Бид урьд нь зөвхөн уран зөгнөлт зохиол уншаад мөрөөдөж болох байсан шинэ санаа, бүтээлүүдийг олноор нь бий болж байгаа тухай өдөр бүр шахуу л сонсож байна. Магадгүй та урьд өмнө хуримын даашинзанд халаас байдаг байсан бол гэх юм уу эсвэл таны задалсан хүйтэн ундаа үргэлж хүйтнээрээ байсан бол гэх зэрэг зүйл бодож байсан байж болох юм. Бүр зөөж авч явж болдог машины гражын тухай ч мөрөөдөж байсан байж магадгүй. Эдгээр хүсэл мөрөөдөл тань нэгэнт бодит зүйл болжээ гэдгийг танд дуулгая.
Шинэ өвөрмөц санаа орчин үеийн технологитой хэрхэн уялдаж ямар үр дүнд хүрч байгаа тухай, энэ ер бусын санаанууд хэрхэн амьдралд хэрэгжиж байгаа тухай баримтууд таныг гайхшруулах бизээ.
Бороо шороо, ялангуяа мөндөрнөөс хамгаалах хийлдэг граж
Талх шарагчтай богино долгионы зуух
Шүршүүрт орох үед энэхүү дуу тоглуулагч нь микрогидро цахилгаан генератороос хүчдэл авах ба мөн Bluetooth систем бий
Таны хурууны хээгээр нууц үгийг чинь мэдэх боломжгүй байлгахын тулд самбар дээрх товчны байрлалууд урьдчилан таах бололцоогүйгээр үргэлж солигдоно
Миний үеэлийн хуримын даашинз. Халаастай шүү!
Тайбей дэх ариун цэврийн өрөөнүүдийн аль нь хүнгүй хоосон байгааг харуулдаг самбар
Цаг агаарын байдлыг мэдээллэх уг толь нь нэгэн зочид буудалд байдаг гэнэ
«Нартай. Үүлэрхэг. Бороотой. Цастай. Салхитай».
Энэ үзэг маань дахиад хичнээн хуудас бичих бололцоотойг харуулна
Ажил дээр маань тамхи татдаг болон татдаггүй хүмүүсийн гадуур хувцсыг тусдаа шүүгээнд хийдэг
Шоколадны жигд бус хэсгүүд. Энэ нь хүүхдийн математик сэтгэлгээг хөгжүүлэхэд тустай
Миний буусан зочид буудлын өрөөнд амархан унтахад туслах тусгай дуу чимээ гаргадаг аппарат байна
“Хулгана” ба тооны машин цугтаа
Гоймонтой хоол идэж байхдаа өөрийгөө жедай гэж төсөөлөх нь
Дотор нь юу байгааг яг таг мэдэхийн тулд
«Бяслаг ба бекон».
Миний цүнхний нэг цахилгаан нь шүглийн үүрэг гүйцэтгэж болох юм гэдгийг сая л мэдлээ
Муураа зуны цагт тав тухтай зөөвөрлөх боломж
Миний захиалсан малгай хийгээр дүүрсэн савлагаатай ирсэн ба энэ нь малгайн хэлбэрийг алдагдуулахгүй байх зорилготой юм байна
Портлендийн нисэх буудалд таны ундааг халаахгүй байх зориулалттай доороос нь хөргөх тусгай тавиур бий
Олон зориулалттай үсний хавчаар: үндсэн зориулалтаасаа гадна 6 талт түлхүүр, шугам болно.
Санаандгүй ундаагаа асгахаас хамгаалсан тагтай лааз
Таны хувцас янз бүрийн гэрэлтүүлэгтэй үед хэрхэн харагдах талаар мэдээлэл өгөх хувцасны өрөө
«Үдэш. Оффис. Гадуур».
Нийтийн ариун цэврийн өрөөн дэх хүүхдэд зориулсан нэмэлт бүхий суултуур
Аавын минь малгайнд нарны энергиэр ажиллах, сэрүүцүүлэх сэнс бий
Та эдгээрийн аль нэгийг худалдаж авмаар байна уу?
Тэлмэн Цэвэгдорж
2019/06/27 at 22:36
Mendee Bayanaa
Tsolmon Yo
2019/06/28 at 00:03
Ter malgai 97 ond zaigaar ajildad bsan daa
Byambaa Sumiya
2019/06/28 at 11:12
Magsar Davaa
Чимгээ Мэйж
2019/06/29 at 04:32
amidral heterhiii amar baisan bol hun turulhtun hezeee ch udiiii hvrtel amidrahgui bsan baih