
Хүмүүс өөрийн орон гэрээ тав тух, эмх цэгцтэй байлгахыг хичээдэг. Тэдний дунд өөрийн орон байрыг гоёх хүсэлтэй нэгэн байх ба заримдаа бүр этгээд хачин зүйлээр чимэглэх нь ч бий. Дизайнеруудын уран зөгнөлийн үр шимийг бид харамгүй хүртэх ажээ. Энд хавчны хэлбэртэй арьсан кресло байна, тагтааны далавчин дээр тогтох шилэн ширээ ч харагдана. Бас эрдэнэ шишийн хэлбэртэй сандлыг ч анхаарлаас гадуур орхимооргүй санагдана. Бүхэлд нь базаж хэлбэл өвөрмөц, дахин давтагдашгүй дизайнд дурлагчдын хүсэл таaшаалд нийцэх эд хогшил өргөн сонголттой. Ийм засал чимэглэлтэй айлд ирсэн зочдын сэтгэгдэл ямар байх нь их сонирхол татаж байна.
Хавч дээр суухыг хүсэж байна уу?

Хүн-Аалзын тэврэлт

Бага зэрэг этгээд юм

Гуалиг хөлөн дээр тогтоосон ширээ, шууд утгаараа шүү

Дизайнерын уран сэтгэмж бүх хил хязгаараас халих үед

Дизайнерын багахан ч гэсэн өвөрмөц уран сэтгэмжийн ачаар бүтсэн эд хогшил худалдан авагчдын дунд эрэлт хэрэгцээ ихтэй байдаг. Өвөрмөц байх тусам л бусдын хараанд өртөх магадлал ихэснэ.
Гар-лаа

Үсэрхэг муур сандал

Нэг бол сандал нэг бол ширээ юм уу?

Хэтэрхий бодит юм гээч

Сар болгон үсэнд нь тогтсон тоос шороог цэвэрлэх хүсэл надад үнэхээр төрөхгүй байна.
Бүх зүйл тагтааны эмзэг далавчин дээр тогтоно

Нэг л булингартай усанд шумбачих шиг боллоо

Ариун цэврийн цаас энэ загасны хамгаалалтад байгаа шүү

Амттай сандал

Хэн нэгний зайрмаг хайлчих шиг боллоо

Суу л даа, битгий нэрэлхээд бай

Та иймэрхүү этгээд хачин гэрийн чимэглэлтэй таарч байв уу?







