Хүний бие организм бол маш нарийн үйл ажиллагаатай, бүрэн цогц механизмтай адил зүйл. Нэг зүйл нь доголдоход нөгөө хэсгүүддээ шууд нөлөөлдөг гайхалтай холбоо бүхий төгс цогцолбор болох хүний биеийн нууцыг эрдэмтэн мэргэд өнөө хэр нь бүрэн гүйцэт тайлж чадаагүй л байгаа билээ. Бидний бие организм ямар гайхамшигтай бүтэц, онцгой чадвар, сонирхолтой зүйлсээр дүүрэн байдгийн наад захын жишээ болгож дараах 15 баримтыг та бүхний өмнө дэлгэж байна.
1. Хүний зүрх биеийнхээ гадна ч цохилж чадна. TransMedics компани шилжүүлэн суулгалтын үеэр донорын зүрх хаана ч байсан цусаа шахах тусгай системийг бий болгосон.
2. Хүний зүрх цусыг 10 метр зайд цацаж чадах хэмжээний даралтаар цусаа шахдаг.
3. Хүний сормуусанд амьд хувалз байдаг. Энэхүү шимэгч нь үсний уутанцраар дамжин арьсанд нэвтэрдэг.
4. Насанд хүрсэн дундаж хүний бие дэх бактери нь биеийн эсээс 10 дахин их.
5. Хэрвээ хүний биеийн цусны судаснуудыг нэгбүрчлэн залгавал дэлхийн бөмбөрцгийг хоёр дахин ороох хэмжээний урт болно.
6. Бидний аман доторх бактери нь дэлхий дээрх хүмүүсээс урт насалдаг.
7. Хүн ховор тохиолдолд амттаны синдром гэх идэх эмгэгээр өвчилдөг ба энэхүү эмгэг туссан хүн үргэлж амттай хоолны тухай боддог байна.
8. Өөр нэгэн ховор эмгэг нь зарим хүмүүс унтаж байх үедээ яг л бөмбөг дэлбэрч байгаа юм шиг чанга чимээ сонсдог эмгэг аж.
9. Шархалсан зүрх гэдэг үг зүгээр нэг зүйрлэл биш. Шархалсан зүрхний синдром нь зүрхний шигдээстэй адил бөгөөд олонх тохиолдолд стресс болон шаналал гунигийг өдөөдөг.
10. Ичиж улайх үед ходоодны хана бас улайдаг.
11. Зарим хавдарт үс, шүд ургах тохиолдол байдаг ба ийм хавдрыг тератома гэж нэрлэдэг.
12. Орой орондоо орох үед таны өндөр өглөө орноосоо босох үеэс чинь багассан байдаг.
13. 30 наснаас хойшхи 10 жил тутамд таны өндөр 1-1,5 см-аар багасдаг.
14. 60 настайд хэлэн дээрх амт мэдрэх мөхлөгүүдийн бараг тал нь байхгүй болсон байдаг.
15. Үнсэлцэх нь шүдийг хамгаалдаг. Энэ нь шүлсний ялгаруулалтыг нэмэгдүүлдэг.
16. Хүний биеэс гэрэл цацардаг. Гэхдээ бидний нүд түүнийг олж харахааргүй тийм бүдэг байдаг.
17. 1940-өөд онд Америкчуудын 75 орчим хувь нь маш цөөн удаа өнгөт зүүд зүүдэлдэг гэдэг байв. Мэргэжилтнүүд энэ үзэгдлийг хар цагаан зурагтын үе дэх хүн амын өсөлттэй холбон тайлбарладаг. Өнөө үед өнгөгүй зүүдэлдэг хүмүүсийн тоо 12%-иар буурсан.
18. Хүмүүст бусад амьтдын адил шумбах рефлекс байдаг ба хүйтэн усанд орох үед бие энергиэ нөөцлөхийн тулд биеийн зарим хэсгүүдийг зөнгөөрөө зогсоодог.
19. Уйтгар гуниг, баяр хөөр, сонгино зэрэг ааглаг зүйлээс болж гарах нулимс бүр өөр өөр бүтэцтэй байдаг.
20. Жирэмслэлтийн үед эмэгтэй хүний тархины хэмжээ багасдаг. Гэхдээ төрснөөс 6 сарын дараа дахин хуучин хэмжээндээ очдог байна.
21. Дөнгөж төрсөн хүүхэд насанд хүрсэн хүнээс 90 гаруй тоогоор олон ястай байдаг. Өсөлтийн явцад яснууд нэгддэг.
22. Хошногоны нүх бол хүний үр хөврөлд хамгийн анх үүсдэг эрхтэн. Харин хоёрт нь ам үүсдэг байна.
Baynnyam Munkh-Erdene
2015/03/03 at 20:46
Baynnyam Munkh-Erdene
2015/03/03 at 20:46
Baynnyam Munkh-Erdene
2015/03/03 at 20:46
Baynnyam Munkh-Erdene
2015/03/03 at 20:46
Baynnyam Munkh-Erdene
2015/03/03 at 20:46
Baynnyam Munkh-Erdene
2015/03/03 at 20:46
Baynnyam Munkh-Erdene
2015/03/03 at 20:46
9. ДҮГЭЭР САРЫН 01
2016/09/26 at 20:40
ХЭРЭГТЭЙ МЭДЭЭ ӨГСӨНД БАЯРЛАА: