Тархины үйл ажиллагааг дэмжих 8 энгийн дасгал. Таны амьдралд мэдэгдэхүйц өөрчлөлтүүд гарах болно

1
0
96,231

Бид өдөр тутамдаа нэг л зүйлийг адилхан давтамжтайгаар хийдэг тул тархи үүнд дасан зохицож тайвширч сулардаг. Тархийг идэвхтэй ажиллагаатай байлгахын тулд байнга бэлтгэл сургуулилт хийх зайлшгүй шаардлагатай, өөрөөр хэлбэл биеийн тамир хийдэгтэй л адил юм.

Бид энэ асуудлыг нухацтай судалж үзээд хэд хэдэн хэрэгтэй дасгалуудыг олж мэдсэнээ та бүхэнтэй хуваалцах гэж байна. Эдгээр дасгалуудыг өдөр болгон хийгээд байхад богино хугацааны дотор ой санамжийн хувьд эерэг өөрчлөлт гарахаас сэтгэн бодох чадвар сайжирч байгааг та мэдрэх болно. Нийтлэлийн төгсгөлд таныг бяцхан бонус хүлээж буй – стрессийн түвшинг багасгах шинжлэх ухаан дээр суурилсан энгийн арга. Өөртөө хэдхэн минут гаргаад гарын алганы ачаар стрессээ багасгаж сурахыг зөвлөе.

8. Байнга ашигладаггүй гараараа юм хийх

© Depositphotos, © Depositphotos

Жишээ нь, шүдээ угаах, кофегоо хутгах, хоолоо халбагадаж идэх зэргээр ашиглаж болно. Эдгээр үйлдлүүд нь тархины тайван байгаа хэсгийг идэвхтэй ажиллагаанд оруулж өгөхийн зэрэгцээ тархины уян хатан чанарыг нэмэгдүүлэхэд хүргэдэг. Үүнээс гадна өөрийгөө хянаж, удирдах чадвар дээшилж байгааг судалгаагаар тогтоожээ. Уг чадвар дээшилснээр ямар нэгэн зүйлд бухимдах, уурлах нь багасдаг байна.

 

7. Хөдөлгөөнийг ээлжлэн гүйцэтгэх

Тархины бүхий л хэсгийг идэвхтэй үйл ажиллагаанд оруулах илүү хүнд дасгалын нэг – хөдөлгөөнийг ээлжлэн гүйцэтгэх. Хоёр гараараа нэгэн зэрэг наймын тоог хоёр өөр чиглэлд зурах эсвэл хоёр гарын хуруугаар эсрэг тэсрэг хөдөлгөөнийг нэгэн зэрэг хийх дасгалууд нь тархины хувьд маш идэвхтэй дасгал болно. Таны анхаарал төвлөрөл сайжирч, сэтгэл зүйн ачаалал даах чадвар нэмэгддэг.

 

6. Гэрийнхэнтэйгээ суудаг байрлалаа өөрчлөх

© fauxels / Pexels

Гэр бүлийн гишүүн бүр өөрийн гэсэн тогтсон суудалтай байдаг. Харин тархи шинэ мэдрэмж, сэтгэл хөдлөл мэдрэх шаардлагатай. Тэгэхээр бүгдийг өөр өнцгөөс харахын тулд гэрийнхэнтэйгээ суудлаа өөрчлөөд үзээрэй. Энэ дасгалыг айлд зочноор очоод, ажил дээрээ эсвэл бүр хүндрүүлэх байдлаар ч хийж болно, жишээ нь, ажил/гэр рүүгээ өөр шинэ замаар явах, ямар нэгэн зүйлийг нүдээ аньж байгаад хийх эсвэл оройн хоолондоо шинэ жор турших.

 

5. Бугуйн цагаа урвуу нь харуулж зүүгээрэй (шууд утгаар нь)

© Depositphotos

Танил эд зүйл харж байхад тархи харааны ой санамжаар мэдээллээ аваад анхаарлаа өөр объектод шууд шилжүүлдэг. Бугуйн цагаа урвуу нь харуулж зүүгээрэй. Тархи цаг хэд болж байгааг мэдэхийн тулд хэлбэр дүрс, өнгө, байрлал зэргийг өөр өнцгөөс харах болно. Товчхондоо анхаарал төвлөрлөө дээд зэргээр ажиллуулж эхлэх юм.

 

4. “10 эд хогшил” гэдэг тоглоом тоглоорой

© Depositphotos, © Depositphotos, © Depositphotos, © Depositphotos

Адил төстэй хувилбар хайж олох дасгал тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлнө. Жишээ нь, өдөр тутмын яриандаа байнга хэрэглэдэг үгийг утга адил үгээр илэрхийлэх эсвэл адил төстэй эд хогшлыг нэрлэх тоглоом тоглож болно. Ганцаараа эсвэл олуулаа ч тоглож болох тоглоом, дүрэм маш энгийн: гадаад дүр төрхөөрөө адилхан 10 зүйлийг нэрлэ. Жишээ нь, нөүтбүүк гэлээ гэхэд адилхан зүйл нь модон хайрцаг, вафельны машин, хавтас гээд цааш нэрлэнэ.

 

3. Хүмүүстэй мэтгэлцэж байгаарай

© Depositphotos, © Depositphotos

Мэтгэлцэх гэдгийг муугаар ойлгож болохгүй, хамгийн гол нь “дээд зэргийн хүнд” харилцагч сонгож авахад л даалгаврын гол зорилго оршино. Бидний тархи байгалиасаа залхуу, энэ л шалтгааны улмаас өөр үзэлтэй бодолтой хүмүүстэй харилцахаас зайлсхийдэг, тэдэнтэй харилцаанд орохыг хүсдэггүй. Өөрөөр хэлбэл тархи өөр баримт, үзэл бодлыг боловсруулахад энерги зарахаас залхуурч байгаа хэрэг юм. Хэрвээ залхуурахаа болиод хурц мэтгэлцээн үүсгэдэг болбол таны толгойд шинэ санаанууд өөрийн эрхгүй орж ирдэг болно, мэтгэлцэх ур чадвар ч эрс нэмэгдэх ажээ.

 

2. “3-ыг нэмээд 7-г хас” тооны дасгал

© The Hangover / Legendary Pictures

Тоотой ажиллахад оюун ухааны чадамж эрс дээшилнэ, үүний зэрэгцээ логик сэтгэлгээ, ой санамж болон анхаарал төвлөрөл эрс сайжирдаг. “3-ыг нэмээд 7-г хас” гэдэг дасгалын дүрэм дараах зарчмаар явагдана: 3 оронтой дурын тоо сонгоод 3-ыг нэмж, дараа нь 7-г хасаарай. Гарсан дүнгээсээ дахиад л энэ зарчмаараа яваад байна, таваас багагүй удаа энэ үйлдлийг хийх хэрэгтэй. Дасгалыг хүндрүүлэхийг хүсвэл заавал 3 болон 7-г сонгох албагүй, өөрийн түвшинд тохируулаад ямар ч үйлдэл хийж болох юм.

 

1. Метрономын чимээнд бясалгах

© Depositphotos, © Depositphotos, © Depositphotos

Жирийн бясалгалыг бодвол метрономын чимээнд бясалгал хийх нь сэтгэл санааг тайвшруулж, дотоод эрч хүчийг тэнцвэржүүлэхэд тусалдаг. Мөн анхаарал төвлөрлийг дээшлүүлэхэд нөлөөлнө. Метрономын хамгийн бага хурд дээр нь тохируулаад бясалгалаа хийж эхлээрэй.

 

Бонус: Стресстэй үедээ алгаараа нүүрээ дарж тайвшраарай

© Visionaturalis / Youtube

Ядарсан эсвэл сэтгэл зүйн дарамттай үедээ өөрийн мэдэлгүй нүүрээ дарж илдэг нь сэтгэл зүйн өөрийгөө хамгаалах хамгаалалтын механизм юм. Бидний мэдэж байгаагаар тархины 5 үндсэн долгион бий. Судалгаанаас харахад альфа-долгион бидний хувьд хамгийн сайнаар нөлөөлдөг. Чухам энэ л хэлбэлзэл амралт болон бясалгалыг хариуцдаг, стрессийн түвшинг бууруулж тайвшрахад тусалдаг ажээ.

Альфа-долгион нь анхаарал хэт төвлөрсөн, тархи идэвхтэй ажиллаж байх үеэр хашигддаг, харин нүд аниатай байх үед эсвэл бүдэг орчинд идэвхтэй ялгарч эхэлдэг ажээ. Тийм учраас дараа удаа гараараа толгойгоо барьж тайвшрахыг хүсэж байвал гарын алгаа үрж дулаацуулж байгаад хэдхэн минут нүдэн дээрээ тавьж хэсэг тайван суухыг хичээгээрэй.

Та тархины үйл ажиллагааг сайжруулахаар бэлтгэл сургуулилт хийж үзсэн үү? Дасгалын ачаар ямар өөрчлөлт гарсныг бидэнд сонирхуулаарай.

12
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
4
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

сэтгэгдэл

  1. Bayr Batsukh

    Bayr Batsukh

    2020/12/15 at 12:24

    Гайхалтай зөв санаа бна баярлалаа👍

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.