Сургуулийн автобус дөрвөн дугуйтай тухлаг гэр болж хувирсан нь

0

Сургуулийн автобус дөрвөн дугуйтай тухлаг гэр болж хувирсан ньЗарим хүмүүс төгсгөлгүй үргэлжлэх замаар моторын хүнгэнэх дуун доор эрх чөлөөтэй амьдрах дуртай байдаг. Тэдэнд суурин гэр орон, байр сууц огтоос шаардлагагүй бөгөөд суурин байшин сууцны оронд бараг байнгын шахам эргэлдэх дөрвөн дугуйн дээрх тухлаг гэр орныг өөрсдөө бий болгож чаддаг. Эрх чөлөөт, дур зоргоороо амьдралын хэв маягийг эрхэмлэдэг эдгээр хүмүүсийн нэг болох Хенк Бутитта /Hank Butitta/-гийн өвөрмөц сууцыг та бүхэнд сонирхуулъя. Саяхан Миннесотагийн их сургуулийг уран барилгын магистр зэрэгтэйгээр дүүргэсэн Хенк 3000 доллараар худалдаж авсан сургуулийн хуучин автобусыг 15 долоо хоногийн хугацаанд 6000 орчим долларын үнээр гал тогоо, унтлагын өрөө, угаалгын өрөө гэх мэтчилэн амьдралын тав тухтай нөхцлийг бүрдүүлэгч бүхий л хэрэгцээтэй зүйлсээр тоноглож, орчин үеийн тав тухтай сууц болгон хувиргасан байна. Автобусыг сууц болгон хувиргах нөр их ажилд Хенкийн төрсөн дүү Винц Бутитта /Vince Butitta/ хэдэн зуун цагийн үнэ хөлсгүй хөдөлмөрөө зарцуулсан бөгөөд биологи, хими, шинжлэх ухааны багш мэргэжилтэй энэ залуу байгалийн сайханд дуртай гэнэ. Хөдөлмөрч залуу эр энэхүү автобус-сууцандаа суугаад Америкийн газар нутгуудаар аялж байгаа ба түүний аялалын багийн цорын ганц гишүүн нь чөлөөт гэрэл зурагчин, зураглаач Жастин Эвидон /Justin Evidon/ юм. Миннесотагаас эхэлсэн тэдний аялал яг одоо 12 дахь хоногтоо үргэлжилж байгаа юм байна.

border=”0″ width=”700″ />
border=”0″ width=”700″ />
border=”0″ width=”700″ />
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. ariunbold_gg

    2013/08/23 at 13:09

    mongold huiterdgui bsan bol saihan l sanaa bn

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *