Дахин дахин ургуулан хэрэглэж болдог 8 төрлийн хүнсний ногоо

1

Манай орны нөхцөлд дандаа шинэ хүнсний ногоо идэх боломж байдаггүй. Гадаах хөрсөнд тарьж ургуулдаг хүнсний ногоонуудыг зооринд хадгалсанаар нь хэрэглэж болох боловч хавар орой, зуны цагт шинэ ногоо хэрэглэх боломжгүй. Гэхдээ зарим төрлийн жижиг ургамлуудыг гэрт тарьж ургуулах боломжтой. Ингэхээр [tweetable]энэ нь жилийн дөрвөн улирлын аль ч үед зарим шинэ хүнсний ногоонуудыг хэрэглэж болно гэсэн үг юм[/tweetable]. Дараах 8 төрлийн хүнсний ногоог дахин дахин ургуулан хэрэглэж болдог юм байна.

1. Ногоон сонгино
Дахин дахин ургуулан хэрэглэж болдог 8 төрлийн хүнсний ногоо 2
Үндэснээс нь дээш 3 см орчим хэсгийг үлдээсэн ногоон сонгиныг гэрэлтүүлэг сайтай өрөөнд бага зэрэг устай аяганд хийж ургуулдаг.

2. Сармис
Дахин дахин ургуулан хэрэглэж болдог 8 төрлийн хүнсний ногоо 3
Соёолсон сармисыг багахан устай шилэн аяганд хийгээд тавьчихвал соёо нь ургадаг. Сармисны соёо нь сармисыг бодвол зөөлөн амттай бөгөөд салат, гоймон болон бусад төрлийн хоолонд хэрэглэж болно.

3. Хятад байцаа
Дахин дахин ургуулан хэрэглэж болдог 8 төрлийн хүнсний ногоо 4
Хятад байцааг гэрэлтүүлэг сайтай өрөөнд үндэстэй хэсгээр усанд дүрж байрлуулахад дахин ургадаг. 1-2 долоо хоногийн хугацаанд ургуулаад шороон хөрстэй саванд шилжүүлэн суулгаж, бүтэн том байцаа болтол нь ургуулж болно.

4. Лууван
Дахин дахин ургуулан хэрэглэж болдог 8 төрлийн хүнсний ногоо 5
Луувангийн оройн хэсгийг багахан устай саванд хийж, цонхны тавцан дээр эсвэл гэрэл сайтай газар байрлуулаад ургасан үзүүрийг салатанд хийж болно.

5. Базилик
Дахин дахин ургуулан хэрэглэж болдог 8 төрлийн хүнсний ногоо 6
7-9 см урт иштэй огтолж авсан базиликыг устай саванд хийж, нарны шууд гэрэл тусах газарт байрлуулахад үндэслэдэг. Үндсийг 5 см орчим урт болох үед саванд шилжүүлэн суулгах хэрэгтэй.

6. Цоохор майлз
Дахин дахин ургуулан хэрэглэж болдог 8 төрлийн хүнсний ногоо 7
Цоохор майлзны уг хэсгийг огтолж аваад гүехэн бүлээн устай саванд хийж, нарны гэрэлд тавина. Суурины дунд хэсгээс ургасан навч өтгөрч эхлэх үед хөрсөнд шилжүүлэн суулгана.

7. Шанцайны ургамал
Дахин дахин ургуулан хэрэглэж болдог 8 төрлийн хүнсний ногоо 8
Шанцайны угийг 1,3 см гүехэн усанд дүрж тавина. Усыг багасгалгүй яг энэ хэмжээнд нь барих ба хэд хоногийн дараа үндэс, шинэ навчнууд гарч ирэх үед хөрсөнд шилжүүлэн суулгана.

8. Яншуй
Дахин дахин ургуулан хэрэглэж болдог 8 төрлийн хүнсний ногоо 9
Яншуйны ишийг устай шилэн аяганд хийнэ. Үндэс хангалттай урт болох үед хөрсөнд шилжүүлэн суулгаад гэрэл сайтай газар тавина. Хэдхэн сарын дотор ваар дүүрэн яншуйтай болно.

9
ХөөрхөнХөөрхөн
7
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

15 Сэтгэгдэл

  1. Жимсээ

    2014/04/29 at 01:16

    маш хэрэгтэй мэдээллүүд байна баярлалаа, гэртээ ургуулсан ногоогоороо хоол зууш хийнэ гэдэг үнэхээр гайхалтай

  2. on

    2014/04/29 at 01:21

    zaa gerte suuj nogoonii aj ahui erhlnee ern

  3. muu ezegtei :P

    2014/04/29 at 13:41

    goyo yum bn

  4. отгоо

    2014/04/29 at 13:52

    маш хэрэгтэй зөвлөмж байна, баярлалаа

  5. bayarlalaa

    2014/04/29 at 17:06

    uneheer ih bayarlalaa

  6. oyun

    2014/04/29 at 20:46

    Saikhan zuvlomj bna.

  7. Зочин

    2014/04/30 at 00:34

    хязгааргүй хүнсний эх үүсвэртэй болно гэсэн үг үү? :D

  8. Deegii

    2014/04/30 at 15:48

    Хэрэгтэй сайхан мэдээлэл байна. Баярлалаа

  9. nomin

    2014/05/01 at 19:46

    Bayarlalaa saihan sanagdlaa

  10. oyun

    2014/05/04 at 23:08

    saihan zuvlumj bn bayarlalaa

  11. odno

    2014/05/09 at 16:14

    Гэхдээ сонгино сармисын хувьд жаахан ургаад эхлэхээрээ усанд байгаа хэсэг нь хурдан өмхийрч, ялзрах гээд байдаг. Ойр ойр усыг солихгүй бол онцгүй үнэртэй болдог. Мэдээж тодорхой хугацаанд л энэ аргыг ашиглаж болох байх аа

  12. Дашка

    2014/05/13 at 12:44

    Дандаа ийм сайхан зовломжтэй хэрэгтэй зуйлсийг узуулж байгаарай амжилт хусэе

  13. Зочин

    2015/01/13 at 12:09

    Сайхан зөвлөгөө өгсөнд баярлалаа

  14. Зочин

    2015/05/18 at 11:50

    ногоон майлз гэж ямар ургамал байдаг юм бол, петрушка гээд орос хатаасан амтлагч байх юм, мөн үү

  15. ichko

    2016/04/22 at 14:09

    баярлал аа ,яг хайж байсан мэдээллээ оллоо,

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *