Ердөө 24-хөн цагийн дотор амьдрах сууцаа хэвлэж бүтээдэг болохнээ

0

Өмнөд Калифорний их сургуулийн аж үйлдвэрлэл болон системийн инженерчлэлийн профессор Bahrokh Khoshnevis бүлэг эрдэмтдийн хамт ердөө 24-хөн цагийн дотор бүхэл бүтэн байшин хэвлэн гаргадаг технологийг бүтээжээ. Сontour crafting хэмээн нэрлэгдэж буй энэхүү 3D хэвлэлийн технологийг Hall of Fame-ын үндэсний зохион бүтээгчид хийгээд НАСА сонирхож байгаа нь гайхмаар хэрэг биш юм. Үл хөдлөх хөрөнгөтэй болох зардлыг багасгах энэ технологийн барилгыг хэвлэх явцад цахилгаан, агааржуулагч, ус дамжуулах хоолой зэргийг суулгаж тогтоох юм байна. Ердийн барилга барихтай адил ганц зүйл нь суурь тавих бөгөөд бетоноор барилгыг хэвлэх явцад хэвлэгч төхөөрөмжийг өргөгч цамхаг ашиглан дээш доош болгох аж. Профессорын өгүүлснээр энэ процессыг ашиглан нэг байшин эсвэл тус бүр өөр загвартай байшингуудын цогцолбор хороолол барих боломжтой гэжээ. Дээр дурдсан томоохон байгууллагуудаас гадна нүсэр том барилгуудыг барихад 3D хэвлэлийг ашиглахаар хэд хэдэн компаниуд саналаа ирүүлээд байгаа юм байна. Технологи нь бетон ашиглахын зэрэгцээ хананы дулаалга, дээвэр зэрэгт ашиглах олон төрлийн материалуудыг ашиглах боломжтой аж.
Ердөө 24-хөн цагийн дотор амьдрах сууцаа хэвлэж бүтээдэг болохнээ 2

Ердөө 24-хөн цагийн дотор амьдрах сууцаа хэвлэж бүтээдэг болохнээ 3

[embedyt]https://www.youtube.com/watch?v=31jkjsZPjtQ[/embedyt]

[embedyt]https://www.youtube.com/watch?v=5ZuukXXEFPg[/embedyt]

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. zochin

    2014/04/29 at 01:17

    zaza odoo baishin barilgaa ingeed baridag bolchihwol amidral vnen hyalbap bolohnee

  2. зар

    2014/04/30 at 00:35

    Байшингийн загвар канондоно, канондуулна

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *