэрэв та цэцгийг байрнаас нь хөдөлгөхгүйгээр цэвэрлэхийг хүсвэл чийгтэй порлон эсвэл алчуураар нэг гараараа арчиж цэвэрлэх боломжтой. Мөн хортон шавж ихэвчлэн навчны доор үүрлэсэн байдаг тул ийн цэвэрлэх үедээ шалгах нь зүйтэй.

 

8. Гадил жимсний хальс навчийг өнгөлөг болгоно

© AHatmaker / Depositphotos , © VikaKhalabuzar / Depositphotos

Гадил жимсний хальсны дотор хэсгээр навчийг арчаад навч дээр наалдсан үлдэгдлийг алчуураар арчиж цэвэрлэснээр навч гэрэлтсэн, өнгөлөг болдог ажээ.

 

9. Цэвэрлэгч бүтээгдэхүүн хэрэглэх

© Yuliia1991 / Depositphotos

Саван нь ургамлын хортон шавжийг устгах үйлчилгээ үзүүлдэг. Гэхдээ 500 гр усанд 2 цайны халбага шингэн саван хийж цэвэрлэх дүрмийг баримтлах хэрэгтэй. Хэрэв савангаа ихдүүлсэн тохиолдолд халуун орчинд навч түлэгдэх эрсдэлтэй байдаг аж.

Зарим ургамлын хувьд зориулалтын цэвэрлэх бодист хэт эмзэг байдаг тул цэцгийн жижиг хэсэгт туршилтын хэлбэрээр түрхэж үзсэний дараа цэвэрлэгээнд хэрэглэж хэвшээрэй.

Таны хувьд тасалгааны ургамлаа хэрхэн цэвэрлэдэг вэ?

8
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *