Байшинд гал гарч эхлэх үед тэжээвэр тоть нь эзнээ нэрээр нь дуудсаар байгаад сэрээж амь насыг нь аварчээ

0

Байшин маш аюултай хэмжээнд шатаж байсан бөгөөд тэжээвэр тоть эзнээ нэрээр нь дуудсаар байгаад сэрээж чадсан байна. Квинслэндийн Бризбэн гэх газар амьдардаг Anton Nguyen өнгөрсөн лхагва гаригт байшинд нь гал гарах үеэр нам унтаж байжээ.

Түүний тоть Eric яг л сэрүүлэг шиг эзнээ нэрээр нь дуудсаар байсан ба эцэст Anton сэрж, утаа үнэртсэн даруйдаа байшингаас гарч амжсан байна. Гал сөнөөгчдийн хэлж байгаагаар тоть “Anton!” гэж ойр ойрхон давтамжтайгаар дуудсаны эцэст эзэн нь амьд үлдэж чадсан гэжээ.

“ABC” эх сурвалжид өгсөн ярилцлагынхаа үеэр Anton:

“Би юм унах шиг чимээ сонссон. Тэгэхэд Eric хашгирч эхэлсэн. Би сэрмэгцээ утаа үнэртсэн. Тэгээд Eric-ийг аваад хаалгаа онгойлгоод шууд гараад эргэж хартал, байшин маань шатаж байсан.”

“Утаа мэдрэгч уг нь гэрт бий. Гэвч ажиллаагүй бололтой. Харин тоть маань намайг аварлаа.”

“Би эхэндээ шууд л шоконд орсон. Гэхдээ одоо зүгээр байна.”

“Надад тоть маань байгаа болохоор бүх зүйл сайхан болно гэдэгт итгэлтэй байна.”

Шөнийн 01:00 цагт гал сөнөөгчид ирснээс хойш байшингийн галыг бүрэн унтраахын тулд 1 цагийг зарцуулжээ.

Квинслэндийн Цагдаагийн газраас гал чухам юунаас болж гарсныг одоогоор хэлж мэдэхгүй байгаа бөгөөд хэргийн газар дээр үзлэг хийж байна гэжээ.

 

Бичлэг үзэх:

11
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *