Канадын бух гөрөөсний арьсаар өвч бүрсэн машин зарна

0

Канадын бух гөрөөсний арьсаар өвч бүрсэн машин зарнаЗөвхөн Рустам гэх нэрнээс өөр ил тодорхой зүйлгүй байгаа Оросын Москва хотын нэгэн автомашины хоббитон Дундад Дорнодын уран гартан мэргэжилтний хээлж хуалан чимсэн Канадын бух гөрөөсний арьсаар өвч бүтэн бүрсэн Peugeot маркын машиныг зарахаар зэхэж байна. Өвч бүтэн бүрсэн гэдэг нь машины гадна дотор хэсгүүд төдийгүй тээшний хэсэг тэр ч бүү хэл моторын хэсгийг хүртэл ховордсоны улмаас Канадын аюултай нөхцөлд ороод байгаа ан амьтдын эгнээнд бичигдсэн модны бух гөрөөсний дээд зэргийн арьсаар бүрсэн гэдгийг хэлж байгаа хэрэг юм. Хянах самбар тэргүүтэй машины дотор талыг хүрэн өнгийн бух гөрөөсний арьс болон үнэтэй натурал үслэг арьсаар бүрсэн бөгөөд хөдөлгүүр болон салоны хэсэгт Сваровски /Swarovski/-гийн болор оруулгуудыг оруулж өгсөн байна. Бух гөрөөсний арьс нь өндөр температурыг тэсвэрлэх онцгой чадвартай байдаг учир насны хэрэглээ болж чадна хэмээн Рустам батлан өгүүлж байгаагийн зэрэгцээ цэвэрлэгээний тал дээр онцгой шаардлага тавигдахгүй, ердийн машин шиг ердийн цэвэрлэгээ хийх боломжтойг онцолжээ. 2,5 литрийн бензин хөдөлгүүр, автомат кроптой, хойноо хөтлөгчтэй, машиныхаа баруун талд жолооны хүрдтэй энэ машин 40 сая рубль буюу 1,215,000 долларын үнээр үнэлэгдэж байгаа ба Рустам энэ үнэлгээн дээр ярилцахаас татгалзахгүй гэдгээ мэдэгдэж байгаа аж.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *