Хачирхалтай боловч үр дүнтэй гоо сайхны 10 зөвлөгөө

1

Үсэндээ тень түрхэх ээ? Шампуний оронд шар айраг хэрэглэх ээ? Идэвхижүүлсэн нүүрсийг шүдний оо болгон ашиглах аа? Энэ бүгд хачирхалтай сонсогдох боловч гоо сайхны нууц юм. Хамгийн сонин нь эдгээр аргууд үнэхээр үр дүнтэй, мэдээж хэрэг та туршиж үзвэл шүү дээ.

1. Үсний уг

Гадагшаа гарах болоход гэнэт үсчин ороогүй удаж байгаагаа санав уу? Нойтон багс эсвэл хөвөнтэй саваагаар үснийхээ будагтай адил тень ашиглан үсний угаа будаарай.

Хачирхалтай боловч үр дүнтэй гоо сайхны 10 зөвлөгөө 1

2. Гайхалтай сормуус

Гайхалтай гоёмсог сормуустай харагдахыг хүсвэл эхлээд сормуусаа будаад дараа нь сормуусан дээрээ хүүхдийн нунтаг цацлагаас тавиарай. Үүний дараа сормуусны будагны хоёр дахь давхаргыг түрхэнэ. Ингэснээр ямар ч хиймэл сормуус наах шаардлагагүй болно.

Хачирхалтай боловч үр дүнтэй гоо сайхны 10 зөвлөгөө 2

3. Халуун-хүйтэн

Хэрэв нүдний харандааг халааж хэрэглэвэл яг л шингэн контураар зурах мэт хялбар болох болно. Хэрэв түүнийг хөлдөөвөл харандаа бөөгнөрөлгүй зурагдах болно.

Хачирхалтай боловч үр дүнтэй гоо сайхны 10 зөвлөгөө 3

4. Гялалзсан зөөлөн үс

Энэ аргыг хэрэглэсний дараа таниас хэсэг хугацаанд шар айраг үнэртэх боловч таны үс хурдан ургаж, гялалзсан, зөөлөн болсон байх болно. Шар айргийг цэвэрхэн нойтон үсэн дээрээ асгаад 5 минутыг дараа угаана.

Хачирхалтай боловч үр дүнтэй гоо сайхны 10 зөвлөгөө 4

5. Ямар ч будаг арилах болно

Матт уруулын будаг болон усанд тэсвэртэй нүдний будгаа арилгахыг хүсэж байна уу? Зүгээр л будаг арилгагчийнхаа оронд оливийн тосыг хэрэглээд үз.

Хачирхалтай боловч үр дүнтэй гоо сайхны 10 зөвлөгөө 5

6. Шүдээ цайруул

Сойзоо норгоод, ус болон идэвхижүүлсэн нүүрсний холимогт сойзоо дүрж шүдээ 3-4 минут угаагаарай. Үүний дараа амаа хүйтэн усаар зайлна. Таны шүд урьд өмнө нь хэзээ ч ийм цагаан байгаагүй байх!

Хачирхалтай боловч үр дүнтэй гоо сайхны 10 зөвлөгөө 6

7. Нэг сумаар хоёрыг

Сормуус дэрвийлгэгчний ирмэгийг нүдний харандаагаараа будаарай. Ингээд та тэгшхэн зурсан шугам болон дэрвэгэр сормуустай боллоо!

Хачирхалтай боловч үр дүнтэй гоо сайхны 10 зөвлөгөө 7

8. Сахал хусахад

Хэрэв таны сахлын гель дууссан бол үсний ангижруулагчийг оронд нь ашиглаарай. Ангижруулагч таны арьсыг сахлын хутгаас хамгаалах болно.

Хачирхалтай боловч үр дүнтэй гоо сайхны 10 зөвлөгөө 10

9. Зөөлөн скраб

Уруулынхаа арьсыг гуужуулахыг хүсвэл сойзон дээр вазелин түрхээд уруулаа зөөлөн үрээрэй.

Хачирхалтай боловч үр дүнтэй гоо сайхны 10 зөвлөгөө 8

10. Амттай оо

Шүдээ угаахын өмнө гүзээлзгэнээр шүдээ үрвэл шүдэн дээрх толбо арилах ба танд цасан цагаан инээмсэглэл бэлэглэх болно.

Хачирхалтай боловч үр дүнтэй гоо сайхны 10 зөвлөгөө 9

31
ХөөрхөнХөөрхөн
13
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
3
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Пивоор угаах нь худлаа л юм байна лээ. Аймшигтай муухай болсоон.

  2. Zula Dvj

    2016/02/09 at 01:43

    Zolotoi Kluchik

  3. Зочин

    2016/02/09 at 19:41

    Hooh gaihalttai zowlogoo bn haaAà

  4. Солонго 'А

    2016/02/10 at 19:53

    Сар шинэдээ сайхан шинэлэж байнауу. Ийшээ ороод манай жожкон залууд 5хан Сек зарцуулаад Ёоонк хийтэл лайк шэйр хийгээд өгөөч баярлалаа https://mobile.facebook.com/BayasakhAgro/photos/a.783606388374904.1073741828.782516458483897/995863380482536/?type=3&source=48
    Төвөг удсанд уучлаараййй хүмүүсэээ :* :*

  5. Зочин

    2016/02/12 at 09:25

    Багадаа модны нүүрсээр шүдээ үрж угаадаг бсан~ шүд цагаарах нь үнэн бхаа~ үргэлж л гялалзсан цагаан шүдтэй бдаг блаа~ одоо дахиад угааж үзнээ^^

  6. Дамбий Мөнхжаргал

    2016/02/13 at 14:15

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *