Scarlett Johansson хуучин нөхөр, түүний шинэ найз бүсгүйгээс болж нүүжээ

0

Scarlett Johansson хуучин нөхөр, түүний шинэ найз бүсгүйгээс болж нүүжээ


Есхөн настай жаахан охин байхдаа анхныхаа кино дүрийг бүтээж, кино урлагтай амьдралаа холбосон жүжигчин Scarlett Johansson нь Дэлхийн хамгийн дур булаам бүсгүйчүүдийн жагсаалтын дээгүүр байранд тогтмол бичигддэгээс гадна Холливудын авьяаслаг жүжигчдийн нэгэнд зүй ёсоор тооцогддог. 27 настай энэ бүсгүй 2007 оноос эхлэн Канадын жүжигчин Ryan Reynolds-той болзож эхэлсэн бөгөөд 2008 оны 5-р сард сүй тавьж, 9-р сард нь гэрлэсэн. Лос Анжелесын ойролцоо 2.8 сая долларын үнэтэй хувийн сууц худалдаж аван хамтдаа амьдрах болсон ч 2010 онд салж байгаагаа мэдэгдэцгээсэн.Ryan Reynolds одоо 24 настай жүжигчин бүсгүй Blake Lively-тэй болзож байгаа ба харин Scarlett-ын хувьд Ryan-аас салсан явдалд сэтгэл зүрх нь нилээд хүнд шархалсан гэнэ. Саяхан Англи руу нүүхээр шийдсэн Scarlett-ын дотны найз нэгэн түүний Англи руу нүүх гэж байгаа шалтгааныг дэлгэсэн нь хуучин нөхөр болон түүний шинэ найз бүсгүйгээс болсон гэж хэлсэн байна. Scarlett-ын хувьд хуучин нөхрийгөө шинэ найз бүсгүйтэйгээ явахыг харах нь их хүнд байгаа учир ийнхүү нүүж байгаа аж. Авьяаслаг, царайлаг жүжигчин бүсгүй шинэ газарт нүүж очсоноор аз жаргалаа олно гэж итгэж байгаа юм байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. erxem_0505

    2012/02/01 at 16:27

    kakaz!!!!

  2. nickhun

    2012/02/01 at 18:17

    KkkkkkKKKK WoW LoL

  3. damdin_1000

    2012/02/01 at 18:52

    hhaha :298:

  4. batzaya49

    2012/02/01 at 19:05

    salj sarina gej………

  5. turuu_designer

    2012/02/01 at 22:59

    Scarlett Johansson chin tasartsan amitan bhgui yu

  6. Зочин

    2012/02/03 at 19:50

    eniig tasartsan delhiin top sexy huuhnuudiin toond orood baihaar gaihaad baih yum aa. Od l bolohoos neeh goyo zus tsarai bie haa algaa chaavaas

  7. montekristo_gun

    2012/02/03 at 20:49

    aon

  8. XACMusic

    2012/02/04 at 21:13

    Энэ хэн юм.Хараа ч үгүй юм байна.

  9. Зочин

    2012/02/17 at 10:25

    хөөрхөн хүүхэн шүү!!мэдэхгүй хэд нь мэдээд ав

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *